“МИК Холдинг” ХК нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл (PCAF)-д нэгдлээ

2023-12-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх ялангуяа орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй “МИК Холдинг” ХК 2023 оны арванхоёр дугаар сарын 21-ний өдөр  Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл (PCAF)-д элсэн орлоо. МИК групп компани нь тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилт болон байгаль орчин нийгмийн засаглал (БОНЗ)-ын чиглэлээр олон улсын шилдэг туршлага, зарчмуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн үр дүнтэй ажиллахаар тодорхойлсон бөгөөд энэхүү гишүүнчлэл нь компанийн алсын хараа, амлалтын бодит илэрхийлэл болж байна.

МИК групп компани нь “PCAF”-д нэгдсэнээр гурван жилийн дотор өөрийн үйл ажиллагаанаас шууд болон шууд бусаар ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг стандартын дагуу хэмжиж, ил тод мэдээлэх үүрэг амлалт хүлээж байгаа юм. Мөн дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилт, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Парисын хэлэлцээрээр хүлээсэн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэхэд анхааран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй сөрөг нөлөөллийг хэмжиж, бууруулахад чухал алхам болно. Түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын зүгээс МИК групп компанид нөлөөллийн буюу хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэх боломжтой.

“МИК Холдинг” ХК нь PCAF-д нэгдсэнээр олон давуу талыг эдэлнэ. Тухайлбал гишүүн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэмжих заавар, зөвлөмж, мэдээлэл авах, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх ба ингэснээр тогтвортой хөгжлийн зорилгод илүү хувь нэмэр оруулах юм.  

Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл буюу PCAF нь банк санхүүгийн байгууллагуудын хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцож бүртгэхэд дэмжлэг үзүүлэн, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажилладаг, дэлхийн 450 гаруй банк санхүүгийн байгууллагыг нэгтгэсэн ба хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцох тайлагнах стандартыг боловсруулан хэрэгжүүлж буй олон улсын байгууллага билээ.

МИК групп компани нь Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой, тасалдалгүй үргэлжлүүлэх, хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулан ажилладаг, гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргадаг ба зээлжих зэрэглэлийн байгууллагуудын үнэлгээтэй, олон улсын ISO гурван стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн хамгийн анхны санхүүгийн мэргэжлийн байгууллага юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

12 цаг 50 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

12 цаг 50 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16