Т.Доржханд гишүүний өчигдөр, өнөөдөр

2024-02-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Намрын чуулганы хаалтын хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд их л бухимдалтай харагдсан.  Учир нь парламент "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаатай холбоотой тогтоолын төслийг отгон хуралдаанаар баталсан.  Гишүүн бүр дэмжин байр суурь илэрхийлж байхад эсэргүүцсэн ганц хүн байсан нь  Т.Доржханд байлаа. Тэрбээр “Парламент мэргэжлийн зарчмаасаа ухарлаа. Сонгууль дөхөөд мөнгө тараадаг, попордог асуудал дуусаагүй байгаад харамсаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байна.  Эдийн засагчдын итгэл найдвар тасарч, энэ улс хөгжихөд хэцүү болчихлоо гэж ярьж байсан бол өнөөдөр бид арай өөр шатанд ирээд байна.  Одоо дахин бэлэн мөнгө тарааж ухармааргүй байна” хэмээн хэвлэлд хүртэл ярилцлага өгч байв.

Мөн тэрбээр “Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараана гэсэн шийдвэр гаргаж байна. Монголчуудаа энэ удаа ногдол ашиг авахгүйгээр Тавантолгойн дулааны цахилгаан станцаа барья.  Ногдол ашиг харж сонголт хийхгүй байх гэж найдаж байна” хэмээн ярьж байсан билээ.

Харин өчигдөр тэрбээр Засгийн газрын хуралдааны мэдээллийн  индэр дээр  арай өөр байр суурьтай гарч ирлээ. Баялгийн сангийн хуулийн төслийг хамтран боловсруулахаар намын дарга нар нэгдлээ. Эдийн засгийн том өөрчлөлт хэрэгтэй. Өнөөдөр монгол залуучууд гадагшаа амьдрал хөөгөөд явж байгаа, орлого багатай, ирээдүйгээ харж, итгэл найдвар хүсэж байна. Эдийн засгийнхаа бодит орлогыг өсгөх боломж байна гэдэг агуулгаар УИХ-д суудалтай гурван намын удирдлагууд холбогдох мэргэжилтнүүдтэйгээ сууж байгаад асуудлыг тавьж байна.  Бид маш амжилттайгаар засаглалын тогтолцоог хамгаалж чадсан. Одоо авторитар дэглэм байхгүй, Монголд хэн нэгэн дарангуйлагч төрөхгүй. Дараагийн ажил нь эдийн засгийн том, цогц реформ хэрэгтэй гэлээ.  Гурван намын дарга энэ хуулийн төсөл дээр нэгдсэнээр  "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх боломж бүрдэж, 2023 оны ногдол ашиг урьдчилсан байдлаар 286 мянган төгрөг байх төсөөлөл гаргасан гэдгийг энэ үеэр Засгийн газраас мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд өчигдөрхөн л ногдол ашиг, бэлэн мөнгө тараалаа хэмээн бухимдаж байсан бол өнөөдөр балиашиглан зогсох гэж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 22 (7266)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

19 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

22 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2 цаг 59 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

3 цаг 3 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

8 цаг 33 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

8 цаг 33 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин