“Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө өмнөх жилүүдээс дордсон байна”

2023-12-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

“Глоб Интернэшнл” төв Нээлттэй Нийгэм форумтай хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх  эрх чөлөөг дэмжин  хамгаалах олон улсын сүлжээ” (IFEX)-ний дэмжлэгтэйгээр  “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн  хэрэгжилт-2023” олон талт  хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр  2023 онд  иргэдийн  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө,  мэдэх эрхийн  хэрэгжилт ямар түвшинд  байсан эсэх, эрх зүйн  орчны  зохицуулалт, өөрчлөлт, түүний үр дагавар, нөлөөтэй байдлын талаар  оролцогч  тал бүрийн  дуу хоолойг сонсож,  бэрхшээлтэй, тулгамдсан  асуудлын талаар  ярилцан,  уг асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар  санал солилцсон юм.

 Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Глоб Интернэшнл” төвийн хуульч, судлаач Л.Галбаатар “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба  мэдэх эрхийн  хэрэгжилтэд хөндлөнгийн дүгнэлт” сэдвээр  илтгэл танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хууль,  манай улсын нэгдэж орсон олон улсын гэрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан. Гэхдээ бодит байдал дээр энэ эрхүүдийг төрийн байгууллагуудын зүгээс хэтрүүлэн хязгаарлах асуудал гарч байна. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хязгаарласан хууль тогтоомж батлах, нэмэлт өөрчлөлт оруулах замаар явж байна.

 Хоёрдугаарт,  холбогдох  мэдээлэл ил тод байх ёстой зэрэг хуулийн  хэрэгжилт хангалтгүй байгаагаас гадна хэрэгжилтийг хянах механизм  үр  нөлөөтэй ажиллаж чадахгүй байна. Мэдээллийг ил тод байлгах чиглэлийн хууль байгаа боловч  мэдээллийг төрийн, албаны нууцад хамааруулах хууль зэрэгцэж идэвхтэй үйлчилж байна. Тэгэхээр нээлттэй байх  мэдээллийн тоо, төрийн ба албаны нууцад хамааруулсан тоо тэнгэр, газар шиг эрс ялгаатай үзүүлэлт гарч байна. Жишээ нь, нээлттэй байх мэдээллийн жагсаалт 60 гаруй хувьтай байхад  албаны нууцад хамруулсан мэдээлэл нь 1000 гаруй хувь  байдаг. Тиймээс нууцын хуулийг өөрчлөхгүйгээр   мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дангаар нь яриад үр дүнгүй юм байна гэдэг зүйл яригдаж байна” гэв.

“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн  хэрэгжилт-2023” сэдэвчилсэн хэлэлцүүлгийн эхний хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, “Зууны мэдээ” сонин, Нээлттэй Нийгэм форум,  Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр  Сэтгүүл зүйн иновац, хөгжлийн  үүр төвийн гүйцэтгэх захирал Б.Дуламхорлоо ажиллав. Харин панелистуудаар  Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа,  Харилцаа холбооны зохицуулах хорооны зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх  газрын дарга  Т.Батболд, “Зууны мэдээ” сонины улс төр, мэдээллийн албаны дарга Т.Батсайхан, Нээлттэй Нийгэм Форумын  Засаглалын  хөтөлбөрийн  менежер Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

Г.Гүнжидмаа “Бид ардчиллын Баянбүрд гэж нэрлэгддэг, огшдог улс орон. Сүүлийн хоёр жил олон улсын нөхцөл байдал, дэлхий даяар өрнөж байгаа үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын хувьд олон жилийн турш  бугшсан  зүйлүүд ил  болсон нийгэмд  хөдөлгөөнд орсон, талуудын хоорондын итгэлцлийн асуудал  суларсан онцгой үе  байна. Энэ хэрээр  үг  хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний асуудал, мэдээлэл олж  авах эрхүүд ч өмнөх жилүүдтэй харьцуулахад  харьцангуй суларсан,  дордсон байх  магадлалтай жил болж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 Харин  хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт  АТГ,  ХЭҮК,  “Оюуны инноваци” ТББ,  мөн Нээлттэй  нийгэм форумын төлөөлөл  байр сууриа илэрхийлж, санал солилцов.   Панелистуудаар ХЭҮК-ын судалгаа, дүн шинжилгээ хяналт шалгалтын  хэлтсийн дарга Д.Ёндонжамц, АТГ-ын Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Нээлттэй Нийгэм форумын Засаглалын  хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Оюуны  инноваци” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулга нар оролцлоо. 

Энэ үеэр ХЭҮК-ын  судалгаа, дүн шинжилгээ хяналт шалгалтын  хэлтсийн дарга  Д.Ёндонжамц “ХЭҮК  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхтэй холбоотой дүгнэлтийг гаргасан. 2023 оны байдлаар  хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой  хоёр, жагсаал цуглаан хийхтэй холбоотой 11, мэдээлэл хайх , хүлээн авах, түгээх эрхтэй холбоотой дөрвөн гомдол ирүүлсэн. Гомдол бүр дээр ажиллаж, тухайн хандсан иргэдэд хариултыг нь тухай бүрт хүргүүлж ажилласан. Тухайлбал,  мэдээлэл  хайх, хүлээн авахтай холбоотой энэ онд дөрвөн гомдол ирсний нэг нь байгууллагаас, гурав нь иргэнээс ирсэн. Нэг гомдлыг тухайн байгууллага руу шилжүүлсэн. Хоёр иргэнд тухай бүрт нь зөвлөгөөг өгсөн”  гэлээ.

“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн  хэрэгжилт-2023” хэлэлцүүлэгт  төр, нийгэм,  хэвлэл мэдээлэл,  судлаачдын төлөөллийн  50 гаруй оролцогчид оролцсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 254 (7239)

 

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

3 цаг 47 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

4 цаг 8 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

4 цаг 15 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

5 цаг 38 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

8 цаг 56 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

13 цаг 52 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

13 цаг 52 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Өчигдөр 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Өчигдөр 06 цаг 00 мин