Б.Энэбиш: Намайг хэлмэгдүүлэн шалгасан

2023-12-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний сонсголоор  “Ти ти жи ви си өү” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэж, 13 хүнийг гэрчээр дуудсан боловч найман хүн иржээ.  Уг компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хөрс хуулалтын гэрээг 2011, 2016, 2021 онд гээд гурван удаа байгуулсан. Харин 2019 онд ҮАБЗ-өөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зөвлөмж хүргүүлсэн. Уг бичигт, гэрээнд нэг м/куб уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам.доллар буюу 10515.8 төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтын үнээс даруй 62.4 хувиар өндөр тогтоож, олборлолтын үйл ажиллагаанаас 407.3 сая төгрөгийг хэмнэх боломжийг алдахад хүрсэн гэж үзжээ. Тавантолгойн нүүрсний ордын Цанхын зүүн хэсэгт олборлогчоор ажиллаж байгаа "Ти ти Жи Ви Си Өү" ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дуусч байгаа тул гэрээг дахин сунгах шаардлагагүй, харин ч гэрээний улмаас Эрдэнэс Тавантолгой ХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Та хэдэн жил гадагшаа явчихав. Яг ямар хэрэгт гэм буруутгасан юм. Таныг оргон зайлж, эх орноосоо зугтаачихлаа гээд байсан. Нэлээд олон жилийн дараа ирж байгаа байх.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: - Намайг ажлаа өгсний дараагаас харлуулж эхэлсэн. 2008 онд УИХ, Засгийн газрын түвшинд хоёр ордыг ашиглалтад оруулъя гэж компаниудад үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. Тухайн үед манай охин Австралид амьдардаг байсан юм. Тэгээд төрөх дөхөхөөр нь охин дээрээ очих гээд явсан хойгуур асуудал гарсан. Намайг буруутгаж гурван асуудал ярьдаг юм.  Нэгдүгээрт, Чалкотой гэрээг буруу хийсэн, хоёрдугаарт, 60 тоннын даацтай арван машин Хятадаас авсан. Яагаад худалдан авалт хийсэн бэ гэдэг  Гуравдугаарт, дугуй авсан тендер дээр буруу дугуй авсан гэж ярьдаг. Хувь хүний үүднээс хэлэхэд намайг хэлмэгдүүлэх шинж тэмдэг илт ажиглагдаж байсан. учраас гадаадад амьдарсан юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Б.Энэбишээс нэг зүйл асууя. Тэр үед 79 тэрбум төгрөгийн техникээр танайх өөрсдөө хөрс хуулж байсан. Өөрөө хөрс хуулахыг хориглосон ямар шийдвэр гарсан юм. Өөрийнхөө явуулж байсан ажлыг татан буулгасанд нь харамсаж байна.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: -Ер нь уул уурхайн гэрээт олборлогч компаниуд хоёр янз л байдаг. 100 хувь буюу өөрсдийн тоног төхөөрөмж, ажилтнуудтай ирээд олборлуулж байгаа компаниас мөнгө авдаг нэг хэлбэр байна. Нэг бол олборлолтын үйл ажиллагааг нь менежмент, стандарт талаас хариуцаад явдаг хэлбэр бий. Бид үргүй зардал гаргаагүй, ажиллагсдаа бодсон шийдвэрийг гаргаж байсан юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

13 цаг 49 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

13 цаг 49 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16