“Болор цом” бодохгүйгээр уран бүтээлээ хийдэг болвол, монголын уран зохиолд хэрэгтэй

2023-11-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” буландаа Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, зохиолч , яруу найрагч С.Оюуныг урьсан билээ. Түүний ярианаас онцлох 15 ишлэлийг та бүхэндээ хүргэе ээ.


-Амьдралынхаа багагүй хугацааг би туулжээ. Амьдралын энэ их урт замыг туулахад хүн гэдэг амьтан маш их өөрчлөгдөж байдаг юм байна. Залуу Оюун өнөөдрийн Оюун хоёр үзэл санаа, амьдралыг үзэх үзлийн хувьд тэс өөр. Өдөр бүхэн хүн шинийг сурч мэдэж байдаг юм байна. Намайг одоо шинэ юм сурна гэж юу байх вэ гэж хүмүүс бодож магадгүй. Үгүй юм. Хүний амьдралын өдөр бүхэн шинэ.


-Уншигч, үзэгчгүйгээр уран бүтээлчид хэн ч биш. Уншигчийнхаа сэтгэлийн цараад хүртэл уран бүтээл хийнэ гэдэг нэг төрлийн хүндлэл юм. Надаас хүмүүс шинэ ном байна уу гэж асуудаг. Шинэ ном бүтээнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Сэдэв дүрээ олно. Уншиж судалж харьцуулалт хийнэ. Маш их шандас сорьсон ажил. “Цогт хун тайж”-ийн тухай романаа бичихдээ би түүх, соёлын 40-50 ном уншсан. Гайгүй сайн бүтээл хийе гэвэл маш их зүйл мэдэж, өөрийн оюун санааны лабораториар оруулж, боловсруулж, өөрийн болгоод гаргадаг юм. Тийм учраас зохиолч хүнд амьдралын туршлага, ухаан, мэдлэг, хандлага их чухал л даа” гэлээ.


-Яруу найраг бичихээр бол сэтгэлийн догдлолоор биш ухаанаар бичихийг хичээдэг болдог . Үргэлжилсэн үгийн зохиол гэдэг өөрөө бодож байж бичдэг, сэтгэлгээний төрөл жанр шүү дээ. Өөрийн туулсан амьдрал, уншсан ном зохиол, харьцуулалт, цаг хугацааны шалгуураар сэтгэлд үлдсэн бүтээлүүд хүнд их зүйлийг ойлгуулж, ухааруулж, уран бүтээлийн сэдэв санаа болдог юм байна” гэдгийг ойлгосон.


-Олон нийт яруу найраг нээх сонирхохоо больсон байна. “Болор цом”-ыг үзээд л яруу найргийнхаа хэрэгцээг хангачихдаг байсан. Энэ байдал ер нь нэлээд үргэлжиллээ. Удахгүй үзэгчдийн хандлага өөрчлөгдөх байх.


-Залуу байхад юм бүхэн сонин байдаг. Хараагүй уулс, гатлаагүй гол мөрөн, уулзаж учраагүй хүн хүртэл сонин. Тэр нь ч залуу насыг хөглөж, догдлуулна. Тэр сэтгэлийн догдлол нь өөрөө онгод юм. Нас яваад үргэлжилсэн үгийн зохиол руу орохоор өөрийн уран бүтээлд ер нь их шүүмжлэлтэй ханддаг юм байна. Заримдаа залуу насныхаа шүлгүүдийг засмаар санагддаг.


-“Болор цом” наадам сүүлдээ ил доль болж, яруу найрагчид шүлгээ бичиж чадахаа больсон. Уралдаанд л зориулж шүлэг бичээд байвал тэр хүнээс жинхэнэ шүлэг гарахгүй. Энэ наадам хүнийг их эвддэг юм байна. Тэгэхээр уран үгсийн чуулган гэж нэрлээд, яруу найрагчдыг жилийн дотор “Болор цом” бодохгүйгээр уран бүтээлийг нь хийлгэдэг болвол Монголын уран зохиолд хэрэгтэй санагддаг.


- Миний үед зохиолчдын хороо өдөр бүхэн бужигнаантай байлаа. Том том зохиолчид шатар нүүгээд л, зохиолоо ярина. Миний Дулмаа үхэх гээд байна, яах вэ гэх зэргээр зохиолынхоо гол дүрүүдийг ярьцгаадаг, шүлгээ уншина, цэвэр уран бүтээлийн лаборатори байгууллага байлаа. Энэ байшингаар ороод гарсан хүн ямар ч байсан нэг шүлэг, зохиолын сэдэв санаатай гардаг. Зохиолч яруу найрагчдыг эрлэдэг, хурцалдаг, цэнэглэдэг газар байсан. Нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалж, тийм дүр зураг харагдахаа больсон.


