Тогтвортой хөгжлийг дэмжиж  ЮНЕСКО, Рио Тинто хамтран ажиллана

2023-12-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

 

Монгол Улс – Уул уурхайн үндэстэн дамнасан Рио Тинто групп Нэгдсэн үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-той тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны түншлэлийн гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр талууд соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монголын тогтвортой аялал жуулчлалыг дэмжих анхны төслөө танилцуулав. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага туршлага, нөөц бололцоогоо ашиглаж Монгол Улсад анхны геопарк байгуулах, улмаар геологийн шинжлэх ухааныг дэмжих юм.

Арга хэмжээний үеэр ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал профессор Шахбаз Хан, “Энэхүү хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжлийн төлөө нэгдсэн үнэт зүйлстэйгээр ажиллаж, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахдаа манай гараг дээрх хамгийн онцгой өв, эрдэнийг үеэс үед дамжуулан үлдээхэд хамтын хүчин чармайлт гаргаж буйг илэрхийлж байна. ЮНЕСКО, Рио Тинто Монгол, Монгол Улсын Засгийн газар хамтран геологийн шинжлэх ухаан, геологийн үйл ажиллагааны чиглэлийн судалгааг дэмжих, нөөцийг олборлохдоо ёс зүйтэй, байгаль орчинд ээлтэй байх шинэ стандартыг бий болгох, геопарк байгуулах ажлыг дэмжих зорилгоор Олон улсын геологийн шинжлэх ухаан, Геопаркуудын хөтөлбөрт Монголын оролцоог хангах ажлыг эрчимжүүлнэ. Гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа нь ЮНЕСКО болон Рио Тинто Монгол нь Монголын баялаг өв соёл, байгалийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад тууштай байгааг онцлон харуулж байна. Боловсролыг дэмжих, олон нийтийн оролцоо, технологийн дэвшлийг дэмжих санаачлагуудаар дамжуулан бид нөөцийг хариуцлагатайгаар ашиглах чиглэлд дэлхий даяар хэрэгжүүлэх боломжтой төлөвлөгөө хөгжүүлэхийг эрмэлзэж байна” хэмээв.

Рио Тинто Монголын Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Рио Тинто компани ЮНЕСКО-той түншлэхээр болж буйд баяртай байна. Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад бид ямагт бэлэн байдаг. Бид хүн төрөлхтөнд нэн хэрэгтэй түүхий эдийг нийлүүлэх зорилт тавин ажиллахдаа говийн бүстэй ижил алслагдмал, эмзэг экосистемд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс байгалийн нөөцийг хүний хэрэглээнд хөрвүүлэх их үйлсийг гүйцэлдүүлэхдээ өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үеийн үед өвлөгдөн үлдэх байгаль орчноо хадгалан хамгаалж, Монголын язгуур соёлыг дэлхийн тавцанд таниулан сурталчлахад хувь нэмэр оруулахыг эрмэлздэг билээ” гэсэн юм.

Түншлэлийн хүрээнд Рио Тинто компани ЮНЕСКО-той гурван үндсэн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.  Монголын соёлын болон геологийн өвийг олон нийтэд таниулах замаар тогтвортой аялал жуулчлалын салбарыг дэмжинэ. Тогтвортой аялал жуулчлалыг дэмжсэнээр ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн өв болсон газруудыг хадгалан хамгаалж, менежментийг нь сайжруулах бөгөөд орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулна.Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн хүрээнд талууд Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн менежментийн туршлагыг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлнэ.  Түүнчлэн Рио Тинтогийн боловсролын салбарт оруулсан бусад хөрөнгө оруулалтад тулгуурлан талууд чанартай, шударга, хүртээмжтэй Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС)-ын хөтөлбөрүүд боловсруулахад хамтран ажиллана. Монголын шинэ үеийн залууст техникийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх замаар тогтвортой өсөлтийг дэмжиж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 242 (7227)

 

Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

5 цаг 25 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

5 цаг 37 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

7 цаг 46 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

10 цаг 46 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

15 цаг 5 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

Өчигдөр 18 цаг 56 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

Өчигдөр 18 цаг 56 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

Өчигдөр 15 цаг 08 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

Өчигдөр 14 цаг 51 мин