“ТУЗ-ийн гишүүний чадварыг сайжруулах нь эмнэлгийн бие даасан байдалд эерэгээр нөлөөлнө”

2024-01-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Нийгмийн хамгийн том нөлөө бүхий институтийн нэг бол яах аргагүй эрүүл мэндийн салбар. Үүнийгээ дагаад эрүүл мэндийн байгууллагын хараат бус байдал гэдэг маш чухал. Тэгвэл манай улсын эрүүл мэндийн байгууллагууд засаглал, санхүүгийн  хараат бус байдал ямар түвшинд байдаг вэ.  Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй энэхүү чухал асуултын хариултыг  өгөх “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалын өнөөгийн байдал” олон нийтийн  нээлттэй хэлэлцүүлгийг ЭМЯ, СЭЗИС хамтран зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцож “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалын өнөөгийн байдал, эмнэлгийн бие даасан байдалд ба санхүүжилтын тогтолцоо гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

Уг хэлэлцүүлгийн хүрээнд СЭЗИС-ийн магистрантууд судалгаа хийж  судалгааны сэдвийн үр дүнг танилцуулсан юм. Энэ талаар “Шинонмед” эмнэлгийн гүйцэтгэх захирал Ц.Оюунцэнгэл “Эрүүл мэндийн байгууллагуудын засаглалын өнөөгийн байдалд үнэлгээ хийж эрх зүйн орчинг судалсан.  Манай улсын  хувьд төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээлийн системд шилжиж, эмнэлгийг бие даалгах  гараа нь сайн болсон байна гэдэг нь харагдсан.  Хоёрдугаарт, өнөөгийн нөхцөл байдалд удааширалтай байгаа учраас дахиад хуулиндаа нэмэлт бодлогын өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль зэрэгт төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) заалтыг тусгасан. Үүнийг бодит байдал дээр  хэрэгжүүлж, дараагийн алхмыг хэрэгжүүлэх заалт оруулах  хэрэгтэй  гэсэн гаргалгаа гарсан.

Хоёрдугаарт, Хүмүүс эмнэлгийг бие даалгах асуудал ярихаар  хувийн болгох гэж байгаа юм байна гэсэн айдас яваад байдаг. Гэвч энэ нь  эмнэлгийг хувьчлах  гэж байгаа асуудал биш юм.  Энэ бол хөгжлийн хувьд дөрөвдүгээр үеийн алхам. Харин одоо бид зөвхөн хоёрдугаар үе рүү шилжиж байгаа учраас бие даасан тогтолцоо буюу  өөрсдөд нь санхүү,  хүний нөөц, стратеги төлөвлөгөө гаргах эрх мэдлийг өгөх гээд байгаа юм гэдгийг нийтээрээ ойлгох хэрэгтэй. 

Мөн зохицуулагч байгууллага идэвхтэй оролцох хэрэгтэй байна. 2020 онд Эрүүл мэндийн бие даасан байдлын зохицуулах зөвлөл гэж байгуулсан ч үйл ажиллагаа нь явахгүй байна. Тиймээс бүтэц, журмаа шинэчилж, зохицуулах  байгууллага  нь ажлаа сайн гүйцэтгэвэл эмнэлгүүд бодлогоо  тодорхойлох  нэг зөв зам болох юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбар банк санхүүгийн байгууллагын нэгэнт туулчихсан туршлагыг судлаж, харилцан хамтын ажиллагааа өрнүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Б.Буянтогтох

Манай улсад төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл буюу компанийн засаглалын хэлбэр рүү шилжүүлэх эрх зүйн орчин бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн  хэдий ч хуулийн хэрэгжилт төдийлөн хангалттай биш байна гэдгийг  хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм. Төлөөлөн удирдах зөвлөлтэй (ТУЗ) эмнэлгийн тоо хангалттай биш байгааг СЭЗИС-ийн докторант Б.Буянтогтох хэллээ. Тэрбээр “Эмнэлгийн хагас бие даасан байдал, корпорацийн засаглалын тухай асуудал ярихаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний асуудал  яригддаг.  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний мэргэшсэн, хараат бус байдал эрх зүйн орчин хангагдахгүй байна  гэж харж байна.

Хоёрдугаарт, мэргэжлийн нийгэмлэг, холбоод төрийн бус байгууллагуудын төлөөлөл оруулаад, тухайн байгууллага зургаан сар тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх, санхүүгийн зөрчилгүй байх гээд хязгаарлалт үүсгэдэг. Энэ нь  олон нийтийг төлөөлж байгаа гурван хүний  төлөөлөн орж ирэх боломжийг мөн хумьж байна. Эцсийн дүндээ төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүн сайн засаглалыг бий болгох чадавхи  байгаа эсэх асуудлыг заавал ярих ёстой болж байгаа юм.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн үндсэн гурван үүрэг бий. Нэгдүгээрт, стратегийн удирдлагаар гүйцэтгэх  удирдлагыг хангах, дунд, урт хугацааны бодлогын баримт, жижиг төлөвлөгөөгөө батлах ёстой. Тиймээс  эрүүл мэндийн салбарын дунд, урт хугацааны стратегийн бодлогын  мэдлэг өндөртэй хүн хэрэгтэй. Хоёрдугаарт, санхүү, бүртгэл, орлого, зарлага, тайлангаа хараад уншиж чаддаг байх ёстой. Гуравдугаарт, олон нийт  ажилчдын, эсвэл эмнэлгээр  үйлчлүүлж байгаа даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах ёстой. Энэ гурван функцыг мэргэшсэн,  хараат бусаар үүргээ ухамсарлан ёс зүйтэйгээр  биелүүлэх нь чухал.  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонголтыг нээлттэй болгох, чадварыг сайжруулах асуудлыг онцгойлон авч үзэх нь цаашдаа корпораци, эмнэлгийн бие даасан засаглал дээр чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Улаанбаатар хотод төлөөлөн удирдах зөвлөлтэй (ТУЗ) үйл ажиллагаагаа явуулж буй цөөн эмнэлгийн нэг бол Улсын гуравдугаар  Төв эмнэлэг.

