Б.Энхбаяр: Хуулийн байгууллагынхан үгсэн хуйвалдаж,  "Ayud tower"-ийг дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдсон

2024-02-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Гадаадын иргэний хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /02.14/ мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Монголын хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, БНХАУ-ын иргэний хөрөнгийг нь дээрэмдсэн хэргийг хяналт шалгалтаар тогтоосон. Миний бие энэ талаар тайлбар хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Хотын төвийн А зэрэглэлд, Сүхбаатарын талбайн урд байрлах 14 мянган метр квадрат "Ayud tower" гэх оффисын барилгыг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай барьсан.  Гэвч энэхүү оффисын барилгыг зарим албан тушаалтан өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн. Дээрх гомдлын хүрээнд Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргаж, нэр бүхий компанийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Ажлын хэсэг гаргаж тухайн асуудлыг шалгаж авч үзсэн. Улмаар энэ асуудлаар шалгалтын Ажлын хэсэг илтгэх хуудас дүгнэлтээ гаргасан байна гэлээ.  Мөн тэрбээр "Хяналт шалгалтын дүнгээр олон ноцтой асуудал тогтоогдлоо.

  • Тухайн өмчийн эзэн Хятад улсын иргэн гарын үсэг зураагүй байхад гарын үсгийг нь хуурамчаар зурсныг нотариат баталгаажуулж, өмчлөлийг шилжүүлсэн нь тогтоогдов. 
  • Нотариатч дээрх үйлдлийг хийснийхээ дараа АНУ руу зугтаж, алга болсон нөхцөл байдал мөн тогтоогдсон.
  • Хуурамч гарын үсгийг нотариатч гэрчилсэн үйлдэл гарч, тэр хөрөнгийг шилжүүлэхдээ Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хуульд заасан 11 шаардлага хангах асуудлын найм нь хангагдаагүй байхад бүртгэл хийж, бусдын хөрөнгийг шилжүүлсэн. Энэ бүх асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад олон удаагийн гомдол гаргахад тэдгээр гомдлыг тухай бүрд нь хангалттай хянаж, шалгалгүйгээр эрх зүйн бүрэн бус дүгнэлт хийж, татгалзсан хариуг өгч байсан" гэлээ.  

Мөн тэрбээр "Бусдын өмч хөрөнгийг шилжүүлсэн энэ асуудлаар БНХАУ-ын иргэнийг саатуулах ямар ч байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлд оруулсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт олон этгээд оролцсон байна.  Энэ асуудлаар тухайн компани Авлигатай Тэмцэх Газар, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нийт найман удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдэж, дөрвөн удаагийн эрүүгийн хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон. Манай маш олон хуулийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоотой цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа гэж үзэж байна. Иймээс албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон. Намайг Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай журам гаргаж, тэр хүмүүст хариуцлага тооцлоо, Хятадын талд үйлчиллээ гэдэг байдлаар гүтгэлэг тарааж байгаа. Үүнийг хүний хөрөнгийг дээрэмдсэн тэр этгээдүүд явуулж байна. Улаан цагаан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүй олон удаа хааж байсан. Хуулийн байгууллагууд нь өөрсдөө оролцоотой байна гэсэн үг. Тийм учраас энэ асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд анхааралдаа авч, хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг бүгдийг нь шилжүүлсэн. 10-аад жилийн өмнөх ханшаар бараг 10 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай асуудлыг хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, хөрөнгийг нь дээрэмдсэн байх боломжтой асуудал тогтоогдоод байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2 цаг 14 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2 цаг 17 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

7 цаг 47 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

7 цаг 47 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин