“Мянганы зам”-ын их бүтээн байгуулалт бүрэн хэрэгжиж дуусав

2024-01-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

2000 оны УИХ-ын сонгуульд МАН ялж,  парламент болон Засгийн газрын удирдлагууд улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох стратегийн  томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байжээ.  Үүний нэгэн баталгаа, бодит илрэл нь Монгол Улсын автозамын  сүлжээг сайжруулах “Мянганы зам” хэмээх нүсэр, санаанд багтамгүй томоохон төсөл байсан гэдэг.   Тэгвэл 21 жилийн хугацаанд үргэлжилж, он цаг, засаглал, хөрөнгө санхүүгийн асар олон шалгуурыг туулсан  их бүтээн байгуулалтыг  2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дуусгаж, чадав.  Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт бүрэн биелсэн юм.

Хатуу хучилттай автозамын хамгийн сүүлийн хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км автозамын нээлтийн үеэр Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбосон түүхэн өдөр болж байна. 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог, бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал амжилтад хүрч болдгийн бодит жишээ юм.  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан, эхэлсэн боловч дуусгаж чадаагүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дуусгах санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэх бодлогын дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн цөөн төслүүдийн нэг” гэдгийг онцолж байв.

 Харин тэртээ 2000 оны үед энэ ажлыг эхлүүлж байсан Хөдөлмөрийн баатар Б.Жигжид  “Тухайн үед  автозамын сүлжээг хөгжүүлнэ гэдэг амар байгаагүй.  Улаанбаатараас Өвөрхангай хүртэл эвдэрхий замтай, Сэлэнгэ, Эрдэнэт рүү хатуу хучилттай магистралын ганц замтай ийм л улс байсан шүү дээ.  “Мянганы зам” төслийг хэрэгжүүлж эхлэхэд үнэндээ бидэнд хөрөнгө мөнгө ч байгаагүй. Их том зорилго, тэмүүлэлтэй хүмүүс л эхлүүлсэн. Тухайн үед автозам барихаар Улсын төсөвт 50 сая төгрөг л тавьдаг байсан гээд бод доо. “Мянганы зам”-ын их бүтээн байгуулалтын төслийг аливаа хэл ам тойроогүй. Парламентаар хэлэлцсэний дараагаас ч “Мянганы зам бол мянгуужингийн үлгэр. Энэ намынхан худлаа донгосож байна” гээд л яриад бичээд эхэлнэ. Гэхдээ л бидэнд зорилго тавиад, зориглоод зүтгэвэл болохгүй зүйл үгүй гэдгийг энэ том, хөгжлийн бүтээн байгуулалт харууллаа гэж одоо баярлаж сууна”  гэлээ. 

Түүнчлэн “Мянганы зам”-ын дараагийн том алхам бол “Хөдөөг сэргээх Таван тойрог зам” нь аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбох төслийг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ төслийн хүрээнд 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлээд буй.  Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрхзүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд 2024 оны төсвийн жилийн онцлог болсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 15 (7259)

 

"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

10 цаг 27 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

10 цаг 27 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

14 цаг 15 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

14 цаг 32 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

23 цаг 23 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

23 цаг 23 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

23 цаг 23 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28