С.Долгор 

Тус эмнэлгийн Эдийн засаг, төлөвлөлтийн албаны дарга С.Долгор “Манай эмнэлэгт дөрвөн жилийн хугацаанд төлөөлөн удирдах  зөвлөл үйл  ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд төлөөлөн удирдах  зөвлөлийн тогтвортой байдал чухал юм байна гэдгийг ойлгосон. Энэ нь эмнэлгээ хөгжүүлэх стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Хэлэлцүүлгийн танилцуулга дээр ТУЗ-ийн гишүүнд  эмнэлгээс гурав, гадны байгууллагаас гурав, яамнаас  төлөөлөл байна. Дээд шатны байгууллагаас нэг л төлөөлөл оролцоод бусад нь мэргэжлийн хүмүүс байх ёстой гэсэн байна. Энэ нь төлөөлөн удирдах зөвлөл тогтвортой байх нэг  шийдэл гэж харлаа.

Эмнэлгийн хувьд санхүүжилтээ авч чадахгүй байна гэдэг хүндрэлтэй асуудлын нэг. Гүйцэтгэлийнхээ санхүүжилтийг тодорхой  цаг хугацаанд  нь  авчихвал  ТУЗ-тэй эмнэлгүүд  хувьд  зөвлөл нь төсвөө баталж  байгаа учраас  шийдэгдэх боломжтой” гэв.

Эрүүл мэндийн багц хуулиудад 2020 оны наймдугаар  сард  өөрчлөлт орсноор дохионд сууриалсан санхүүжилтын аргыг хэрэглэдэг болжээ. Эмнэлэг үйлчилгээ үзүүлсэн хүнийхээ тоогоор буюу энэ нь  нэхэмжлэлийн хяналтаар чанарын шаардлага хангаж байгаа бол санхүүжилтээ аваад явах эрх зүйн орчин үйлчилж байгаа аж. Уг хууль  2021 оноос  хэрэгжиж эхэлсэн ч эхний хоёр жил ковидын нөлөөлөл их байсан учраас дүр дүнг  шууд харьцуулж хэлэхэд хүндрэлтэй байгааг хэлэлцүүлгийг үеэр оролцогчид хэлж байв.

Өмнө нь эрүүл мэндийн тогтолцооны арга хэмжээг бодлогын бичиг баримтаар зохицуулдаг байсан бол илүү санхүүжилтийн арга механизмаар  зохицуулдаг болсон нь давуу талтай болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 5 (7249)

 

Д.Пүрэвдаваа: Зээлийн хүүг бууруулахгүй бол Монгол Улсад ногдох ашиг улам хойшилно

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах Түр хорооны гишүүн Д.Пүрэвдаваа байр сууриа илэрхийллээ.

3 цаг 0 мин
Чуулган хэлэлцэх асуудалгүй болж, өндөрлөв

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэлсэн ч хэлэлцэх ёстой хуулийн төслүүд нь холбогдох бай

3 цаг 0 мин
Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч, Сайд аа

Багш нар ажил хаялт зарлаж, сургуулиуд хаалгаа түгжээд олон хонож байна. Тэдний шаардлага нь ца

3 цаг 0 мин
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардууллаа

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюу

19 цаг 8 мин
Cashmere care зөвлөх: Ноолууран гутлаа хамгаалалтын шүршигчээр цэвэрлэж, агаар нэвтрэх уутанд хадгалаарай

Cashmere care зөвлөх: Ноолууран гутлаа хамгаалалтын шүршигчээр цэвэрлэж, агаар нэвтрэх уутанд хадгалаарай

20 цаг 23 мин
“Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс нь харвалт өгөх шалтгаан болж байна”

“Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс нь харвалт өгөх шалтгаан болж байна”

20 цаг 42 мин
Ч.Наранбаатар: Төрийн тогтворгүй байдал барилгын салбарыг доголдуулж байна

“Монголын барилгачдын нэгдсэн холбоо”-ноос нийгэм, эдийн засаг цаг үеийн асуудлаар УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр /10.30 / “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

21 цаг 4 мин
Б.Түвшин: Нэгэн танил маань надтай уулзаж 300 мянган доллар нэхэж, дарамталлаа

Б.Түвшин: Нэгэн танил маань надтай уулзаж 300 мянган доллар нэхэж, дарамталлаа

22 цаг 6 мин
Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх шаардлагад гишүүд гарын үсэг зураад эхэлжээ

УИХ-д шүүхээс ял шийтгүүлсэн нэг гишүүн бий. Тэр нь УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар юм. 

22 цаг 19 мин