Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа хатуу хүртэх болно

2024-01-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Өнгөрсөн долоо хоногт, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзвар орчимд хий ачсан машин дэлбэрч ноцтой осол болсон. Энэ эмгэнэлтэй явдлын улмаас Онцгой байдлын гурван аврагч амь эрсэдсэн. Тухайн үед тус замаар явсан машины жолооч, зорчигчид, тэр хавийн орон сууцны оршин суугчид түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Уржигдар тэдний нэг 19 настай залуу амиа алдсан байна. Түүнээс гадна дэлбэрэлтийн улмаас олон хүн эд хөрөнгөөр хохирсон. Одоогоор “...Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд уг ослын талаар албан ёсны дүгнэлт гаргахаар ажиллаж байна” гэсэн албаны мэдээлэлтэй.

Харин олон нийтийн сүлжээ, бусад мэдээллийн эх сурвалжуудаар ослын талаар янз бүрийн зүйл яригдаж байна. Энэ осолд “...Хий ачиж явсан машины жолооч, цаашлаад “Дашваанжил” ХХК нь аюултай ачаа тээвэрлэх стандартын горим зөрчсөн” гэх хандлага нэлээд байна. Мөн “...ОБЕГ-ын удирдлагууд аврагчдыг хийн ослын үед ажиллах зааварчилгаагаар хангаж чадаагүй” гэж үзэх хүн олон байгаа юм. Бас “...“Дүнжингарав” худалдааны төв, Глобал сургууль орчмын дундуурх автозам хоёр талаасаа шахагдаж, нарийхан баригдсан. Тухайн үед орон сууц руу орсон галыг унтраах гэсэн онцгой байдлын машин “хүзүүвч”-д тээглээд орж чадаагүй. Энэ бүхэн газрын авлигатай холбоотой” гэж байна.

Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар энэхүү ослын талаар нэлээд яригджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн чуулганаас ирсэн даруйдаа, 25-ны пүрэв гарагт Засгийн газрыг хуралдуулжээ.

Тэрбээр хууль хяналтынханд Дүнжингаравын уулзвар орчимд гарсан дээрх ослыг нарийвчлан шалгах чиглэлийг өгсөн байна. Ерөнхий сайдын чиглэл нь “...Буруутай этгээдийг заавал олж, хариуцлага тооц. Тэр хүртэл УОК, нийслэлийн удирдлагууд гэм хорыг арилгахад анхаарч шуурхай ажилла” гэсэн агуулгатай. Гэхдээ чиглэлийг хэрэгжүүлэхдээ авах арга хэмжээ, анхаарах асуудлууд нь нэлээд анхаарал татахаар байгаа юм.

Тодруулбал, “...Тухайн үед эргэн тойрон дахь машинуудад хэн хэн байсан бэ. Улстөрчдийн хамаарал бүхий машинууд тэр хавьд хэдэн цагаас хэдэн цагийн хооронд байсан бэ. Тэдгээр машинд шүүхээр явж байгаа хэргийн хамаарал бүхий болон хуулийн байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс хамт байсан эсэхийг тодруулах хэрэгтэй. Тагнуулын дарга эрхмийн барьсан орон сууц, тэдний эргэн тойронд тэр өдөр ямар уулзалтууд болсон бэ. Осол яагаад лхагва гарагт гарсан бэ. Эдгээрийг цогц байдлаар нягталж, хэрэг нээж шалгах ёстой” гэж үүрэг өгсөн байна. Эндээс харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ ослыг  тохиолдол биш гэж үзэж байгаа бололтой.

Үүнээс гадна, “...Өнгөрсөн оны сүүлчээр Авлигын шүүх байгуулах талаар хэлэлцсэний дараа, нүүрсний сонсголын эхлэлээс дуусах хүртэл үргэлжилсэн шатахуун тасарсан асуудлыг нийгмийн сүлжээнд зохион байгуулалттайгаар тараасан, сая гарсан ослын талаарх янз бүрийн мэдээллүүд ямар эх үүсвэрээс дээрх байдлаар цацагдаж байгааг нарийвчлан шалгаж танилцуулаарай” гэжээ.

Мөн хотын газар, бусад асуудлаарх сонсголыг яаралтай зохион байгуулах чиглэлийг өгсөн байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын хуралдааны дараа олон нийтэд мэдээлсэн.

Түүнчлэн Засгийн газрын дээрх хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Давосын эдийн засгийн чуулганд оролцох үеэр “хөдөлгөөн” хийх гэсэн авлигачдын гадаад, дотоод зорилго бүтэхгүй. Тэдний Монгол Улс руу оруулж ирж байгаа мөнгө нь таван газарт царцаагдсан. Үүнд удахгүй хариуцлага тооцно. Ер нь ард түмний зовлонд дөрөөлж, сонгууль болон улс төр хийхийг хүсэж байгаа хүн бүр шангаа хатуу хүртэх болно. Шүүх дээр явж байгаа хэргүүдээс ч хараагаа салгахгүй. Анхаарлаа сулруулахгүй. Баялгийн лиценз, хотын газар хэнд, хэрхэн очсоныг олон нийт удахгүй нийтийн сонсголоор мэдэх болно. Мэдэх эрхийг хангана. Тэгэх тусам энэ үйлдлүүдийн ард хэн хэн байгааг ард олон төвөггүй ойлгоно. Олон нийт мэдээллийн хаалттай байдалд байж, хууль бус ийм явдлуудын талаар огт мэддэггүй байсан. Тэгвэл ингэж төөрдөг байшин дотор удаан зугаалахгүй ээ. Хамгийн сайн нь дээрх хүмүүсийн нуусан, хаасан явдлуудынх нь бүх мэдээлэл бэлэн болсон. Одоо тэд устгах боломжгүй, оройтсон” гэж ярьсан байна.

Эдгээрээс гадна Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдээр хийн осол хийгээд хотын газар, бусад асуудлаарх авлига дагасан хууль бус үйлдлүүдтэй холбоотойгоор стандарт, хяналт шалгалтыг сайжруулах зэрэг зарим арга хэмжээг авч, томилгоо хийхээр шийджээ. Тэдгээр нь энэ долоо хоногт албажих бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 19 (7263)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

21 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

24 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

3 цаг 1 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

3 цаг 5 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

8 цаг 34 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

8 цаг 34 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин