С.Одонтуяа: Төрийн архивын бичиг баримт устгасан хүмүүст яаралтай хариуцлага хүлээлгэх ёстой

2024-01-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /01.16/ орой 21.00 цаг  хүртэл хуралдаж,  нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүд тайлантай холбоотой байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өгөв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:- УИХ Хяналт, шалгалтын хуулийг баталсан нь сайн болсон.  Би энэ хуулийг санаачлагч гишүүний хувьд би баяртай байна.  Мөн энэ сонсголыг зохион байгуулсан түр хорооны дарга Б.Энхбаяр, хуулийн баг, шинжээч нарт баярлалаа.  Нэгдүгээрт, иргэдийн мэдэх эрхийг хангалаа. Оролцогч нарт бас үгээ хэлэх боломж олгосон.  Төрийн өмчит компани дээр төрийг, иргэдийг төлөөлж байсан хүмүүс ямар хариуцлагагүй, санаатай ийм үйлдэл гаргасныг ил тод болгосон. Дэлхийд бид  төрийн байгууллага нь мафийн сүлжээнд ордог юм байна гэдгийг харууллаа.  Баялаг бүтээгч аж ахуй нэгжүүдэд тэгш боломж олгодоггүй гэдгийг мөн харлаа.  Хэн даргад ойрхон, хэн тамгад ойрхон нь боломжийг эдэлдэг юм байна гэдэг нь ил тод болсон.  Энэ нь бизнес эрхлэгчдийн урмыг маш их хугаллаа.  Хамгийн ноцтой нэг зүйл нь Төрийн маш олон бичиг баримтыг устгажээ.  Яагаад энэ бичиг баримтыг устгасан бэ.  Мөн маш олон гэрчийг дууддсан нь гол хүчийг сулрууллаа гэж харлаа. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр-  Иргэд маань мэдэх эрхээ эдэллээ.   Нүүрсний сонсголыг санаачилсан хүний нэг нь би.  Зарим зүйл дээр цаашид анхаармаар байлаа.  Яллагдагчаар татагдсан хүмүүсийнхээ үгийг сонсох, цахимаар оролцох эрхийг хангах асуудал байх хэрэгтэй шүү.  Ер нь Тавантолгойн нүүрсэн дээр хэдхэн том асуудал бий.  Нэгдүгээрт, 11 оффтэйк гэрээ.  Энэ бүрхэг л үйлдлээ.  Хоёрдугаарт, 5.2 сая тонн гаалийн бүрдүүлэлтгүй гарсан нүүрсний асуудал бий.  Энэ бол маш ноцтой хэрэг шүү.  Гуравдугаарт, долоон сая тонн коксжих нүүрс маань эрчим хүчний нүүрс болоод гарчихсан.  Хятадын зах зээлд коксжих нүүрс 400-700 ам.доллар байхад манайх нэг тонн нүүрсээ 60 доллараар гаргасан.  13 их наядын худалдан авалтын тухай түр хорооны дарга хэлсэн.  Энэ дотор маш ноцтой асуудлууд бий.  Хууль, хяналтын байгууллагууд нь үүнийг шалгаж байгаа биз дээ.  Маш нүсэр аймшигтай том хэрэг.  Монголын нийгмийн толь боллоо.  Бүх зүйл дээр нь хулгай шүү дээ. Сонсголоор хүний нэр төрд халдаж болохгүй.   Шинжээч нар та нар нас барсан хүн дуудсан байгаа шүү.  Мөн миний бие дуудагдсан. Гаалийн даргаас чөлөөлөгдсөнөөс таван жилийн дараа энэ асуудал эхэлсэн.  Түүнчлэн миний хүүг "Сэнсэт-Өргөө" гэдэг компанитай холбоотой гэж хэлсэн.  Би түр хороонд хандаж хэд хэдэн бичиг хүргүүлсэн.  Хариу өгөөгүй.  Мөн УБЕГ, АТГ-т өөрөө хандаж, холбоотой эсэхийг тодруулсан.  Ямар ч холбогдолгүй гэж гарсан.  АТГ-ын дарга Дашдаваа "Танд холбогдол байхгүй.  Таныг гүтгэх оролдлого байж болзошгүй.  Шалгуул" гэсэн.  Ер нь хүний нэр төр гэдэг хамгийн ариун нандин зүйл байдаг. Анхаараарай

Эх сурвалж:www.polit.mn 

Гүтгэж болохгүй л дээ
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

10 цаг 26 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

10 цаг 27 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

14 цаг 15 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

14 цаг 32 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

23 цаг 23 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

23 цаг 23 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

23 цаг 23 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28