Хаврын чуулганаар “холимог 126”, намрынхаар “том тойрог”

2023-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Хоёр ч чуулган дамжуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь алсдаа улс төрийн тогтолцоонд томоохон өөрчлөлт авчрахаар болсныг судлаачид, ажиглагчид онцолж байна.

УИХ-ын хаврын чуулганаар Засгийн газраас санаачилж оруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан. Түүгээр УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй болгож, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгохоор болсон юм. Өөрчлөлтийг дагуулаад УИХ-ын  сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг шинэчилсэн. Эрх баригчид  “…Энэ өөрчлөлтийг УИХ-ын гишүүд бол дарга биш, ард түмний элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх үүднээс хийлээ” гэж тайлбарласан. Үнэхээр ч гишүүдийн тоог нэмэх нь 1992 оноос хойшхи сонгогчдын тооны өсөлт, түүний дараагаас жил ирэх тусам гаргасан шийдвэрүүд нь “гаднын нөлөөлөл”-тэй болж буй байдал зэрэг нь дээрх өөрчлөлтийг шаардаж байсан юм. Түүнчлэн УИХ-ын дарга хаврын чуулганы өмнө  “…Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” гэж зарласан. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.

Улмаар намрын чуулганаар, ердөө өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулахаар боллоо. Угтаа энэ нь хаврын чуулганаар оруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг бататгасан явдал болсон. “..Барьц ахиулж, баталгаажуулсан” гэсэн ч болно.

Энэ нь “…Гишүүд жалга довны улс төр хийхгүй, улс орны хэмжээний асуудалд анхаарах боломж” гэдэг тайлбартай. Бас л үнэн.

Ер нь бол улс төр талаасаа бүх намд жигд боломж олгоно. Эрх барьж буй МАН-д нэлээд халтай байх магадлалтай. Гол нь Үндсэн хуулийн эдгээр өөрчлөлт өнгөрсөн 33 жилийн улс төрийн тогтолцоог задална. Удахгүй, ирэх онд болох УИХ-ын сонгуулийн дараагаас биеллээ олно гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 259 (7244)

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

12 цаг 50 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

12 цаг 50 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16