C.Бямбацогт: Хөшөөтийн уурхайг яаралтай стратегийн ордод авч, Монголын төр 34 хувийг эзэмших ёстой

2024-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж,  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.  Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Хөрөнгө оруулалтын тухай хууль маш чухал хуулийн төсөл.  Гэвч ганц хоёрхон заалтаас шалтгаалан унаж болохгүй.  Тухайлбал, Гадаадын иргэнд 100 жилээр газрын өгөх гэж байна гэж яриад байна.   Харин хуулийн төсөл дээр эзэмшүүлэхгүй, зөвхөн ашиглуулах тухай заасан.  Мөн үүний цаана гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг адил хэмжээнд авч үзэхээр заасан.  Тэгэхээр дотоодын хөрөнгө оруулагч ч гэсэн газрыг эзэмшихгүй ашиглах нь.  Ингэж дотоод хөрөнгө оруулагч нараа хохироож болохгүй.  Хөрөнгө оруулалтын босго гэдэг дээр бас эргэлзээтэй асуудлууд их бий.  Үүнийг олон нийтээр хэлэлцүүлэх ёстой.  Түүнээс биш хүч түрээд унагадаг, эсвэл хүч түрээд цаашаа явуулдаг байж болохгүй.  Бид нэг Монгол  Улс ойлголцоод явмаар байна.   Хоёрдугаарт, Ховдын Хөшөөтөд  Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байна.  Хөшөөтийн уурхайг яаралтай стратегийн ордод авмаар байна.  Энэ уурхай нөөцийг төсвийн хөрөнгөөр тогтоосон.  Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтын компани маань Хонгконгийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгож ирсэн.  Ингэхдээ их олон зүйл амласан.  Их үүрэг хүлээсэн.  Дулааны цахилгаан станц барих байв. Коксын үйлдвэр барина.  Дотоодын компаниудыг дэмжинэ гэсэн.  Үүнээс ганцхан хэрэгжүүлж байгаа ажлууд нь дотоодын компаниудыг ханган нийлүүлэгчээр ажиллаж байна.  Тээврийг монголчууд тэр дундаа манай Ховдчууд хийж байгаа.  Цахилгаан станц барих асуудал байхгүй болсон.  Баруун аймгийнхан ОХУ, Хятадаас цахилгаанаар хараат, өндөр үнэтэй тог тэндээс авч байна.  Коксын  үйлдвэр байхгүй.  Ийм байдлаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олон жил болж байна.  Тийм болохоор стратегийн ордод авъя.  Монголын төр 34 хувийг эзэмшье гэсэн саналтай байна.  Монгол Улсын Үндсэн хуулиар заасан эрхээ Монголын ард түмэн эдлэх эрхтэй, байгалийн баялагийн тухай мэдээллийг мэдэх эрхтэй.  Үндсэн хуульд заасан энэ заалтаа хэрэгжүүлмээр байна.  Тэгэхгүй хардаж, сэрдээд хууль бус гэж яриад байх юм.  Үүнийг нэг талд нь гаргаж шалгамаар байна. Монголын хууль хяналтын байгууллагынхан бас ажилламаар байна"  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

10 цаг 50 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

10 цаг 50 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16