“...АТҮТ-ийн дарга гэж үл бүтэх хулгайч С зөвшөөрлийг авлигын схем болгосон”

2023-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

С зөвшөөрлийн талаар олон зүйл ярих шаардлагагүй биз ээ. Нүүрсний хулгайн бас нэг “салбар” болох нь аль ч талаасаа тов тодорхой юм. Энэ хэрэгт голдуу АТҮТ-ийн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд буруутдаг. Шүүхээр нэлээд олон хүн шийтгүүлсэн. С зөвшөөрлийг цэгцлэх гэж Зам тээврийн сайд болгон үздэг. Чаддаггүй. Хууль хяналтын байгууллагынхан ч оролддог. Бардаггүй. Энэ талаар өнгөрсөн жил арванхоёрдугаар сарын 15-ны чуулган дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “...Хамгийн үл бүтэх нэг хулгайч байгаа. Тэр бол АТҮТ-ийн дарга. 2016 онд С зөвшөөрлийг хилээр гардаг машин болгон зүв зүгээр авдаг, зүгээр цагаан цаас байсан юм. Үүнийг авлигын схем болгож, улиралд жолооч болгон хоёр сая төгрөгийн авлигал төлдөг болгосон. Энэ схемийг бий болгосон АТҮТ-ийн даргадаа яагаад хариуцлага тооцож шоронд хийхгүй байгаа юм бэ. Өөрсдийнхөө гар хөлд бүгдэд нь хариуцлага тооцохгүй байж олон нийтийн хяналтад байдаг орон нутгийн өмч дээр БНМАУ-ын хуулиар БЭТ томилоод явж байна. Үүнийхээ оронд өөрсдийнхөө гар хөлд хариуцлага тооц гэж МАН-ын эрх баригчдаас, Засгийн газраас, энэ парламентаас шаардаж байна” гэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

14 цаг 36 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

14 цаг 36 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16