“...Намууд нүүрснээс санхүүждэг” гэдгийг Лу.Гантөмөр гэрчлэв

2023-12-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

“...Монголын улс төрд “Нүүрсчдийн нам” гэж бий” гээд л дуулддаг байв. Итгэдэг ч үгүй, ойлгодог ч үгүй байлаа. Сонсгол эхэлснээс хойш харах нээ, нүүрсэнд МАН, АН-гүй хутгалджээ. Өнгөрсөн өдрүүдэд АН-ынх гарч ирж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эхний жилүүд, жижиг “Тавантолгой” зэргийг ярьж буй болохоор тэр. Ирэх долоо хоногт МАН-ынхан яригдана. “...Нам” гээд байгаа нь учиртай. Яагаад гэхээр “...Намууд нүүрснээс санхүүждэг” гээд байдаг нь үнэн бололтой. АН-ын дарга Лу.Гантөмөр гэрчлэв. Уржигдрын сонсгол дээр Б.Энхбаяр “...АН-ын МҮДН фракцын гишүүд "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулж, “Тавантолгой” ХК-аас хямдаар нүүрс авч, өндөр үнэтэй борлуулан ашиг олдог” гэсэн танилцуулгыг хийсэн. Энэ явдалд АН-ын харьяалалтай долоон улстөрч өөрөө болон ойрын хамаарал бүхий хүнээрээ холбогджээ. Нэг нь АН-ын дарга Лу.Гантөмөр байв. Тэрбээр “...Нүүрсний хулгай Монголд нүүрлэж, Монголын эдийн засгийг асар ихээр хохироосон тухай бид бүгдээрээ мэднэ. 5.7 сая тонн нүүрсийг Монголын хил гаалиар бүртгүүлэлгүйгээр Хятадын хил дээр бүртгэлүүд аваад гарсан. Энэний хариуцлагыг найман жилийн хугацаанд засагласан Засгийн газрын тэргүүнүүд хүлээх учиртай. Харамсалтай нь, 15-16 жилийн өмнөх, магадгүй 20 жилийн өмнөх нүүрсний асуудлууд гээд “Тавантолгой” ХК-тай холбоотойгоор АН-ыг 5.7 сая тонн нүүрснийхээ хулгайтай зэрэгцүүлэн харлуулдаг ажил руу орчихлоо. МҮДН фракцын гишүүд аж ахуй нэгж байгуулаад 50 мянган тонн нүүрс худалдаж авсан мэтээр ярьж байна. Би бол 20 жилийн өмнө МҮДН фракцад байлаа. МҮДН фракцын УИХ-ын гишүүн байлаа. Бид тухайн үед “..УИХ-ын гишүүдээрээ нийлээд улс төрийн клуб байгуулъя. Клубын үйл ажиллагаа явуулахын тулд байр савтай болъё” гээд тухайн үед компани байгуулах тухай яригдаад өнгөрсөн. Би дараа жил нь МҮДН фракцаас гарсан. Бусад нөхдүүд клуб байгуулсан нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ тэр компани хаана байрласан юм, хэн захирал болсон юм, ямар үйл ажиллагаа явуулсан юм миний хувьд мэдэх зүйл байхгүй. Тухайн үед УИХ-ын гишүүд байсан учраас  хуулийн этгээдийн нэр дээр эхнэр, хүүхдээ оруулсан юм бий байх. Энэ компани лиценз аваад, бизнес хийгээд явсан гэж би мэдэхгүй. Манай эхнэр тэр компанийн ажилд оролцож үзээгүй” гэсэн юм. Лу.Гантөмөрийн хэлснээр АН-ын МҮДН фракцынхан оффистой болохоор эхнэр хүүхдийнхээ нэр дээр нүүрсний компани байгуулжээ. Энэ бол АН-ын нэг л фракцын ганцхан жишээ шүү дээ. Энэ байдлаараа дахиад ч ийм кэйс гарч ирж таарна. Мөн ирэх долоо хоногт МАН-ын баримтууд ч хөвөрнө дөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)

 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

1 цаг 50 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 2 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 2 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 2 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

17 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

17 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

20 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09