Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний дутагдалд орох эрсдэл үүслээ

2023-12-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Буриадын эрчим хүчний Галуут нуурын цахилгаан станцад гэмтэл гарсантай холбоотойгоор ОХУ-аас Монгол Улс руу өгөх цахилгаан эрчим хүчний чадлын урсгалын хэмжээг хоёр дахин бууруулах мэдэгдлийг ОХУ-аас ирүүлсэн байна. Тэгвэл уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр  мэдээлэл өглөө.

Тэрбээр "ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа илэрхийлсэн. Ингэхдээ 150 МВт-аас илүү эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ.  ОХУ өөрөө дотоодынхоо эрчим хүчний чадлыг хангах үүднээс экспортоо багасгах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Манай улстай хийсэн гэрээний хүрээнд ОХУ өөрөө чадлын дутагдалд орсон бол нэг өдрийн өмнө манай Диспетчерийн үндэсний төвд мэдэгдэх ёстой. Үүний дагуу манай талд өчигдөр 16.00 цагт бичгээр мэдэгдсэн. Иймд Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдах Улаанбаатар хот, зургаан аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна. Мөн үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж 124 байгууллагад оргил ачааллын үед хязгаарлалт хийнэ. Харин онцгой салбар эмнэлэг, сургууль, цэцэрлэгт нийлүүлэх эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээг авахгүй байх бодлого барина. Одоогийн нөхцөлд тэргүүн ээлжинд эрчим хүчний тогтвортой байдлаа хангаж, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарч ажиллах нь чухал байна" гэлээ.

Түүнчлэн, ОХУ-аас гэмтлээс өөр шалтгаантай цахилгаан эх үүсвэр олгох хэмжээгээ багасгасан уу гэдэг асуултад "Геополитик, улс төрийн шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид ОХУ руу нөхцөл байдлыг судлуулах Ажлын хэсэг явуулж байна. Мөн би ОХУ-ын Эрчим хүчний сайд руу үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар албан бичиг явуулсан" гэлээ.

 

А.А.Козлов: Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй

 

Тэгвэл өчигдөр 17.00 цагаас ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ.  Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. Үүнд шаардлагатай бүхий арга хэмжээг авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 249 (7234)

 

Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

2 цаг 9 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

13 цаг 12 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

13 цаг 13 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

17 цаг 1 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

17 цаг 18 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

Өчигдөр 06 цаг 00 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28