Өвлийн эдийн засгийн форумыг "Бүсчилсэн хөгжил" сэдвээр зохион байгуулна

2024-01-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Бүсчилсэн хөгжлийн форум-2024” зохион байгуулах талаар Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын Эдийн засгийн Форумын ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

 

ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат:

 

-Энэ жил сонгуульд нэр дэвшигчид бүс рүү чиглэсэн мөрийн хөтөлбөртэй байх, парламентад сонгогдсон гишүүд аль нэг аймгийнх биш бүсийн бодлогыг барьж төсөв батлах, шийдвэрийг гаргах агуулга руу шилжинэ. Бүсүүд хөгжлийн бодлогоо тодорхой болгож, түүнийгээ төрийн бодлого шийдвэрт бодитой тусгах үндсэн суурь нь өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан зургаан бүсийн дүр зургаар бүтэн гарч ирсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд ЭЗХЯ-нд бүс нутгууд яаж хөгжих тухай судалгаа, тооцооллууд гарсан. Тодруулбал, зүүн бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, говийн бүсэд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, баруун бүсэд Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, төвийн бүсэд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ хойд бүсэд Орхон, Булган, Хөвсгөл, хангайн бүсэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг орж байна. Эдгээр зургаан бүсэд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж тухайн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тойрог зам хаагуур явах зэргээр бүс нутгийн онцлогт тохируулаад бодлогыг томоор нь харах нөхцөл бүрдэж байна. Зургаан тусдаа бодлогын төлөвлөгөө бэлэн болж, Засгийн газар, Монголын Эдийн Засгийн Форум хамтран хоёрдугаар сарын 1, 2-нд өвлийн эдийн засгийн форумыг "Бүсчилсэн хөгжил" сэдвээр зохион байгуулна.

 

ЭЗХЯ-ны  Бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр:

 

-"Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих болгон зарлаж байгаа. Бүсчилсэн хөгжлийн өмнөх үзэл баримтлал нь олон төрлийн нөөцийг нэг бүсэд багтаасан буюу босоо бүсчлэлтэй байсан. Энэ нь тухайн цаг үедээ эдийн засгийн коридор бий болгох, эрчим хүчний эх үүсвэрүүдийг холбоход тодорхой хувь нэмрээ оруулсан. Энэ бодлого батлагдсанаас хойш 23 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Бүсчилсэн хөгжлийн чиглэлийн олон улсын чиг хандлага өөр болж байгаа. Өөрөөр хэлбэл говийн бүсийг дагасан уул уурхай, хүнд үйлдвэрийг дэмжсэн бодлогуудыг  хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, соёлын аж үйлдвэрийг дэмжсэн ялгаатай бодлогуудыг тухайн бүсэд хэрэгжүүлснээр эдийн  засгаа илүү эрчимжүүлэх  дэлхийн эдийн засгийн чиг хандлагатай уялдуулаад манай улс ч гэсэн  энэ тогтолцоо руу шилжих ёстой. Тийм учраас бүсүүдээ ялган, нөөцөд нь таарсан бодлогыг улс орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан.

21 аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймгийн хэмжээний төсвийн хөрөнгө оруулалт хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл нэг аймгийн сургуулийн цонх, дээврийн засвар зэрэг хэт жижиг хөрөнгө оруулалтыг улсын төсөв дээр ярьдаг. Манай улсыг бусад улстай харьцуулбал улсын төсвийн хөрөнгө оруулалтын орон зайн хуваарилалт өндөр.  Бүсийн тогтолцоонд шилжсэнээр улсын төсвийн хөрөнгө оруулалтад хийгдэж буй гол өөрчлөлт нь хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ. Ингэснээр орон нутагт үйлдвэр үйлчилгээ, хувийн байгууллага шилжин суурьших таатай орон зайг бий болгох юм. Энэ үед орон нутагт ажилгүйдэл, ядуурал буурч, хөдөлмөр эрхлэлт дээшилнэ гэж харж байгаа.

Аймгуудын түүхий эд бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд хүргэх анхан шатны тээвэр ложистикийн төв, худалдаа үйлчилгээний цогцолбор, үйлдвэр, технологийн парк, чөлөөт бүсүүдийг орон нутгуудад оновчтой байгуулах юм. Орон нутагт байгаа мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн зөвлөл тухайн бүс орон нутагт ямар хөрөнгө оруулалт шаардлагатайг хэлэлцээд, саналаа  ЭЗХЯ-нд  хүргүүлдэг тогтолцоонд шилжүүлэх санал гаргаж байгаа. Хувийн хэвшлийн хэрэгцээ шаардлагыг сонсож байгаад түүнд нь тохирсон хөрөнгө оруулалтыг орон нутагт хуваарилах өөрчлөлтийг Бүсчилсэн хөгжлийн шинэчилж буй үзэл баримтлалын төсөлд тусгасан. Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдгээрт тулгуурлан гаргаж, хөрөнгө оруулалтыг улсын төсөв дээр хэлэлцдэг болох юм. Аймаг болгон тухайн нөөцөөрөө улсдаа давуу талтай болно.

 

МЭФ-ын нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг:

 

- "Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болж байгаа нь эхний том өөрчлөлт. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүн бүсээ хэрхэн хөгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгана. Бүсээр нь хараад үзэхээр зах зээл нь том болж байгаа юм. Тухайн бүсэд уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуй, оюутнаа сургах зэрэг асуудлыг бүсчлэн зохицуулдаг болно. Улаанбаатар хотод ложистикийн худалдааны төвүүд байдаг байсан бол орон нутаг руу хувиарлах боломж гарч ирнэ. Зах зээлийн боломж орон нутаг руу шилжэхээр хүн амын урсгал ч гэсэн бүсүүд рүүгээ чиглэнэ гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 12 (7256)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

9 цаг 53 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

9 цаг 53 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16