Жишиг болгон тогтоох  “соёл” буюу ногдол ашиг

2024-02-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Сар шинийн босгон дээр “1072”-ынхоо ашгийг Монгол Улсын 3.5 сая иргэн хүртсэн. Браво л гэе. Тэгвэл 1991 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр үүсгэн байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж ногдол ашиг тараадаг жишиг, хөрөнгийн зах зээлийн өгөөжийг нэмэгдүүлэхээр ажилласаар л байгаа. Харин дэлхийд энэ салбарын хөгжлийг дагаж хөрөнгө оруулалтын “эрүүл” орчин бүрдэж багааг Монгол Улсад нутагшуулах шаардлага тулгарсныг мэргэжилтнүүд онцолж буй.

Өнгөрсөн онд хөрөнгийн бирж дээр 174 компанийн хувьцаа бүртгэлтэй байгаагаас 144 компани арилжаа хийжээ. Үүнээс арилжааны идэвх сул боловч жилийн дотор 300 хувиас илүү өссөн хувьцаа бий. Тодруулбал, Өндөрхаан компанийн хувьцааг Ард санхүүгийн нэгдэл худалдаж авснаар хувьцааны үнэ нь 826.9 хувиар өсөн 24.1 мянган төгрөг хүрч байж. Гэхдээ салбарын мэргэжилтнүүд хувьцааны үнийн өсөлтөд хууртаж болохгүйг сануулсаар байгаа.

 

НОГДОЛ АШИГ ТАРААХ “СОЁЛ”

 

33 жилийн түүхэнд хувьцаат компаниуд “сөөм”-өөр хэмжигдэх өөрчлөлтийг нутагшуулж ирсэн.  Ингэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд биржийн лангуу бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан, оролцогчдоо чадавхижуулахад анхаарч ирснээр чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн 2022 оны тайлангаас харвал хөрөнгийн бирж 2.4 сая үнэт цаасны данс эзэмшигч, 460 гаруй мянган хувьцаа эзэмшигчидтэй, 6.5 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болсныг тэмдэглэжээ. Тус тайланд 2021 онд 5.97 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байсан хөрөнгийн бирж 2022 онд 6.89 их наядад хүрсэн гэжээ. Түүүнчлэн өдрийн дундаж арилжаа 2.4 тэрбум төгрөг байсан нь 2021 оныхоос буурсан үзүүлэлт аж. Харин тайлант хугацаанд бүртгэлтэй компанийн тоо 183 болсон байна.

Нөгөөтэйгүүр өнгөрөгч 2022 онд Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс ч 37.6 нэгж болсон нь өмнөх онтой харьцуулахад 6.8 нэгжээр буурсан үзүүлэлттэй байгаа нь мэргэжилтнүүдийн хувьд “муу” жил хэмээн дүгнэхэд хүргэсэн байна.

Ямартай ч сайн, муу хослон хөгжсөөр хувьцаат компаниуд ногдол ашиг тараах соёлд суралцан, нэвтрүүлж байгаа нь олзуурхууштай. Тодруулбал, өчигдрийн байдлаар Гутал хувьцаат компани өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах болсноо зарлажээ. Тус компани 2.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ тараах бөгөөд нэгж хувьцаанд 1400 төгрөг ногдож буй. Мөн эл өдрийн мэдээллээс харахад “Тандэм Инвэст ББСБ" хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас 3.3 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ нэгж хувьцаанд 2.2 төгрөгийг хуваарилах юм байна.

 

ХАНШИЙН ӨСӨЛТ БА БОДЛОГЫН ХҮҮ

 

Өнгөрсөн оныг салбарын мэргэжилтнүүд нь төсөөлөхдөө хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайжрах хүлээлттэй байсан ч хувьцааны ханш төдийлөн өсөхгүй байгаа нь анхаарал хандуулах “сэдэв” мөн гэдгийг онцолж байв. “Ти Ди Би Секьюритис”-ийн Үнэт цаасны зуучлалын хэлтсийн захирал Б. Азжаргал Тогтмол өгөөж бүхий хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн буюу бонд, ХБҮЦ хөрөнгө оруулалтын гол бүтээгдэхүүн байх төлөвтэй байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хүлээлтийг бууруулах хүчин зүйл нь мөнгөний бодлогын хүүгийн түвшин гэдгийг эх сурвалж хэлж байв. Учир нь хувьцааны ханшийн өсөлтөд голлох нөлөө үзүүлэх хэрэгсэл нь бодлогын хүү гэлцдэг. Хэдийгээр  мөнгөний бодлого инфляцыг хязгаарлах “түлхүүр” боловч үнэт цаасны үнийн өсөлтийг сааруулах шалтгаан болдог аж. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалтын эрүүл орчин энэ салбарт байдгийг хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Монгол Улсын хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа. Гэхдээ зах зээлийнх нь зарчмаар хөгжүүлэхэд хүмүүсийн хандлага, оролцоо чухал. Үүний тулд энэ салбарын талаарх мэдлэг, мэдээллийг мэргэжлийн багууллагаас цаг алдахгүй авах шаардлагатай. Бас ч гэж ногдол ашиг авах тухай ойлголт “нутагшиж” байна. Эргэлтэд ордоггүй хувьцаанаас ашиг хүртэж болдог атлаа эргэлдсээр байгаа хувьцаа ашиг тараах нь зүйн хэрэг биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7274)

 

"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

9 цаг 27 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

9 цаг 28 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

13 цаг 16 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

13 цаг 32 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

22 цаг 24 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

22 цаг 24 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

22 цаг 24 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28