Нүүрсний хэргийг “нууц”-аар шүүсэн нь нууц хэвээр үлдэх үү

2024-02-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“...Ганхуягийн асуудал хийсэн хэрэгтээ биш хэлэх үгэндээ байсан юм биш үү” гээд сүүлийн хоёр хоногт их ярьж байна. Учир нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг хагас сарын турш хаалттай шүүгээд уржигдар шийдвэрээ гаргасан. Уг нь, шүүх хурлын өмнө, ер нь өнгөрсөн хугацаанд тэдэнтэй холбоотой нэлээд олон үйлдэл, маш их мөнгөний дүн яригдсан. Гэтэл шүүхээс оноосон ял нь олон нийтэд ихэд “гологдсон” юм. Нийгмийн шүүмжлэл байсаар байна.

Хамгийн гол нь Б.Ганхуяг нарын асуудал нь нүүрсний гэх бүлэг хэргийн нэлээд голлох байр суурьтай. Гэтэл шүүх хуралдаан хаалттай явагдсан. Шүүх анхнаасаа ингэж шийдээд, хуралдааныг “хаахад” олон нийт эргэлзээд эхэлсэн. Шүүх хуралдаан дуусаж, шийдвэр гарсаны дараа ч “...Яагаад, юунаас болоод вэ” гэдэгт хариулт алга байна.

Ямартай ч өнгөрсөн намар нэгэн шүүх хуралдааны өмнө прокурор нь "...Урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах, гэм бурууг шүүх хурлыг тухайн үед нь шийдвэрлэх, шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой" гэж байсан. Түүгээр болсон уу. Эсвэл сая, өнгөрсөн сарын дундуур шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Л.Очбаяр “...Нотлох баримтыг шинжлэн судлах үеэр хувийн байдалтай холбоотой зүйл яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Түүнийг хүлээж авсан уу. Шүүхээс албан ёсны тайлбар мэдээлэл алга.

“...Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой” гэх тодотгол бүхий тойм мэдээндээ “...НПГ-аас нэр бүхий 11 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны нэгдүгээр сарын 15-31-ний өдрүүдэд хянан хэлэлцлээ” гээд тэднийг бууруутгасан Эрүүгийн хуулийн зүйл заалтуудыг жагсаажээ. Тэр дунд нь “...Төрийн нууцтай холбоотой” гэх зэрэг жирийн иргэдэд ойлгогдохоор хаалттай хэлэлцэх зүйл заалт алга. Гэтэл Б.Ганхуяг нарын тухайд “...Шүүх хуралдааны нээлттэй явуулаач” гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байв. Тэр ч байтугай “...Үгээ хэлмээр байна” гэдэг. Тэрбээр өнгөрсөн намрын нэг шүүх хуралдааны үеэр маш ноцтой зүйлсийг ярьсан байдаг. Тухайлбал, “...Оффтейк гэрээ, нүүрсний хулгай, нэг тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна вэ. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Нотлох баримтыг дандаа гэрчийн үгээр хүн ялласан процедурын алдаа ярьж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг 10 дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг барьж шалгасан. Үүнд гомдоллоод байх юм алга. Шалгах ёстой бол шалгаад яв. ...Нүүрсний хэрэгт тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм. Шалгаж байгаа юм бол надаас юу ч асуудаггүй юм бэ. Жорлон, нүүрс, оффтейк гээд над дээр хэрэг тохох гэж байгаа бол би бараг 100 гаруй жилийн ял авах юм байна. ...Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. ...Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой. Би эрх бүхий байгууллагын шийдвэрээр явсан. Энд нэг ч байцаалт намын Удирдах зөвлөлийн гишүүдээс аваагүй ирсэн. Тэднээс аваач ээ. ...Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байгаад байна. Эсвэл олчихоод нуугаад байгаа юм уу. Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. Хэрэв бид Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол хамаагүй, зөвшөөрч байна. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир.  Надад баталгаа гаргаж өгвөл бүгдийг нь ярьж өгье” гэсэн юм. 

Чухамдаа энэ л эхэнд хэлсэн “...Ганхуягийн асуудал хийсэн хэрэгтээ биш хэлэх үгэндээ байсан юм биш үү” гэх ярианы үндэс болж буй бололтой.

Түүнчлэн он солигдох үеэр болсон нүүрсний сонсголоор хамгийн нэхэгдэж байсан гэрч бол Б.Ганхуяг байсан. УИХ-аас бичиг явуулдаг. Прокурор нь шүүх рүү, шүүх нь хууль руу чихээд түүнийг сонсголд оролцуулаагүй байдаг.

Гэвч, нүүрсний хэргийг “нууц”-аар шүүсэн нь нууц хэвээр үлдэхгүй л дээ. Бүх зүйл цаг хугацаатай. Б.Ганхуяг нэг л өдөр бүгдийг ярина. Тэр цагт түүний амнаас “...Намынхаа тухай”, “...Журмын нөхдийнхөө талаар”, “...Шүүхтэй холбоотой” гээд олон үнэн ил болох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 23 (7267)

 

Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

44 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

4 цаг 2 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

8 цаг 58 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

8 цаг 58 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Өчигдөр 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Өчигдөр 06 цаг 00 мин
А.С.Пушкиний медалиар шагнав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путиний 2025 оны Х/25-ы өдрийн 728 дугаар зарлигаар М

Уржигдар 12 цаг 38 мин
Б.Батбаатар: Тусгай хамгаалалттай газарт барьсан хашаагаа буулгахгүй бол ашиглах эрхийг цуцална

Зэрлэг амьтны хамгаалал, стандартын бус хашаанаас үүдэлтэй эрсдэл болон хашааны стандартын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар мэдээлэл өглөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэжээ

Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэжээ

2026-02-03