Д.Ганбат: Ч.Хүрэлбаатар сайдаас ямар юмныхаа босгыг нэхээд байгаа юм

2024-01-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:-Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг одоо л ярьж байна.  Их харамсалтай байна.  МАН найман жил Засгийн эрх барьж байна.  Гэтэл энэ чухал хуулийн төслийг бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд оруулж ирлээ.  Засгийн газарт ганц гайгүй сайд байдаг Ч.Хүрэлбаатар.  Сүүлийн үед хөөрхий их ч муулуулж байна. Хамгийн их муулуулж янз бүрээр хэлэгдэж байгаа хүн бол хамгийн зөв зүйтэй л хүн байдаг юм шүү дээ.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж байна.   Улс орныхоо байгаа байдал, иргэдийнхээ амьдралыг хар.  Засгийн газрын ажиллаж байгаа нь ямар ч удаан юм.  Хоёр хүний нэг нь ядуу байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалт агаар ус шиг л хэрэгтэй байна шүү дээ.  Ямар юмных босго нэхээд байгаа юм.  Хадны мангаа, танк манкаар айлгадаг аа одоо боль л доо.    Энэ хуулийг Засгийн газрын гишүүд нь яагаад эсэргүүцээд байгаа  юм.  Тэр сайдуудаа огцруул л даа.  Соль.  Юугаа хийдэг юм.  Та чинь Шадар сайд биз дээ.  Тэгээд л Шадар сайдынхаа өмнөөс янз янзын юм яриад л. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Ганбат гишүүний олон зүйлтэй. Санал нэг байна.  Таныг нэг иймэрхүү үг хэлэх болов уу гэж харж байсан.  Үнэхээр бид аливааг өөрөөр харах болсон.  Монголын ард түмэн асуудлыг том зургаар зөв яваасай л гэж хүсч байгаа.  Сая нүүрсэн дээр гарсан асуудлууд юу болов.  Хөгжлийн банк дээр ямар ямар асуудлууд явав.  Хөгжлийн банк нэг банкны халаасанд гүйгээд орчихсон байсан шүү дээ.  Энэ мэтчилэн олон зүйлийг бид өөрөөр харж шийдвэрээ хурдан шуурхай гаргах ёстой.  Түүнээс биш нөгөө нэг танкаа ярьсан, цусаа ярьсан, айлгах тактик авч хэрэгжүүлсэн. Ийм журмаар Монгол Улс явмааргүй байна.  Үнэхээр санаа зовж байгаа зүйлүүд байна. УИХ-ын гишүүдээсээ эхлээд бид аливааг жаахан эрүүлээр хардаг болмоор байна.  Дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлмээр байна.  Буруу зүйлээ хурдан хурдан засмаар байна. Хулгайчдыг мафийн эздийг, хөшигний араас бүгдийг зохицуулж, хэрэг нь гараад ирэхлээр гадагшаа гараад зугтаад явчихдаг хүмүүсийг тал талд хамгаалмааргүй байна. Энэ дотор.  Та нар ярихдаа их гоёор ярьдаг.  Би бол Д.Ганбат гишүүний хэлж байгаа олон зүйлтэй санал нэг байна.  Би бол ардчилсан намаас таныг л ийм үг хэлэх болов уу гэж бодсон. 

Эх сурвалж:www.polit.mn 

зочин
ДАНХ ГЭЖ ДҮҮРСЭН ТЭНЭГ ЭНЭ МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ ХЯТАДЫН ИРЛИЙЗ ХУРЛИЙЗ Ч ХҮРЭЛБААТАР ГЭЖ ЭТГЭЭД ЭЭЛЖИТ МОНГОЛЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УЛАЙРАН ДАЙРЧ Ч ХҮРЭЛБААТАР ХЭЗЭЭ Ч МОНГОЛЫН ТӨРЛӨӨ ЗҮРХ НЬ ЦОХИЛОХ ХҮН БИШ ОНЦ АЮУЛТАЙ ХОРТОЙ ЁСТОЙ НЭГ ДАРИТАЙ ТОРХ Л ГЭСЭН ҮГ ИЙМЭРХҮҮ ЭТГЭЭДИЙГ МАНЬ ДАНХАН ТОЛГОЙТ ӨӨГШҮҮЛЭЭД Л БАЙХ ЮМ ДАА
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

10 цаг 51 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

10 цаг 51 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16