Бүсчилсэн тойрог: Хэн юу хэлэв?

2023-12-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.  Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоохоор намууд санал нэгдээд байгаа юм.  Тухайлбал,  Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн нэгдүгээр тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн хоёрдугаар тойрог, Баян-Өлгий аймаг гуравдугаар тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн дөрөвдүгээр тойрог, , Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн зургадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн долдугаар тойрог, Баянзүрх дүүрэг наймдугаар тойрог, Баянгол дүүрэг есдүгээр тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн аравдугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэг  арваннэгдүгээр тойрог, Хан-Уул дүүрэг арванхоёрдугаар тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн арвангуравдугаар тойрог байхаар тооцсон байна. Улмаар 2024 онд мажоритар, пропорционал хосолсон системээр 126 гишүүнийг сонгох юм.  Тэгвэл өчигдрийн чуулганы үеэр гишүүд тойрог хуваарилалт дээр дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:- Өмнө нь явж үзээгүй зам учраас олон талтай асуудал. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайн тал ч бий, муу тал ч бий. Сайн тал гэвэл улс орны, бүс нутгийн эрх ашиг гээд олон зүйл хөндөгдөнө. Ийм учраас намын бүлгүүд болоод УИХ-ын төлөөллүүд тал талаасаа ярилцаад зарчмын хувьд энэ шийдвэрийг дэмжээд явж байна. Хоёрдугаарт нэг нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулна. Зардал буурснаар шинэ залуус, эмэгтэйчүүдэд илүү боломж олгох ёстой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  -2020 онд МАН ялчихаад Монгол Улс нэг тойрог болно гэж нэг хэсэг ярьсан. Энэ хүрээнд нийтдээ 20 аймгийн 60 гаруй сумаар явсан. Би улс нэг тойрог болох нь сайн гэж үзэж байна. Үгүй ядаж бүсчилсэн хөгжлийнхөө дагуу дөрвөн бүсдээ хуваагаад сонгуулиа хийх энэ хувилбарыг дэмжсэн бол илүү дээр байх байсан.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:-Бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь хамтдаа хөгжихийн төлөө зорилготой бөгөөд үндэс угсаагаар биш эдийн засгийн болон газарзүйн байрлалаар нь аймаг дүүргийг бүсчилж байгаа гэж ойлгож байна. Хэрэв Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэж нэг тойрог болгох юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн үндэстэн угсаатныг үл ялгаварлах, тэгш байдлын зарчмыг болон хүний эрхийг зөрчсөн ноцтой зөрчил болно. Баруун таван аймаг, баруун бүс гэж байдаг болохоос биш Баян-Өлгий гэдэг бүс байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Монгол Улс төрийн байгуулалтын хувьд нэгдмэл зохион байгуулалттай улс.  УИХ-ын гишүүн бол зөвхөн тухайн сонгогдсон тойргийн төлөөлөл биш Монгол Улсын нийт иргэдийг төлөөлдөг элч гэдэг хоёр зарчмыг баримталж тогтоолын төслөө боловсруулсан. Аль 2000-аад оны эхэн үеэр УИХ-аас баталсан ч одоо болтол хэрэгжүүлж чадалгүй ирсэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баримтлаад аймгуудыг бүсчилж хуваасан. Үндсэндээ тэр хуваарилалтын дагуу тойргуудаа зоосон.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: - Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэх асуудлыг бас дэмжиж байгаа. Өнөөгийн улс орны тулгамдаж байгаа асуудлыг ч бас ойлгож байна. Гэхдээ Монгол Улс нэгдмэл нэг улс шүү дээ. Баян-Өлгий аймгийг тусад нь нэг бүс болгоод тусад нь гаргах асуудал Үндсэн хуульд харшлах юм биш үү. Үндсэн хуульд заасны дагуу үндэсний цөөнхийн сонгох, сонгогдох эрхийг хангаж байгаа Монгол төрдөө аймгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс бас баярлаж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: -Манай намын хувьд бүс нутгийн хөгжлийг дэмждэг. Гэхдээ бүсүүдийг тойрогт хуваасанд нэлээд асуудал байна. Ямар хүмүүс энийг гаргасан юм бэ.  Бүс нутаг байгуулах шалтгаан, үндэслэл нь тодорхойгүй байдал харагдаж байна. Тэр бүс нутгийн хөгжил уялдаж байгаа юу гэдэг асуудалтай тойргууд харагдаж байна. Өнөөдөр энэ Багануур, Багахангайг нэг тойрог болгочихоод хоёр мандаттай гэж заасан байна. Энэ чинь Төв аймгийн нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг, нэг нь томхон сумын хэмжээтэй, нөгөө нь хотын статустай газрууд байна. Уг нь болдог бол энэ тойргийн системдээ захын дүүрэг гэдэг ойлголтоос салах нь зүйтэй харагдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: -2024 оны ээлжит сонгуулийн тойргийн хуваарилалт орж ирж байна. Өчигдөр байнгын хороонд олон зүйлийг асууж мэдэж, олон санааг илэрхийлсэн. Шинэ Үндсэн хуулиар энэ үзэл санааг оруулж ирэх гэж байгаа гэж хэлж байна. Манай намын дарга бол тойрог томсгох саналд нэгдсэн болохоос биш тойрог дотор яаж дугуйлахыг бол тохироогүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тойргийн хуваарилалтууд шог байгаа. Ингээд харахад бол энд наймаа явагдаж байна. Хан-Уул дүүргийг шууд ХҮНн Доржхандад өгч байна. Багахангайг Шадар сайддаа өгч байна.

Эх сурвалж:www.polit.mn

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө татан авлаа

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө татан авлаа

6 цаг 5 мин
Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

6 цаг 8 мин
 “УИХ-ын гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц болон ТЕГ-т өргөдөл өгнө”

УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн цэц, ТЕГ-аар шалгуулах, УИХ-ыг тараах эсэх асуудлаар Ард нийт

6 цаг 57 мин
“МАН-ыг тараах тэмцэлд нэгдэхийг уриалж байна”

“Үндэсний жигүүр” хөдөлгөөнөөс МАН-ыг тараах уриалгыг олон нийтэд хүргэх тухай мэдээлэл хийлээ.

7 цаг 1 мин
Д.Пүрэвдаваа: Зээлийн хүүг бууруулахгүй бол Монгол Улсад ногдох ашиг улам хойшилно

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах Түр хорооны гишүүн Д.Пүрэвдаваа байр сууриа илэрхийллээ.

14 цаг 36 мин
Чуулган хэлэлцэх асуудалгүй болж, өндөрлөв

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэлсэн ч хэлэлцэх ёстой хуулийн төслүүд нь холбогдох бай

14 цаг 36 мин
Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч, Сайд аа

Багш нар ажил хаялт зарлаж, сургуулиуд хаалгаа түгжээд олон хонож байна. Тэдний шаардлага нь ца

14 цаг 36 мин
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардууллаа

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюу

Өчигдөр 13 цаг 52 мин
Фото: Улаанбаатар айдаст автлаа

Hallewoon

Өчигдөр 12 цаг 58 мин