Гавьяат тамирчин, Засаг дарга

2024-01-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 14-нд төрсөн өдөр  нь тохиож буй  Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг онцолж байна. Тэрбээр  1983 оны нэгдүгээр сарын 14-нд  Булган аймгийн Хутаг-Өндөр  суманд төржээ.

“Шинэ санал санаачилга, хурдтай ажиллах бол миний амьдралын гол үзэл санаа”

Б.Ариун-Эрдэнэ 2020 оны арваннэгдүгээр сарын 9-нд Булган аймгийн Засаг даргаар томилогдсон. Тэрбээр ажлаа авсныхаа дараа “Одоо бидний үе ачаагаа үүрэх цаг нь болсон байх аа. Тийм болохоор бид өөрсдөө бас илүү хөгжих шаардлагатай. Төрийн албаны тухай бол Төрийн албаны тухай хуулинд заасан төрийн алба ил тод, нээлттэй байх, мэргэшсэн тогтвортой байх гэсэн суурь зарчмуудыг баримталж ажиллана. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Дарга төвтэй төрийн албанаас, ажилтан төвтэй төрийн албанд шилжмээр байна. Бүх санаачлага, бодлогын болон цаг үеийн шинжтэй ажил үйлчилгээнүүдийн санаачилгууд ажилтнуудаас эхлээд гарч байх хэрэгтэй байна. Мөн маш их хурдтай ажилламаар байна. Түргэн шуурхай ажиллах гэхээр янз бүрийн жижиг алдаанууд гарах гээд байдаг юм. Гэхдээ хамаагүй ээ. Учир нь шинэ санал санаачилга, хурдтай ажиллах бол миний амьдралын гол үзэл санаа” гэжээ.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг аймгийн ИТХ батлан ажиллаж буй. Булган аймгийн Ардчилсан нам 2020 оны орон нутгийн сонгуульд эрүүл мэндийн салбарын хөгжил, боловсролын салбарын хөгжил, хөдөө аж ахуйн хөгжил, үйлдвэрлэлийн хөгжил, аялал жуулчлалын хөгжил  гэсэн таван хүчин зүйлийг уриагаа болгосон билээ. Мөн тэрбээр Засгийн даргаар томилогдсоны дараа  гадаад харилцаандаа анхаарал хандуулж ажилласан. Тодруулбал, тэрбээр ажлаа авсан өдрөө өнгөрсөн хугацаанд Америк, Орос, Япон, Солонгос, Унгар, Чех, Болгар, Беларусь зэрэг 12 орны Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт хамтран ажиллах тухай албан ноот бичгээ хүргүүлсэн байдаг. Мөн  “Шинэ хөгжлийн зам “ мөрийн хөтөлбөрт гадаад харилцааны бодлогыг түлхүү анхаарч хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн томоохон ажлыг хийсэн. Мөн Булган аймгийн ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх Ахмадын өргөөтэй болсон билээ.

Самбо бөхийн улсын 13 удаагийн аварга Б.Ариун-Эрдэнэ

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ  тив дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж явсан амжилтын эзэн.  Тэрбээр бөхийн бүхий л төрлөөр хичээллэж,  спортод амьдралынхаа 26 жилийг  зориулсан байдаг.

Мөн Б.Ариун-Эрдэнэ нь самбо бөхийн улсын  13 удаагийн аварга. Тэрбээр "Алдар" спорт хорооны Б.Амбасалмааг ялж  2002 оны УАШТ-ээс хойш тасралтгүй улсын аваргад түрүүлсэн түүхэн амжилтын эзэн болсон билээ. Б.Ариун-Эрдэнэ 2005 онд Казахстаны Астанагийн дэмжээнээс самбо бөхийн Дэлхийн аваргын алтан медаль хүртэж, бөхөд хайртай монгол түмнээ  баярлуулж Ази тивийн тэргүүн бөхөөр шалгарч байв. Олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ тэрбээр олон амжилтын эзэн болсон юм. Тухайлбал, ОУХМ Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын  найман удаагийн аварга, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, “Чингис хаан” дэлхийн цомын мөнгө, Зүүн Азийн наадмын хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай. Мөн 2003-2013 оны Жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн гишүүн байжээ. Тэрбээр самбо бөхийн төрлөөр дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл, дэлхийн тулааны спортын наадмын хошой алт, Ази тивийн таван удаагийн аварга, хошой хүрэл медальтай тамирчин.

Б.Ариун-Эрдэнэ  үндэсний бөхийнхөө зүлэг ногооноо олон сайхан барилдааныг үзүүлж, наадамчин олноо баясгаж явсан аймгйин арслан цолтой бөх.  Тэрбээр 2004 онд  Булган аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдаанд аймгийн арслан  Д.Самданжамцаар  долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн билээ. Дараа нь буюу 2014 онд аймгийнхаа баяр наадмын  256  бөхийн барилдаанд зургаан даван шөвгөрч чимэг нэмж байсан гээд дурьдвал олон барилдаан бий. Ийнхүү Монголын Улсын спортын түүхэнд өөрийн гэсэн жимийг татаж, эх орныхоо алдрыг дуурсгаж явсан түүний хөдөлмөрийг үнэлж 2021 оны тавдугаар сарын 26-нд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн билээ.

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Монгол Улсын гавьяат тамирчин, Булган аймгийн Засаг дарга Батбаярын Ариун-Эрдэнэ таньд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Боловсрол:

-2000 онд Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль,
-2004 онд Их Засаг олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн
2011-2013 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг бизнесийн удирдлагаар суралцаж төгсчээ.

Ажлын туршлага:

-2003-2013 онд жүдо бөхийн үндэсний шигшээ багт тамирчин
-2014-2016 онд Уулын баяжуулах  “Эрдэнэт үйлвэр”-ийн ерөнхий захирлын орон тооны зөвлөхөөр ажиллаж байгаад АНУ-ын Сан-Франфиско хотод нэг жил англи хэлний курст сурсан.
-2018-2020 онд "Монголросцветмет нэгдэл" төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа "Шижир алт" компанийн захирал
-2020 онд Булган аймгийн засаг даргын албан тушаалд томилогджээ.

Сонгуульт ажил:

-2014 оноос Булган аймгийн Ардчилсан холбооны дарга
2017 оноос Булган аймгийн Ардчилсан намын дарга
- Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн,
-Булган аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн,
-Булган аймгийн Самбо, жүдо бөхийн холбооны тэргүүн,
 -Монголын Жүдо бөхийн холбооны Дэд ерөнхийлөгч
-Монголын самбо бөхийн холбооны гүйцэтгэх захирал,
 -Булган аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн,
-Монгол-Хятадын бизнесийг дэмжих ”Эрдэнэс санхүү, хөрөнгө оруулалтын сан”гийн тэргүүний сонгуульт ажилтай.

Эх сурвалж:www.polit.mn

"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

10 цаг 27 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

10 цаг 28 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

14 цаг 16 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

14 цаг 32 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

23 цаг 24 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

23 цаг 24 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

23 цаг 24 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28