МАН: 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр гаргалаа

2023-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бүлгийн ээлжит хурлаар 2024 оны УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат тогтоох асуудлыг хэлэлцжээ.  Өнгөрсөн долоо хоногт мөн бүлгийн хурлаар хэлэлцээд намын даргад чиглэл өгсөн. Парламентад суудалтай улс төрийн намуудтай бүсчилсэн тойрог байгуулах асуудлаар санал солилцож, зөвшилцөж ажиллах чиглэл гаргасан. Энэ дагуу парламентад суудалтай улс төрийн намууд тодорхой хүрээнд ярилцаж, зарим намуудын удирдах байгууллага хуралдаж, шийдвэр гаргасан байсан.

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр өглөө хуралдсан. МАН-ын бүлэг УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр гаргалаа.

УИХ-д суудалтай улс төрийн намууд бүсчилсэн сонгуулийн тойрог ямар байх, хэдэн мандаттай байх асуудлаар өнөөдрөөс уулзаж, зөвшилцөн саналуудаа тохиролцоно. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт багтаан шийднэ" гэсэн мэдээллийг өглөө.

-Парламентад суудалгүй намуудтай уулзаж, сонгуулийн тойргийн асуудлаар санал солилцож байгаа. Зарим нь дэмжиж байгаа бол зарим нь дэмжихгүй ч асуудал бий.Бүсчилсэн тойрог гарахаар бүс нутгийн төлөөллийн асуудал яригдана. Аймаг гэдэг төлөөлөл яригдахгүй болов уу. Мэдээж аймгийн төлөөлөл нь сонгогчдын асуудал байх.

-Сонгуулийн тойрог, мандатыг УИХ-д суудалтай намууд гаргахаар шийдвэрийн төслийг бэлтгэж байгаа. Монгол Улс төвийн, хангайн, баруун, зүүн, хангайн гэсэн таван бүстэй. Зарим бүс 400-500 мянган сонгогчтой болоод байгаа юм. Эдгээр бүсийг дотор нь буюу төвийн бүс хоёр, хангайн бүс хоёр, баруун бүс хоёр, зүүн бүс нэг гээд долоо орчим тойрог болох болов уу гэж төсөөлж байна. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, Засаг захиргааны нэгжийг харгалзан үзнэ. Сонгуулийн тойрог тогтоох асуудлыг Лхагва гарагт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн.

-Улс орны хөгжилд хэрэгтэй сонгуулийн шийдвэрийг сонгож байгаа юм. Интернэт, онлайн хүрээнд ямар ч сурталчилгаа явуулах эрх бүрэн бий. Заавал сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгогчидтойгоо ямар нэг хэлбэрээр харилцах боломж бүрэн байгаа.

-Хуулиараа УБЕГ-аас сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймаг, сум, дүүргээр гаргаж гуравдугаар сарын 1-нээс өмнө нийтэд ил тавих ёстой гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

12 цаг 50 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

12 цаг 50 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16