Авлигын шүүх, нүүрсний хулгай хоёрын “хүйн холбоо”

2023-11-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Яг одоо УИХ дээр хоёр том асуудал давхцаж оччихоод байна. Нэг нь Шүүх байгуулах тухай хууль, түүн доторх Авлигын шүүх, нөгөөх нь нүүрсний хулгай, түүний учир шалтгааныг тодруулах нүүрсний сонсгол юм. Угтаа энэ хоёр маань еэвэнгийн хоёр тал л гэсэн үг. “...Хүйн холбоотой” гэвэл яг зохино. Хамгийн дөтөөр хэлэхэд, хэрвээ нүүрсний хулгай байгаагүй бол өнөөдөр улсаараа “...Нүүрсний хулгайн сонсгол хэзээ вэ” гээд хүлээж суухгүй, УИХ-ын гишүүд маань “...Авлигын шүүхийг дэмжинэ, дэмжихгүй” гээд гацахгүй, талцахгүй л дээ. Авлигын шүүх дээр “гадна”-аас ч олон талын байр суурь гарч байна. Нэг хэсэг нь “...37 оны Онц бүрэн эрхт комисс байгуулагдах гэж байна”, зарим улс төрийн хүчин  “...Эрх баригчид спер хонгилын систем санаачилж байна” гэээд байгаа юм. Бас бодууштай байр сууриуд л даа. Хэлбийгээд хэтийдээд явчихвал ийм аюулууд бий. Магадгүй, Авлигын шүүхийн БЭТ шиг он цаг заасан хугацаатайгаар, тодорхой хэргүүдийг шүүн таслах үүрэгтэйгээр байгуулах хувилбар байж болох л юм.

Гэхдээ ганц нүүрсний хулгай ч бус өмнөх ЖДҮ, Хөгжлийн банк гээд шүүхээр орсон хэргүүд, Эрдэнэтийн 49, Т.Бадамжунайгийн зэрэг шүүх дээр очоод гацдаг, буцдаг хэрэг явдлууд л Авлигын шүүхийн хэрэгцээг бий болгож буй юм. Гэсэн ч Авлигын шүүхийг ХЗБХ нэлээд юм болж байж босгоо давуулах шиг боллоо. Чуулган яах юм, бүү мэд. Ядахад, Авлигын шүүх байгуулагдвал одоогоор хамгийн том хэргээр тодроод байгаа нүүрсний хулгайг шийдэх юм байна л даа. Учир нь энэ хулгайд олон улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн оролцсон. Тиймээс Авлигын шүүхийн асуудлыг энэ л гацаагаад байх магадлалтай.

Яагаад гэхээр, нүүрсний хулгайтай холбоотойгоор шалгуулж байгаа хүмүүс хүмүүс нэг л үгийг маш олон давтамжтай хэлээд байна. “...Жинхэнэ хулгайчаа гаргаад ир” л гээд байгаа юм. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар тэгсэн. Бас “...Нүүрсний хулгайд холбоотой” гэж нэр нь зарлагдсан УИХ-ын гишүүд бүгдээрээ ингэж л хэлсэн. Мөн Хөгжлийн банк, ЖДҮ-гийн хэрэг, нүүрсний хулгайтай хэдэн сарын өмнөөс шүүхээр шийтгүүлж эхэлсэн хүмүүсийн хэн нь ч “...Би хийчихсээн. Үнэн. Баригдчихлаа” гэж хэлсэнгүй. Бүгдээрээ ихэд гомдолтойгоор шийтгүүлсэн. Энэ бол дээр хэлсэнчлэн нүүрсний хулгайн жинхэнэ эзэд нь одоогоор шүүх байтугай мөрдөх байгууллагын хаалгыг ч татаагүй болж таараад байгаа юм. Өмнөх авлигын том хэргүүдийн эзэд ч сугараад үлдсэн байх боломжтой гэсэн үг.

Одоо бол “...Нүүрсний хулгайн бодит үнэнийг нүүрсний сонсголоор илэрнэ” гэсэн олны хүлээлт үүсээд байна. Сонсголоор яригдах, ер нь нүүрсний хулгайтай маш олон нууц мэдээлэл Б.Энхбаяр сайдын гарт байна. Б.Энхбаяр “унтчихсан” байсан нүүрсний сонсголыг ямар ч байсан сэрээгээд босгоод ирсэн. Одоо “явуулах” гэж байна. Гэхдээ нүүрсний сонсголд “урих” хүмүүсээ ялгаад зарлах шиг болно лээ. Дандаа “хуучин” улстөрчид зарлагдсан. “...Одоогийнх, намынх нь хүмүүс хаачсан бэ” гээд хүмүүс асуугаад хоцров. Нүүрсний хулгайн сүлжээ хэргийн гол нь болох машины эздийг зарлахдаа ганц сэтгүүлчийг яриад өнгөрөөсөн нь бас л шүүмж дагуулж байх жишээтэй. Ингээд байгаа нь, Б.Энхбаяраас олон нийт “бүгдийг мэдэх”-ийг хүсээд байгаа хэрэг л дээ. Шулуухан хэлэхэд, Б.Энхбаяр бол нүүрсний хулгайн “түүз”-ийг атгасан. Бас Хөгжлийн банкны асуудлаар ийм сонсгол хийсэн туршлагатай. Тэр утгаар нь нүүрснийхний хатгаас, ятгаасанд орчихгүй байх гэсэн найдлага байх шиг байна. Харин айвал, автвал тэгээд л дуусна даа. Өөрөөр ч, намаа ч удахгүй болох сонгуулиар хэлэх үг, ярих яриагүй болгоно. Хамгийн гол нь нүүрсний хулгайч нарыг олж, илрүүлж шийтгэхгүй бол нүүрсний хулгай хэвээр үлдэж, өмнөх 30 жил ирээдүйд ч үргэлжилнэ . Хил гаалиар олон сая тонн нүүрсийг бүртгэлгүйгээр нэвтрүүлнэ. Ухна. Олборлоно. Нүүрстэй холбоотой гэрээний луйвар үргэлжилнэ. Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд улам олноороо орж ирнэ. Улс хоорондын тээврийн С зөвшөөрөл улам цэцэглэнэ. “...Төслийн санхүүжилт” нэрээр төгрөгийг тэрбум, их наядаар нь цөлмөнө. Харамсалтай нь энэ бүгдийг хэн ч харахгүй, сонсохгүй, ярихгүй. Учир нь тэр бүхэн “Далд эдийн засаг” хэмээх бидний мэдэхгүй ертөнцөд үргэлжилнэ. Ийм л юм, энэ Авлигын шүүх, нүүрсний хулгай гэдэг хоёрын “хүйн холбоо” гэдэг чинь...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

14 цаг 34 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

14 цаг 34 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16