Н.Амгаланбаяр: Н.Өнөрцэцэгийг шүүх хурал өмгөөлөгчгүй болж, 30 хоног сунгасан

2024-01-04
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хориод 30 гаруй хонож байна. Энэ хугацаанд шүүх хурал  хэд хэдэн удаа товлогдсон ч хойшилсон. Шинэ оны өмнөхөн түүний хорих хугацааг дахин 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн юм. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хоригдож буйтай холбоотойгоор гэр бүлийнхэн нь “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийж, түүнийг гадуур шалгаж өгөхийг хүслээ. 

Хэвлэлийн хурлын дараа "Зууны мэдээ" сониноос түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяртай холбогдоход "Өнөөдөр уулзсан, биеийн байдал сайнгүй, сэтгэл санаа тогтворгүй байсан" гэсэн юм.

 

Ээж М.Алдартуяа: БАГА НЬ ЭЭЖИЙГЭЭ САНАЖ УЙЛААД, ХООЛ УНД ИДЭХЭЭ БОЛЬСОН

-Хар бараан өдрүүд үргэлжилж байна. Миний охин буруу юм хийгээгүй ээ. Хоёр хүүхэд нь мөн ч хэцүү байна. Бага нь ээжийгээ санаж уйлаад, хоол унд идэж, уухаа ч байлаа.

 

Дүү Н.Амгаланбаяр: ХОЁР АЙЛЫН АМЬДРАЛ СҮЙРЧ БАЙНА

 

-Эгч маань Монголын нэг гэр бүлийг хохироосон бол манай гэр бүлийнхэн очоод өвдөг сөгдөн уучлал гуйя. Миний эгч мэргэжлээрээ дамжуулан ард түмэндээ тус болж чадах чинээгээрээ хувь нэмэр оруулсан. Торны цаана суух ёсгүй. Эгчид минь алдаа байгаа л байх. Хуулийн хариуцлагыг нь хүлээнэ, манай гэр бүл ч хүлээхэд бэлэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27,28-ны өдрүүдэд үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болсон. Эхний өдрийн шүүх хуралд хоёр өмгөөлөгч нь оролцсон. Дараагийн өдрийн шүүх хуралд өмгөөлөгчдөөсөө татгалзсан учир шүүх өөрсдөө хуралдаад дахин 30 хоног хорих шийдвэр гаргасан. Өнөө­дөр /өчигдөр/ суллагдах ёстой байсан. Эрүүгийн хуулийн 13.14 гэсэн заал­тад гадуур шалгах, торгох, хилийн хориг тавих зэрэг заалттай. Гэвч ингэж хорих нь шүүх өөрөө зөрчил гар­гаад байна гэдгийг хуулийн хүмүүс ч хэлдэг.

Мөн хүүхдүүдийнх нь эрх ашиг зөрчигдөж байна. Ээжийгээ ирэхийг хүлээгээд унтдаггүй. Аав нь эмчилгээнд гадагшаа явчихсан. Манай ээж, аав хоёр шөнө унтахгүй, орондоо уйлж хонодог. Энэ бүхний цаана хоёр айлын амьдрал сүйрч байна. Эгч өөрөө өмгөөлөгчөөсөө татгалзсан. Үүнийг авч хэлэлцэхгүйгээр цагдан хорих хугацааг сунгасан. Гаргахгүй л гэсэн зорилго байх.

Бид энэ хэргийн учрыг нь олохгүй байна. Найман ишиг гэж эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 15-нд ажилтных нь машинд байсан бүх бичиг баримтыг цагдаа нар авч явсан. Би уулзаад асуухад “Тэр эгчид нь ямар ч хамаагүй” гэж хэлсэн. Энэ мэтээр бичиг баримт дотор юу ч хийж миний эгчийг буруутан болгох гэж байгаа юм. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэгт итгэдэг. Тиймээс хуулийн дагуу үнэн зөв шийдээд өгөөч. Ээж аав, дүү, хоёр эгч нь бүгд малчны зээлтэй. Тэрбумтан байсан бол бид нар, ядаж аав, ээж банкны зээлгүй байна биз дээ. Эгчийг маань суллаад өгөөч. Ялаас мултрах гээгүй, гадуур шалгаад өгөөч л гэж гуйж байна.

 

Эгч Н.Өнөрбаяр: УУЛЗАХ ГЭХЭЭР ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ ӨГДӨГГҮЙ

 

 -Дүүд маань ямар хэрэг тохож, хэлмэгдүүлэх гэж байгаа юм. Үргэлжлүүлэн хорьсоор байвал суулт хийнэ. Мөн биднийг бас сайн шалга. Шалгаад үзвэл банкнаас малчны зээлийн түүх л олдоно. Найман ишигний хэрэг дээр 80 настай эмээг мөнгө угаах хэргээр яллах гээд байсан юм чинь одоо миний дүүг яах бол гэдгээс айж байна. Ямар хэрэг тохох гээд байна, юугаар хэлмэгдүүлэх гээд байгаа бол хэмээн хардаж байна.

Нөхрийнх нь эгчийг шалгасан. Бидийг бас байцааж, шалгаж байгаа. Хотод амьдардаггүй байж яаж байр авсан бэ гэсэн. Малчин хүн л гэхээр айлын хашаанд гэр бариад хэдэн хүүхдээ байлгах ёстой юм шиг ойлгож байна. Дүүтэйгээ уулзах гэхээр зөвшөөрлийн бичиг өгдөггүй. Үүнийг  шийдэж өгөөч гэж хүсэж байна. Дүүтэйгээ уулзаж үгийг нь сонсмоор байна. Долоо хоногт хоёр удаа уулзах ёстой байтал заримдаа нэг л удаа зөвшөөрлийн бичиг өгч байгаа. Миний дүү онц ноцтой гэмт хэрэг хийгээгүй, гадуур шалгаж болдоггүй юм уу. Хоёр хүүхдийн эрхийг холбогдох байгууллагууд анхааралдаа аваач.

Миний дүү хувийн амьдралаа хойш тавьж ард түмний мэдэх эрхийн төлөө явсан. Хууль зөрчсөн эрх мэдэлтнүүдээ биш булхай, болохгүй бүхнийг нь дэлгэсэн сэтгүүлчийг хорьж байгаад гайхаж байна. Ингээд хориод байвал бид талбай дээр суулт хийхээс өөр аргагүй. Миний дүү түрээсийн байранд амьдардаг. Витамин зарж олсон мөнгөөрөө түрээсээ төлдөг байсан.

Бид гэртээ дүүдээ санаа зовоод сууж байхын оронд талбай дээр гарч, өлсөж цангаад даарч хөөрөөд, тэмцээд байж байх нь амар байна. Дүүг маань гадуур шалгаж өгөөч.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 2 (7246)

 

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

11 цаг 41 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

11 цаг 41 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16