Бүсүүдийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

2024-02-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Засгийн газар энэ оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Манай улс өргөн уудам газар нутагтай тул бүсчлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэвч энэ бодлого алдагдсан тул нийслэлд хэт олон хүн шавж амьдран, алслдагдсан нутгууд орхигдсон. Иймд Засгийн газраас дараах зургаан бүсэд хуваан хөгжүүлэх санал дэвшүүлснийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

ХОЙД БҮС           

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг шинэ түвшинд аваачиж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлж чадах уу? Энэ бүс нутагт татварын ямар орчин хэрэгтэй вэ? Энэ бүс нутагт гурван аймгийн нийт 320 орчим мянган хүн амьдарч, нийт ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Энэ бүс нутаг нь улсын хэмжээнд үр тарианы 70, хүнсний ногооны 66, төмсний 79.4 хувийг хангаж байна.

ГОВИЙН БҮС

Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслүүд, хэрхэн хоорондоо интергацид орох вэ. Хэрхэн бид аж үйлдвэржсэн улс болох вэ? Говийн бүсийн тэнцвэрт хөгжил, улсжуулалт, шар шороон шуурганы асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Энэ бүсийн нийт хүн ам 207 мянга, нийт ДНБ нь дөрвөн их наяд төгрөг байна. Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюу Толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна.

БАРУУН БҮС

Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргаж ирэх боломж юу? Нийт хүн ам 473 мянга, нийт ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг байна. Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5 хувийг, хүн амын 16 орчим хувийг, нийт мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг.

ХАНГАЙН БҮС

Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйд түшиглсэн, хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал чухал. Нийт хүн ам 295 мянга, нийт ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг байна. Энэ бүс нутаг нийт 13.7 сая малтай.

ТӨВИЙН БҮС

Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгоно. Нийт хүн ам 535 мянга, нийт ДНБ 4 их наяд 849 тэрбум төгрөг байна.

Орхон аймаг улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна.

ЗҮҮН БҮС

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгож, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангана. Нийт хүн ам 229 мянга, нийт ДНБ хоёр их наяд 444 тэрбум төгрөг байна.

Зүүн бүсэд нийт адууны 23 хувь, үхрийн 18 хувь байна. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлж байна.

Зүүн бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграц (6 улс)-д нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол бүс нутаг болох боломжтой.

Нийслэл Улаанбаатар хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгажээ.

Нийслэлд нэг сая 539 мянган иргэн амьдарч, нийт ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49 хувь, нийт ДНБ-ний 65 хувийг бүрдүүлдэг.

Бүсчилсэн хөгжлийн бодлоготой болсноор гарах үр дүн: 

  • Энэ сэдэв олон нийтийн хэлэлцүүлэг болж, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт багтаж, бодитой хөгжих боломж гарна.
  • Төсөв хөрөнгө оруулалт цэгцэрнэ.
  • Өнөөдөр болсон хэлэлцүүлэгт 21 аймгийн Засаг дарга нар, судлаачид оролцлоо. 

Эх сурвалж:www.polit.mn 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

20 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

23 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

3 цаг 0 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

3 цаг 4 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

8 цаг 33 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

8 цаг 33 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин