ШШГЕГ: Б.Ганхуягийн биеийн байдал хэвийн, хүний биед хүнцэл байх ёстой

2023-12-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

Урьдчилан хорих 461 дүгээр ангид нэг жил хоригдоод буй  "ЭТТ" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн эрүүл мэндийн шалтгааны талаар түүний гэр бүлээс мэдээлэл хийж, гомдол гаргаад байгаа билээ.

ШШГЕГ-аас хоригдогч Б.Ганхуягийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө. ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга хурандаа Ч.Нэргүй “Нийгэмд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс албан ёсны мэдээлэл өгч байна. Хорих 461 дүгээр ангид өнөөдөр 800 гаруй хоригдогч байна. Бүгдээрээ нэг гал тогооноос хоол ундаа идэж, уудаг. Хоригдогч Б.Ганхуягийн хувьд биенээс нь хүнцэл илэрсэн гэж ярьж байна. Энэ нь хүний биед тодорхой хэмжээгээр зайлшгүй байдаг химийн элемент”.

461 дүгээр хорих ангийн ерөнхий эмч, хошууч Г.Эрдэнэчимэг “Анх хоригдох үеийн эмчийн үзлэгээр биеийн байдал тогтвортой, амин үзүүлтүүд хэвийн, хэсэг газрын үзлэгээр хоёр хөлийн шилбэнд хуучин харшлын сорвитой гэсэн тэмдэглэлээр хүлээж авсан. Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хариуцсан эмчийн байнгын үзлэг хийлгэж, хяналтад байдаг. Тус эмнэлэгт гурван удаа хэвтэн эмчлүүлсэн. Мөн хорих 401 дүгээр нэгдсэн эмнэлэгт хяналтын комиссын шийдвэрээр лавлагаа, шатлалын эмнэлэгт таван сар, арван нэгдүгээр сард “Сонгдо” эмнэлэгт хэвтэн  эмчлүүлж тусламж үйлчилгээ авсан. 

Хоригдож байх хугацаанд хяналтын үзлэгт хамрагдаж, 14 хоног тутамд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн хяналтад байдаг байсан. Тус эмнэлэгт зургаан удаа лабораторийн шинжилгээ, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан байдаг. Шинжилгээний хариуд эмгэг, өөрчлөлт илэрсэн зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биеийн эрүүл мэндийн байдал зовуурьгүй, амин үзүүлэлт нь тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй байна.

Эмнэлгийн мэргэжлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Лхамсүрэн "Хүнцэл гэдэг хүнд металлын элемент. Олон улсад болон манай улсад стандарт тогтоосон байдаг. Ундны усанд олон улсын стандартаар 0.05 мг/л хэмжээтэй, монгол улсад 0.01 мг/л хэмжээтэй байдаг. Нэг литр усанд ийм хэмжээгээр агуулагдаж байна гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүн үр тариа, мах махан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүнд стандарт хэмжээ байдаг. Хүний биед агуулагдах хэмжээ хэтэрвэл хордлого, хор болдог. Хүний биед хордлого учруулах хэмжээ нь 0.01-0.05 грамм, үхэлд хүргэх хэмжээ нь 0.06-2 гр байдаг.

Хүнцлийн хордлогод далайн бүтээгдэхүүн, вино дарс, навчин тамхи хэрэглэдэг хүмүүс илүү их өртдөг. Мөн харшил, арьсны өвчин, үрэвслийн өвчний үед хэрэглэсэн эм, тосон түрхлэг зэрэг нөлөөлөх боломжтой.

Лавлагаа шатлалын эмнэлгээс хийсэн шинжилгээний хариуг дамжуулаад авсан. Үүнд хүнцлийг үс, цус, шээсний дээжээс авсан. Цусанд 9.29 мг/л  хэмжээтэй гарсан байна. Энэ нь Эрүүл ахуй хор судлалын лабораторийн шинжилгээ дээр лавлах хэмжээг ард нь бичиж өгөөгүй байна. Ямар ч шинжилгээнд лавлах хэмжээг тавьж өгөх ёстой. Мэргэжлийн бус хүмүүс ямар хэмжээтэй байгааг хэлж чадахгүй. 9.29 мг/л бол хэвийн байна гэсэн үг" гэв.

Эх сурвалж: www.zms.mn

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 27 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 40 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06