Төрийн албан хаагчдын 53.1 хувь монгол бичигтэй

2024-01-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд ирэх оноос эхлэн төрийн албан бичгийг хос хэлээр хөтлөх, хэрэглэх  хуулийн зохицуулалт бий. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачлан “Монгол хэл бичгийн асуудал, шийдэл" үндэсний чуулганыг зохион байгууллаа. Мөн эх хэлний бусад асуудлыг хэрхэн шийдэх талаар 21 аймгийн багш мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид  энэхүү чуулганаар шийдэл хэлэлцүүллээ.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн О.Шинэбаяр “Монгол хэл бол мэдлэгийн хэл, монголчуудын олон жил хуримтлуулсан бичиг үсэг, салгаж болшгүй нэгдмэл зүйл. 1946 оноос кирилл монгол бичиг хэрэглэж эхэлсэн. Тухайн үед шинэ бичгийг бүх нийтээр хэрэглэж эхэлсэн. Үүнээс хойш 26 жилийн дараа бүрэн бичиг үсэг тайлагдсан гэдэг. Тодорхой хэмжээний шилжилтийн цаг хугацаа байсан. Бид Монгол хэлний хуульд зааснаар төрийн албан хэргээ хөтлөн явуулах, хэрэглэх босгон дээр байна. 2025 оноос эхлэн хэрэгжих хуулийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын алба, Хэл зохиолын хүрээлэн, Төрийн албаны зөвлөл зэрэг олон байгууллага хамтран судалгаа, сургалт зохион байгуулж байна. Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг 2021 онд анх удаа авч, төрийн 150 мянга орчим албан хаагчийг хамруулан, үр дүнг нэгтгэсэн.Энэхүү судалгаагаар төрийн албан хаагчдын 53.1 хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтлөхөд бэлэн гэж гарсан. Улсын дундаж болон бусад аймагтай харьцуулахад Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид 74.7 хувиар хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

1995 оноос Монгол бичгийн үдэсний хөтөлбөр-1,2-ийг хэрэгжүүлснээр монгол хэл, бичгийн сургалт судалгаа заах аргын талаар эрчимтэй ажил өрнөж үр дүнд нь монголчууд тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан. Үндэсний бичигт шилжихийн тулд монгол хүн бүр сэтгэлгээгээ өөрчлөн, бахархлаа тээж явах ёстой. Одоо үед цахим орчин, дэлхийн нийтийн технологийн салбарт тулгуурлан сурах, хэрэглэх орчин бүрдэж буй. Тиймээс ЦХХХ яамнаас БШУЯ, Соёлын яам, ШУА, Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран боловсронгуй болгох зорилгоор бүтээлч ажил хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд монгол хэлний журамласан зөв бичгийн толь, дүрмийн алдааг засах “Spellcheck” аппликэйшн бүтээсэн. 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон Монгол бичгийн журамласан тольд 22 үг зөрүүтэй бичигдэж ирсэн. 2018 онд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс жигдлэн, зөрүүтэй бичигддэг үгсийг нэг болгосон.

Дэд ажлын хэсэг “Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн, Хэлний бодлогын зөвлөл батлаад байна” гэлээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “ЦХХХ-ы яам үндэсний монгол бичгийн хэрэглээг дэмжихэд чиглэсэн стандарт, монгол бичгийн технологийн бэлэн байдлыг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд цахим системийн гарын байрлалын болон бусад стандартуудыг холбогдох байгууллагуудтай хамтран батлуулж, цахим кодыг боловсронгуй болгох чиглэлээр гадаад, дотоодын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтарч байна.

Монгол Улс 2025 оноос хос бичигт шилжих хуулийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд цахим орчны хэрэглээ, мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны суурь технологийн шийдлийг бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн нийтийн мэдээллийн дэд бүтэцтэй хоршин ажиллах үндэсний хэл, бичгийн цахим системүүдийг Монгол Улсын үндэсний стандартуудад нийцүүлэх, дэлхийн томоохон үйлдлийн системүүдэд нэгтгэх ажлыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн” гэв.

"Монгол бичиг-3" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Боловсролын хүрээлэнгээс “Үндэсний бичиг” гэсэн аппликэйшныг бүтээсэн нь хүн бүрт сурах боломжийг нээж өгсөн. Миний хувьд хичээл заахын хажуугаар төрийн албан хаагчдад монгол хэл бичгийг шалгалтад бэлтгэдэг. Сурагчид монгол хэл бичгийг шалгалтыг давснаар хуулийн шалгалт өгөх боломж үүсдэг. Тиймээс суралцагчид шамдаж байгаа нь таатай. Компьютер дээр албан бичиг хэрхэн хөтлөх талаар сургалтыг албан байгууллагаараа авдаг. Миний зүгээс сурах аргыг нь заадаг бол сайн сурах эсэх нь хувь хүний хичээл зүтгэлээс шалтгаална. Богино хугацаанд монгол бичгийг сурах боломжтой байдаг. Мөн хичээл заахдаа багш арга зүйдээ өөрчлөлт оруулан цахим орчинтой хослуулан сонирхолд нь нийцүүлэх нь зүйтэй гэдгийг "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Оролзод багш онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 10 (7254)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

10 цаг 52 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

10 цаг 52 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16