-Уран бүтээлийн зам их гэгээтэй, тэмүүлэлтэй. Хүнийг сэтгэл зүйгээр нь үзэл санаагаар нь мөнхийн залуу байлгадаг увидастай. Нас явсан ч залуучуудаа их сонсч мэдрэхийг би хичээдэг. Миний үеийнхэн бол амьдралын “гадаа” байна. Залуучууд та бүхэн шиг орой шоунд явахгүй, ажлын хамт олон гэж байхгүй, үеийнхэн маань ч цөөрсөн. Ийм нөхцөлд намайг цэнэглэдэг зүйл бол эрдэм шинжилгээний хурал, лекцүүд. Ер нь ирсэн урилга бүхэнд очиж , нийгмээ мэдрэхийг хичээдэг.


-1980-аад оны үед роман гэдэг төрөл жанр хэрэггүй боллоо, цаасан хэвлэл хэрэггүй гээд л барууныхан бичиж байсан. Гэтэл өнөөдөр цаасан хэвлэл шиг хэрэгтэй зүйл алга, роман маань хөгжсөөр хүмүүс уншсаар. Тэгэхээр аливаа цаг үед яаран дүгнэлт их хийдэг. Ямар байхыг амьдрал, нийгэм заагаад л өгдөг.


-Яруу найрагч эмэгтэйчүүд олны хэл аман дундуур туучиж ирсэн байдаг. Тэр бүхнийг зөвөөр даван туулах ухааныг аав ээж минь хайрлажээ.


-Төр засаг надад шагнал урамшуулалаа харамгүй өгсөн. Би төрийг ч, төрийн шагналаа ч хүндэлдэг.


-Монгол хүн төрөө хүндэлж байж, Монгол Улс энэ хоёр том гүрний дунд энх тунх орших юм аа л гэж боддог. Төр нь ч мэдээж зөв, хүндэлмээр байх ёстой”


-Одоо нийгэмд Төрийн өндөрлөгүүдээ харааж зүхээд л элдвээр хэлэх юм. Надад аятайхан санагддаггүй. Төрийн хүмүүст алдаа дутагдал байна. Гэхдээ энэ муу данх энэ тэр гээд л хүнд доромж маягаар хандах нь буруу. Ухаандаа Монгол Улсын төрийн жолоог атгах хувь заяа хүссэн хүнд олдоод байдаг хувь тавилан биш юм. Тэр хүнд өгөгдөл байгаа учраас тэр олон хүний итгэлийг олоод гарчээ. Тэр бол сонин ховор хувь тохиол юм. Тэгэхээр хүнийг нь биш юм аа гэхэд хувь тавиланг нь жаахан ч гэсэн хүндлэх ёстой.


-Хүн зөв л явах учиртай. Муу бодол бодохгүй, бусдад атаархахгүй. Хүн муу хэлж байхад түүнийг нь даадаг байх хэрэгтэй.


-Өөрөө сэтгэл амгалан байна гэдэг өөртөө их жаргал, өрөөлд ч сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм байна.

Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

8 цаг 40 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

8 цаг 41 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

8 цаг 42 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

15 цаг 51 мин
NYT: Украиныг НАТО-д элсүүлэх боломжийг АНУ-аас шаардаж байна

Европ болон Киев Украины мөргөлдөөнийг зохицуулах ирээдүйн хэлэлцээрийн хүрээнд АН

Өчигдөр 12 цаг 28 мин
Хятадын Төв Азитай хийсэн худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн

БНХАУ болон Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 2020-2024 онд 2.8 да

Өчигдөр 12 цаг 27 мин
Полит тойм: Европын удирдагчид зөвхөн гал зогсоох нөхцөлд Украйны яриа хэлэлцээ хийхийг уриалав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар энэ наймдугаар

Өчигдөр 12 цаг 25 мин
Муурны ертөнцөд зочилсон нэг өдөр

Өнгөрсөн баасан гарагт  Улаанбаатар дахь Оросын соёл  шинжлэх ухааны төвд  анх удаа Дэлхи

Өчигдөр 10 цаг 45 мин
Аниме ертөнцөөр аялуулах “Cafe de Lolita”

Сүүлийн жилүүдэд манай хотод "Кофе шоп"-ийн соёл нэлээд түгэн дэлгэрч байна. Кофены өндөр соёлто

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийг УИХ-уу, Ерөнхийлөгч Засгийн газрыг уу?!

Зовлонгийнхоо угийг мэддэг атлаа түүнтэйгээ эвлэрч зовоод явдаг нь хүний зан гэлтэй. Түүн шиг, Монгол

Өчигдөр 06 цаг 00 мин