Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойгоор энгэрээ цоолсон эрхмүүд

2023-12-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор

  • Соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон арван бүтээл туурвин ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан,
  • Эрчим хүчний үйлдвэрлэлийг чанартай нүүрсээр ханган, нүүрсний экспортыг нэмэгдүүлж, дотоодын барилгын материалын салбарт евро стандартыг амжилттай нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи нутагшуулсан “Монголын алт” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Галсангийн Цогт нарт хүртээв.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор

ШУА-ийн Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн шагналт, академич Тугалын Жанлав,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Стандарт, хэмжил зүйн газрын ахмад ажилтан Чойжилжавын Ээнзэндагва,
  • “Монголын алт” ХХК-ийн Санхүү бүртгэлийн газрын захирал Доржсүрэнгийн Сайнжаргал,
  • Үндэсний аудитын газрын Санхүү нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Цэвэгсүрэнгийн Наранчимэг,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Содномтүнрэвийн Буд,
  • Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Заграагийн Баасанням,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • Гол мөрний ахмад тээвэрчдийн холбооны тэргүүлэгч, ахмад тээвэрчин Бадамцэрэнгийн Гонгор,
  • “Монгол эм импекс концерн” ХХК-ийн тээврийн жолооч Батнасангийн Шаравсамбуу,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Логарифм” сургуулийн бага ангийн багш Гомбодоржийн Лхагва,
  • Дархан-Уул аймаг дахь “Дархан-Өргөө” политехник коллежийн ахмад багш Очирын Ажигцэрэн,
  • ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Дүйнхэржавын Доржсүрэн,
  • Ерөнхий боловсролын “Оргил” сургуулийн захирал Балсангийн Наранцэцэг,
  • Завхан аймгийн Улиастай сумын Нэгдүгээр цэцэрлэгийн зөвлөх багш Рэнцэнгийн Жавзан,
  • ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн дэд профессор Цэдэннямын Дашдорж,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Сэнгээгийн Оюунбат,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Газопровод союз восток” компанийн төслийн зохицуулагч Лувсандагвын Амарсанаа,
  • “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо”-ны гүйцэтгэх захирал Догдомын Дагвасүрэн,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Буян-Од” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ванганжилийн Буянтогтох,
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
  • “Баганат-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Одсэрийн Батсайхан,
  • “Уран охид” ХХК-ийн захирал Рагчаагийн Дариймаа,
МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Өмнөговь аймгийн “Цогцол” мал эмнэлгийн малын их эмч Шонхоны Мандах,
  • Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн зөвлөх малын эмч Цэндсүрэнгийн Гантөмөр,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй,
  • “Улирал ба зохиолч” сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч Сүрэнжавын Хишигсүрэн,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • “Бурхан андууд” эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Намбарын Энхбаяр,
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэгдлийн эмнэлгийн дэд захирал, тэргүүлэх зэргийн эмч Отгонсүрэнгийн Хишигсүрэн,
  ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Төв аймгийн “Баруун Зуунмод” өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах эмч Балдангийн Энхжаргал,
  • Монголын донорын холбооны тэргүүн Манлайн Сосорбарам,
  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн Цэдэндоржийн Цогзолмаа,
  • “Филипс гэрэлтүүлэг” ХХК-ийн захирал Арилдийрагчаагийн Ганхуяг,
  • Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын зөвлөх Бадарчийн Лосол,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Гаясүрэнгийн Жавзандулам,
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэрээтэрийн Төмөрбүс,
  • “МИАТ” ТӨХК-ийн Санхүү, дотоод аудитын албаны дарга Намсрайн Цагаанхүү,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Техник импорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дашдондогийн Ганцэцэг,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • ЦДБЭЧ-ын Сургалт, соёл, хүмүүжил, маркетингийн албаны дарга Рэнчиндоржийн Өнөржаргал,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Дамдинсүрэнгийн Уртнасан,
  • Монгол Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр,
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
  • Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Оюунчимэгийн Хүрэлбаатар,
  • Ховд аймгийн Чандмань сумын Соёлын төвийн эрхлэгч асан Рэнцэнгийн Даваажав,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал,
  • Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Хоролсүрэнгийн Батжаргал,
  • Төв халхын дуулалт жүжгийн театрын гоцлол дуучин Дамбадаржаагийн Лхагвадорж,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
  • Ширээний теннисний “Оч” клубын багш, дасгалжуулагч Батсүхийн Отгонжаргал ,
  • Уулчид, аялагчдын “Монгол Алтай төв” клубын гишүүн, уулын спортын тамирчин Бямбажавын Элбэгжаргал,
  • Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь их аварга Гантулгын Ган-Эрдэнэ,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн биеийн тамирын багш Ядамсүрэнгийн Отгончимэг,
  • Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны шигшээ багийн тамирчин Сандуйжавын Энхбат нарыг шагналаа.

Мөн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Эх сурвалж:www.polit.mn 

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө татан авлаа

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө татан авлаа

6 цаг 6 мин
Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

6 цаг 9 мин
 “УИХ-ын гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц болон ТЕГ-т өргөдөл өгнө”

УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн цэц, ТЕГ-аар шалгуулах, УИХ-ыг тараах эсэх асуудлаар Ард нийт

6 цаг 57 мин
“МАН-ыг тараах тэмцэлд нэгдэхийг уриалж байна”

“Үндэсний жигүүр” хөдөлгөөнөөс МАН-ыг тараах уриалгыг олон нийтэд хүргэх тухай мэдээлэл хийлээ.

7 цаг 2 мин
Д.Пүрэвдаваа: Зээлийн хүүг бууруулахгүй бол Монгол Улсад ногдох ашиг улам хойшилно

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах Түр хорооны гишүүн Д.Пүрэвдаваа байр сууриа илэрхийллээ.

14 цаг 37 мин
Чуулган хэлэлцэх асуудалгүй болж, өндөрлөв

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэлсэн ч хэлэлцэх ёстой хуулийн төслүүд нь холбогдох бай

14 цаг 37 мин
Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч, Сайд аа

Багш нар ажил хаялт зарлаж, сургуулиуд хаалгаа түгжээд олон хонож байна. Тэдний шаардлага нь ца

14 цаг 37 мин
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардууллаа

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюу

Өчигдөр 13 цаг 52 мин
Фото: Улаанбаатар айдаст автлаа

Hallewoon

Өчигдөр 12 цаг 58 мин