Б.Энхбаяр: Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын дараа олон компани, улстөрчид бүртгэлээ өөрчилсөн байсан

2024-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /01.16/ орой 21.00 цаг  хүртэл хуралдаж,  нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүд тайлантай холбоотой байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Н.Учрал:-Бүртгэлийн хуулийг тухайн үед хэлэлцэж байхад  хараат бус  кодлогдсон технологид суурилсан хэлбэрээр бүртгэнэ гэдэг үг Стоны архивын хуульд байсан.  Төрийн албан хэрэг хөтлөлт, төрийн өмчит компаниудын бичиг хэрэг хөтлөлт  архив бол кодлогдсон хараат бус технологид бүртгэгдэнэ гэсэн байдаг. Хэн ч  түүнийг оролддоггүй, ул мөр устдаггүй.  Тиймээс  ул мөр устдаг бололцоог ирээдүйд үүсэх эрсдэлээс  сэргийлж энэ хуульд хийж өгөөч ээ.  Эрдэнэс Тавантолгой”   ХК жижиг “Тавантолгой” бол  ашиг орлоготой компаниуд. Энд  хэдэн төгрөг зараад дижитал архиваа үүсгэж байж ирээдүйд итгэх итгэлийг нийгэмд төрүүлэх болов уу. Тийм учраас тогтоол дээрээ оруулж өгөөч ээ гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Б.Энхбаяр:-Цахим, нээлттэй архивтай болох асуудал чухал. Одооны нээлттэй дата бол хуулийн этгээдийн  одоо үүсгэн байгуулах цэцийн  өмчлөгчтэй холбоотой мэдээлэл ил байгаа.  Энэ хуулийн этгээдийг анх хэн үүсгэн байгуулсан, явц дунд  яаж нүүдэл хийж хольсон нь нээлттэй мэдээлэл дээрээ цахимаар байдаггүй. Тийм учраас бид цаасан суурьтай улсын бүртгэлийн лавлагаагаар 5, 10 жилийн өмнөх  бүртгэлээ яаж сольсон  мэдээллийг авч, түүнийг нотлох баримтаар ашиглаж байсан.  Ер нь нэг зүйл тодорхой харагдсан нь жилийн өмнөх  иргэдийн нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын дараа олон нүүрсний компани, улс төрийн нөлөө бүхий этгээдүүд бүртгэлийн мэдээллээ өөрчилж зүсээ хувиргах  ажил хийсэн байсан.

Эх сурвалж:www.polit.mn

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

9 цаг 53 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

9 цаг 53 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16