МАН-ын дарга тойрогт нэр дэвшвэл жагсаалтыг нь хэн толгойлох вэ

2024-01-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн “дүрэм” тодорхой болсон. Гэхдээ шинэ тутам учраас ойлгомжгүй асуудал олон байгаа бололтой. Олон нийт байтугай УИХ-д нэр дэвших хүсэлтэй хүмүүс ч тойрог руу нэг харж, жагсаалт руу нэг сарвайгаад учраа сайн олохгүй л байна. Ямартаа ч энэ сонгуулиар эхлэх тоо, тогтолцооны өөрчлөлтөөс хамаараад нэр дэвшилтэд асар өндөр шаардлага тавигдахаар байгаа юм. Энэ нь тойрогт нэр дэвших хийгээд жагсаалтад бичигдэх хоёуланд нь хамаатай. Гол нь үүнд намуудын удирдлагын мэдрэмж чухал аж. Гэхдээ намууд өөр өөр бодлогын шийдэл хийж таарна. Бас улс төрийн намууд нийтээрээ нэр хүнд тааруухан байгаа учраас “нэр, гар цэвэр” хүмүүсээ сойхгүй бол годройтно. Харин ялгаа нь жагсаалтад шинэ тутам улстөрчид бичигдэж, хуучны улстөрчид нь тойрогт нэр дэвших төлөвтэй  болж байна. Лав МАН иймэрхүү дүр зурагтайгаар нэр дэвшүүлэхээ дарга, генсек хоёр нь хууль батлах үеэр л нийтэд ярьцгаачихсан. Генсек Д.Амарбаясгалан нь “...126 гишүүнтэй холимог тогтолцоогоор бий болгох УИХ-ын утга учир өнөөдрөөс эхлэн тайлбарлагдаж эхлэж байна.  Энэ жагсаалтаар  нийгмийн бүлгийн төлөөлөл болгоны бодлогыг хэрэгжүүлэх зорилготой. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөөгийн малчид, эмч, багш, сэхээтний төлөөллүүдийг энэ жагсаалтад бичиж өрсөлдөөн багатай парламентад орж суух боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь тэднийг дарга болгож буй хэрэг биш харин салбарын дуу хоолойг л тусгаж буй хэрэг. Дарга нар жагсдаг гэдэг ойлголтыг үгүй хийнэ” гээд мэдэгдчихсэн. Мөн өнгөрсөн зун МАН-ын Удирдах зөвлөл Тэрэлжид “хуралдах” үеэр дээрх асуудлыг нэлээд нарийвчилж тохирсон гэдэг. Тодруулбал, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс жагсаалтын “дүүргэлт”-ийг уламжлалтаас өөрөөр хийх шахалтыг үзүүлэх магадлалтай байгаа юм. Аль болох улстөрчдөөс чөлөөлж, мэргэжлийн хийгээд нийгмийн сегментүүдийн төлөөллийг “жагсааж” мэднэ. Ингэхээр намын жагсаалтаар улстөрчид олноороо УИХ-д орж суухгүй гэсэн үг. Ерөөсөө Л.Оюун-Эрдэнэ бүсчилсэн том тойрогт маш их анхаарч, санаачлан батлуулснаас энэ санаа нь харагдаж байгаа юм. Ингээд намынхаа лидер гэгддэг улстөрчдийг жагсаалтаас шахчихаар өөрөө яах вэ гэдэг асуудал босож ирнэ. Мэдээж, бусдыгаа тойрогт явуулчихаад өөрөө жагсаалтын ард нуугдах нь түүнд хэцүү. Тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ шиг улстөрч жагсаалтаас татгалзах магадлал өндөр. Дагуулаад намын генсекээ ч тойрогт явуулж таарна. Эндээс “...МАН-ын дарга, геснек хоёр тойрогт нэр дэвшчихвэл жагсаалтыг хэн толгойлох вэ” гэдэг асуулт босож ирнэ. Тэр ихээхэн анхаарал татаж байгаа юм. Түүнээс гадна“...МАН-ын удирдлагууд тойрогт нэр дэвшчихээр АН, ХҮН, бусад намын дарга нар яах вэ” гэдэг илүү сонирхол татна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

10 цаг 50 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

10 цаг 50 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16