СЕХ: Инфлүэнсерүүд нэр дэвшигчид санал өгөхийг уриалах бол хаягаа бүртгүүлнэ

2024-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

СЕХ-ноос аливаа нэр дэвшигчид санал өгөхийг уриалах эрхтэй хүмүүсийн талаар дараах мэдээллийг өглөө. "Би энэ хүнийг дэмждэг" буюу үзэл бодлоо илэрхийлэх эсвэл "Энэ хүнийг дэмжээрэй" буюу бусдыг уриалах гэдэг нь хоёр өөр хэлбэр аж. Иймээс хувь хүний сошиал хаяг дээр орж байгаа пост, контент дээр хяналт тавигдахгүй. Гэхдээ бусдыг уриалахыг хориглоно гэдгийг СЕХ-ноос тодотгож байна.Учир нь "Энэ хүнд саналаа өгөөрэй" гэдгийг нэр дэвшигч өөрөө, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан гэсэн таван төрлийн хүн л уриалах эрхтэй байдаг. Эдгээрээс бусад нь хориотой байдаг аж. Хэрэв нэр дэвшигч инфлүэнсер буюу хувь хүнтэй гэрээ хийгээд сурталчилгаагаа явуулахаар болбол тухайн хүн нь дээр дурдсан бусдыг уриалах таван төрлийн хүний нэг нь л болох ёстой.

Мөн тухайн хүний цахим хуудсыг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо(ХХЗХ)-нд заавал бүртгүүлэх юм байна. Бүртгүүлээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явахгүй. Хэрвээ бүртгүүлээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явж байвал зөвшөөрөлгүйгээр сонгуулийн сурталчилгаа явуулж байна гэсэн хориглосон арга хэмжээнд орох аж.  Гэхдээ сонгуульд уриалах эрхтэй хүний тоон нэг нэр дэвшигч дээр хязгаартай байдаг учир олон хүнийг болгох боломжгүй гэдгийг СЕХ-оос онцлов. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

24 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

11 цаг 27 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

11 цаг 28 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

15 цаг 16 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

15 цаг 32 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

Өчигдөр 06 цаг 00 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28