Л.Данзанноров: Хохирсон иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ

2024-01-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.Амгалан

Монголын өмгөөлөгчдийн холбооноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт болсон харамсалтай үйл явдалтай холбоотойгоор иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ.  Энэ талаар  Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровоос тодрууллаа.

-Танай холбооноос  яагаад энэ санаачилгыг гаргах болсон вэ?

-Маш харамсалтай осол болсон. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн онцгой байдлын албан хаагчдын ар гэр, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.  Манай гишүүн өмгөөлөгчдийн зүгээс өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр хэрхэн дэмжиж ажиллах талаар маш олон санаачилга гаргаж холбоондоо хандсан. Одоо тухайн хэрэг явдлаас болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, тэдгээрийн ар гэрийнхэнд хууль, эрх зүйн үүднээс хохирол нөхөн төлүүлэх, даатгалын нөхөн төлбөрийг хуулийн хүрээнд гаргуулан авах мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох уг ажиллагаанд эрхээ хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар зөвлөгөө, тусламж, өмгөөллийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлага хамгийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байгаа. Иймд мэргэжлийн хуульчид, өмгөөлөгчдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх асуудлуудаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагаагаар туслах боломж байгаа бөгөөд үүнд гар бие оролцох хүсэлтэй байгаа талаар илэрхийлж байгаа саналыг нь харгалзан зохион байгуулалтын арга хэмжээг Монголын Өмгөөлөгчдийн холбооноос авч хэрэгжүүлж байна. Үүнд манай өмгөөлөгчид, өмгөөллийн хуулийн этгээдүүд өөрсдийн санаачилгаар идэвхтэй манлайлан оролцож байгаад талархалтай байна. Тухайлбал, ”MN партнерс”, “Поларис” хуулийн фирмүүд баг бүрэлдэхүүнээрээ мөн нэр бүхийн 20 орчим өмгөөлөгч өчигдрийн байдлаар дээрх ажилд оролцохоо илэрхийлээд байна. Цаашид энэ тоо нэмэгдэх боломжтой гэж харж байгаа.

-Хохирсон иргэдэд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Гэнэтийн хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан хэрэг асуудалд юун түрүүнд нөхөн төлбөрийн асуудал нэн тэргүүнд яригдана. Мөн даатгалын тохиолдол бий болсон эсэх, даатгалын компаниудаас нөхөн төлбөр гаргуулан авахтай холбоотой асуудлуудаар хохирсон иргэд ихэвчлэн хандах болов уу. Хэрэв дээрх асуудлуудаар хохирсон иргэд хууль, эрх зүйн үйлчилгээ туслалцаа, зөвлөгөө шаардлагатай бол Монголын Өмгөөлөгчдийн холбооны 70126861, 95266762 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 17 (7261)

сайн байна
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

17 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

20 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2 цаг 57 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

3 цаг 1 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

8 цаг 30 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

8 цаг 30 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин