Г.Дамдинням:Ах дүү нартаа бэлэн мөнгө бариад золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу

2024-01-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-СЕХ-ны гишүүдийг дэмжиж байгаа. Жишгийн дагуу явж байгаа байх. Гурван асуулт асуумаар байна.  Цахим орчин дахь хуурамч хаяг, гүтгэлгүүд, хиймэл  оюун ухаанаар хийж байгаа үйлдлүүдийг  30 секундээс гурван цагийн хугацаанд тодруулж, олж чадна гэдгийг сая гишүүдийн асуултад хэллээ.  Сонгуульд 126 нэр дэвшинэ.  Сонгуульд дэвшиж байгаа хүн бүрийн асуудлаар тойрог дээр янз бүрийн зүйл гарна. Тэгэхээр техникийн боломж нөхцөл энэ олон зуун мянган хүний асуудлыг шалгах боломж байгаа юу.  Ажиллах  мэргэжилтнүүд хүрэх үү. Үүнийг  богино хугацаанд нэмэгдүүлээд сонгуулийн үед хийх  боломж нөхцөл байгаа юу.   Хоёрдугаарт, Бүртгэлтэй албан ёсны хаягаас бусад  газраас гүтгэлэгтэй холбоотой  хиймэл оюун ухаан ашигласан үйлдлийг шалгаж шийдвэрлээд дуустал хаагаад, шийдвэрлэсний дараа нээдэг журмыг зохицуулалтаа оруулж болох уу. Гуравдугаарт, Сонгуулийн хууль, нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Хуульд бэлэг хүнээр дамжуулж явуулах, амлах,  хямдралтай үнээр өгөх, сугалаа зохион байгуулах  хориотой гэж ойлгосон. Тиймээс иргэдэд сонгуулийн хуулийн тухай ойлгуулах,  сонгуулийн хууль зөрчиж байгаа мэдээллийг СЕХ-д хэрхэн хүргэх, ямар шийдвэрүүд  яаж гарах тухай мэдээллийг хэр түгээж байгаа. Үүн дээр ямар ажил  хийж байгаа вэ. Сонгуулийн хууль зөрчсөн асуудал гарвал хэр хугацаанд, хэрхэн шийдэх вэ.  Цагаан сараар ах дүү нартаа бэлэн мөнгө  бариад золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу.  Мөн хэвлэл мэдээллийн сонгуулийн сурталчилгааны үнэ тэнгэрт хадсан байна.  Мөнгөний бололцоогүй өөрийгөө таниулах, мэдээллээ танилцуулах боломжгүй болж байна. Үүн дээр хэрхэн анхаарч байгаа вэ.

 СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулаад 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш  УИХ-ын бүрэн эрх нь хэрэгжиж байгаа гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд  юу хийж болох, болохгүй талаар  арга зүйн зөвлөмж  өгч ажиллаж байна. Маргааш хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж хэвлэл  мэдээллээр хуульд заасан заалтыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ. Ирэх долоо хоногоос УИХ-ын гишүүдэд энэ талаар арга зүйн зөвлөмж өгнө.  СЕХ хуулийг тайлбарлахгүй. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх арга зүйн туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж, хуулийг сурталчилж ажиллах үүрэгтэй.  Бусад асуултыг ЦЕГ-ын дарга Т.Сүхболд хариулна.

 ЦЕГ-ын дарга Т.Сүхболд:

-Цагдаагийн байгууллага сонгуулийн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Сонгуулийн хууль зөрчсөн зөрчлийг шалгах дээр  боловсон хүчин хүрнэ.  Үүн дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Орон нутгуудад  сонгуулийн ажлын хэсэг нэгдүгээр сарын 10-ны дотор гараад дуусна. Сонгуултай холбоотой гомдол мэдээллийг цахим, утас, бичиг, аман хэлбэрээр очоод өгч болно.

Журамд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд  хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон ХХЗХ-ны саналыг үндэслэн  СЕХ хамтран баталж мөрдүүлэх журам бий. Энэ журмын дагуу ажиллана. Цагдаагийн байгууллагын  сонгуулийн үеийн хэрэг зөрчил, гомдол мэдээллийг шийдэхэд хүндрэл учирна.  Одоогоор хуурамч хаягийг хаах  ямар боломж байхгүй. Хуурамч хаяг байна гээд хаах хүсэлт ХХЗХ-д хүргүүлэхэд, цаашаа мета компани руу л явуулна.  Тухайн компанин хуурамч хаягийг хаах эсэхийг  2-3, 15 хоногийн дараа  хариу хэлнэ. Заримдаа гурван сар  юу ч хэлэхгүй.  Энэ хооронд сонгууль дуусна.  Үүний гарц нь тодорхой төрлийн тоног, төхөөрөмж худалдаж аваад  ХХЗХ шууд хаадаг болох хэрэгтэй. Үүнийг л хийчэхвэл ямар ч асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Цагдаагийн байгууллага хуурамч мэдээллийг олно гэдгийг хэлж байна. Техникийн боломж байгаа бол  хэвлэлийн эрх чөлөөг зөрчихгүйгээр хаах боломж эрх зүйн  журамд  байгаа юу.  Хуурамч хаягийг хаах технологийг сонгуулиас өмнө худалдаж авч болох уу. Хоёрдугаарт  мөрдөн шалгах явцад тухайн хаягийг  хааж зогсоох дүрэм СЕХ-д байна уу.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Цахим  орчинг сурталчилгаанд ашиглах журамлах тухай асуудал  хуулиар  ХХЗХ, СЕХ хамтарч  сурталчилгааны журам батална. Журамд энэ төрлийн  хэрэг зөрчлүүдийг таслан  зогсоох, тэмцэх талаар асуудлууд оруулна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журам байгаа. Уг журмыг энэ удаагийн сонгуульд зориулж өөрчлөх шаардлагатай.  Цаг хугацааны хуваарийн дагуу ХХЗХ, СЕХ  энэ асуудлыг шийдвэрлэн журам гаргана.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Тэнэг дамдинням
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

11 цаг 39 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

11 цаг 39 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16