“Ногоон автобус”-ны хулгайг илчлэх түр хорооны бүрэлдэхүүнд хэн хэн багтав

2024-01-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Парламент дахь АН-ын бүлгээс “Ногоон автобус”-ны худалдан авалтыг хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаад байв.  Улмаар  нэр бүхий 24 гишүүн гарын үсгээ зурсан. Өнгөрсөн хугацаанд түр хороо байгуулах эсэх асуудал парламент дээр нэлээд маргаантай байж ирсэн ч хаалтын чуулганаар түр хороог албан ёсоор батлав. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут,  Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд багтжээ.  Одоо тогтоолоор батлагдсан түр хороо  хуралдаж, даргаа сонгоно.  Мөн сонсгол зохион байгуулах процессыг хэлэлцэх учиртай.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд 318 тэрбум төгрөгөөр "ногоон автобус" худалдан авсан.  Ингэхдээ төрийн болон албаны нууцад хамааруулж, шууд гэрээ байгуулах замаар худалдан авалт хийсэн  нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ.  Улмаар АТГ-аас "ногоон автобус"-ны гэх хэрэгт холбогдуулан 27 албан тушаалтан, иргэнийг яллагдагчаар татан шалгаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа гэсэн мэдээллийг хуулийн байгууллагаас ирүүлсэн билээ.

Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолд, “Ногоон автобус”-ны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл шалтгаан, Төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэх, гэрээ шууд байгуулах аргаар хийсэн нь үндэслэлтэй эсэх асуудлыг хянан шалгахаар заажээ.

АН-ын бүлэг өмнө нь Цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалтыг шалгах түр хороо байгуулж байсан ч  сонсгол зохион байгуулж чадаагүй татан буугдсан.  Харин энэ удаагийн хянан шалгах түр хороо ямар үр дүнтэй ажиллах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.  Мөн УИХ-ын сонгуулийн өмнө болох энэхүү сонсгол АН бүлэгт галын дэмжлэг болж мэднэ.  Тэр ч утгаараа  түр хороог байгуулахгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар,  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулна гэсээр ямар ч гэсэн УИХ-ын тогтоол батлуулж чадав.  

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу 19 гишүүн гарын үсэг зурсан бол хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр парламент түр хороог байгуулахаар заасан.  АН-ын бүлгийн гишүүд, дээр нь МАН-ын 12 гишүүн гарын үсэг зурж, 25 хүний гарын үсэгтэй ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан.  Гэтэл өнөөдрийг түр хороог байгуулсангүй. УИХ-ын дарга Г.Занданшатар та ингэж хуулийг гуйвуулахаа боль.  Бид дараагийн арга хэмжээг авч энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах болно.  УИХ ирэх долоо хоногт завсарлана.  Үүнээс өмнө түр хороог байгуулж, хаврын чуулганы хугацаанд ногоон автобусны талаарх сонсголыг зохион байгуулах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой.  Ер нь өнгөрсөн хугацаанд бүхий л зүйлийг улстөржүүлж ирсэн. Ялангуяа нүүрсний сонсгол яаж АН дээр бурууг нааж, яаж МАН-аа сугалж гаргах уу гэсэн сонсгол болсон.  Одоо эрх баригчидтай холбоотой асуудлыг гаргаж тавья гэхээр түр хороо байгуулахгүй аргацааж байна гэсэн байдаг.  Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Хянан шалгалтын түр хороо байгуулах асуудлыг дүрэм журмын дагуу холбогдох байнгын хороо оруулж ирэх ёстой.  Одоо нийслэлийн тээврээс гадна газар олголтын асуудлаар хянан шалгах түр хороогоо байгуулж ажиллах хэрэгтэй.  Тийм учраас түр хороо ахалж байгаа туршлагатай гишүүд бас энэ асуудалд оролцоод Нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар түр хороо байгуулж асуудлуудыг яаралтай цэгцлэх үүрэг өгч байна” гэсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 15 (7259)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

9 цаг 52 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

9 цаг 52 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16