Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

2023-12-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.Амгалан

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолыг

Хүнсний үйлдвэрийн салбарт эрүүл хөрсөнд ургуулсан жимс жимсгэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чацарганын аж ахуй байгуулан, хүнсний хангамжийг сайжруулах, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Завхан баялаг” ХК-ийн зөвлөх үйлдвэрийн гавьяат ажилтан Лавагийн Юрад хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч Пүрэвийн Зузаан,

Гавьяат багш цолоор:

  • Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн зөвлөх багш Мажигийн Саарал,
  • Завхан аймгийн “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн ахмад багш Ойдовын Рэнцэнбадам

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Дипломат” академийн захирал, ахмад дипломатч Хасбазарын Бэхбат,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор асан Аюурын Зангад,

Гавьяат хуульч цолоор:

  • Хүний эрхийн үндэсний комиссын даргын зөвлөх Жадамбын Дашдорж

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанийн эдийн засагч Ёндон-Очирын Пэрэнлиймаа,
  • Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг дарга асан Намсрайн Батсуурь,

Гавьяат нисгэгч цолоор:

  • “Аэро Монголиа” ХХК-ийн онгоцны дарга, нисгэгч Санжхүүгийн Ганболд,

Гавьяат холбоочин цолоор:

  • “Юнител” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Равжингийн Ганболд,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Таван богд трейд” ХХК-ийн Дотоод аудит хариуцсан захирал Цагаачийн Оюунцэцэг,
  • “Эм Си Эс Кока Кола” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсандашийн Мягмаржав,
  • “Улаанбаатар хивс” ХК-ийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Ёндонжамцын Энхтөр,

Гавьяат тамирчин цолоор:

  • Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү,
  • Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн,
  • Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Төмөр-Очирын Тулга,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор:

  • Тужийн нарсны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга асан Дэвшиншагваагийн Бямбаа,
  • “Хайрхан овоот” ХХК-ийн захирал Халтарын Баасандорж,
  • “Энх-Амаржин” сувилахуйн төвийн ерөнхий эмч Мөнхбаярын Ариунаа,
  • Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энх-Амарын Даваанасан,
  • Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энхсайханы Дэлгэрмаа,

Алтан гадас одонгоор:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Төмөрбаатарын Арсланбаатар,
  • МУИС-ийн дэд профессор Сүхбаатарын Гэрэлбаатар,
  • “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Мөнхтамир,
  • “Мон лабел” ХХК-ийн захирал Нансангийн Батмөнх,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Дамбасүрэнгийн Оюундэлгэр,
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Төмөрийн Хулан,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Грандбук паблишинг” компанийн орчуулагч Пүрэвхүүгийн Саруул,
  • Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн ахлах байцаагч Чүлтэмийн Баярбаясгалан,
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, стратеги төлөвлөлт, эрсдлийн үнэлгээний төвийн лабораторийн мэргэжилтэн Тогоогийн Бадамгарав,
  • Монголын архитекторуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Амарсанаагийн Түвшинбаяр нарыг шагналаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

11 цаг 41 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

11 цаг 41 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16