Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улирааж, Ж.Батжаргалыг шинээр сонгохыг дэмжлээ

2023-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.   Уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугарыг улируулан томилохоор шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулав.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул байнгын хорооны даргыг улирлуулан сонгох санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.  Байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ж.Батжаргалыг томилохыг гишүүдийн олонх дэмжжээ.  МАН-ын бүлгийн санал, нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны дарга Б.Саранчимэг танилцуулав.  УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь 1986 онд Төв аймгийн Зуунмод сумын II дунд сургууль, 1990 онд МУИС-ийг банкны эдийн засагч, 1996 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгсчээ.  2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга, 2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Төв аймгийн Засаг дарга, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.  "Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Ж.Батжаргалыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  76.9 хувь нь дэмжсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Мөн УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Ингэснээр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон юм. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар ерөнхий нарийн бичгийн даргад Д.Энхбатыг нэр дэвшүүлжээ. Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх томилгоог хэлэлцэн түүнийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжсэн юм. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Энхбатыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

14 цаг 35 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

14 цаг 35 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16