SOS: Хэвлэн нийтлэх эрхийн “хил”-ийг давлаа

2023-12-04
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Сүүлийн өдрүүдэд Зариг.мн мэдээллийн сайт, түүний сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотойгоор нэлээд ноцтой үйл явдлууд өрнөлөө. Уг явдал нь нийгмийн, тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэдгээрийн ажилтнууд, сэтгүүлч сурвалжлагчдын анхаарлын төвд байна. Энэ нь Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон Хэвлэн нийтлэх хийгээд хүний эрхийн “хил”-ийг давсан явдал боллоо. Тиймээс Тиймээс “Зууны мэдээ” сониныхны зүгээс ч анхааралтай ажиглаж, болж буй үйл явдалтай холбоотойгоор дараах Шаардлагыг гаргаж байна.

Нэгдүгээрт, хууль хяналтын байгууллага, тэр дундаа мөрдөгчийн 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний саналд үндэслэн мөн өдөр нь прокуророос “...Зариг.мн сайтын Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ буюу харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгаж, прокурорын зөвшөөрлийг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар олгожээ. Үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос Зариг.мн мэдээллийн сайтыг хаажээ. Энэ талаараа Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд “...Тус хороо нь Харилцаа холбооны  тухай хуулийн 9.1.14, Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын Зургадугаар зүйл, Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.8.1 дэх  заалтын дагуу холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн зөрчилтэй домэйн нэрийг жагсаалтад оруулдаг бөгөөд интернэтийн үйлчилгээ эрхлэгчид тухайн домэйн нэрийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах арга хэмжээ авдаг. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 116 тоот зөвшөөрөл, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 9/6-8665 тоот шийдвэрийг тус тус үндэслэн Зариг.мн цахим хуудсыг зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулсан. Тус хороо нь зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, технологийн дэмжлэг үзүүлж ажилладаг болно” гэсэн мэдэгдлийг гаргасан байна.

Гэвч энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө”-ний талаарх 16 дугаар зүйлийн 16-д заасан “...Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэснийг, мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн  “Мэдээлэлд хяналт тавихыг хориглох” тухай Гуравдугаар зүйлийн 3.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй”, 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэснийг тус тус ноцтой зөрчлөө.

Хоёрдугаарт, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй гэх хэрэгтэй холбоотойгоор түүний болоод, ар гэр, ойрын хамаарлынх нь хүмүүсийн хувийн мэдээллийг нийтэд, ялангуяа олон нийтийн сүлжээгээр эрээ цээргүй “цацаж” байна. Энэ нь мөн л Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө”-ний тухай 16 дугаар зүйлийн 13-т “...Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 14-т “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно”, 17-д “...Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэснийг ноцтой зөрчиж байна.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг нэн даруй хэвийн горимд оруулж, хүний хувийн мэдээллийг задруулж, ар гэрийнхнийх нь эрхийг зөрчиж буй явдлаа таслан зогсоох, энэ үйл ажиллагааг санаачилсан, хэрэгжүүлсэн буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг үүгээр шаардаж байна

“Зууны мэдээ”  сонины редакц

Хятадын коммунист намын удирдамжаар ажиллаж байна шүү
2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

7 цаг 5 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

7 цаг 25 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

7 цаг 33 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

8 цаг 55 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

12 цаг 13 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

17 цаг 9 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

17 цаг 9 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Өчигдөр 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Өчигдөр 06 цаг 00 мин