Шүүх байгуулах хуулийг яаралтай горимоор хэлэлцэнэ

2023-11-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Өчигдөр намын бүлгүүд хуралдаж, зарим асуудлаар байр сууриа нэгтгэжээ. 

МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, дизель түлшний нөхцөл байдал, өвөлжилт хүндэрч байгаа асуудлаар Засгийн газраас энэ долоо хоногт мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзжээ. Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийг төслийг хэлэлцэн дэмжсэн байна . Гуравдугаарт, хорт хавдрын нөхцөл байдал, шинэ эмнэлэг барихтай холбоотой мэдээллийг сонссон байна.

Хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц хүрээгүйгээс Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж чадаагүй. Яаралтай горимоор орж ирсэн учраас энэ долоо хоногт Шүүх байгуулах тухай тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг байнгын хороод хуралдаж шийднэ. Энэ хуулийг дагаж хоёр том асуудал байгаа.  Авлигын шүүх байгуулах тухай асуудал бий. Авлигатай тэмцэх чиглэлээр олон арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчинг чангатгаж байгаа.

Гэхдээ бодит үр дүн гаргахгүй байна гэж нийгэм, олон нийт үзэж байгаа. Тиймээс Засгийн газар энэ хуулийг санаачилж оруулж ирсэн. Тэгэхээр энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, чуулганаар яаралтай горимоор хэлэлцэнэ” гэлээ.

 

АН: Авлигын шүүхтэй болохыг эсэргүүцээгүй

 

АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр "Авлигын шүүхтэй болох гэтэл АН-ынхан Хууль зүйн байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй эсэргүүцлээ гэсэн улс төр хийж байна. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье.  Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар шинжээчтэй сонсгол явуулах ёстой гэж үзээд сонсголыг хойшлуулсан. Гэтэл УИХ-ын Тамгын газраас "Сонсголыг явуулсанд тооцсон. Тиймээс энэ асуудлаар нэг жилийн дотор дахин сонсгол явуулахгүй байх хуультай" гэсэн хариуг манай бүлэгт цаасаар ирүүлсэн. Энэ бол цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэсэн оролдлого. Ногоон автобустай холбоотой асуудлаар түр хороо байгуулж хянан шалгах сонсгол явуулах санаачилга гаргасан. Үүнийг дэмжиж 25 орчим гишүүн гарын үсэг зурсан. Ингэснээр хянан шалгах сонсгол явуулах боломж бүрдэж байна. Хянан шалгах түр хороо байгуулах саналыг МАН-ын бүлгийн 12 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан.  Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан,  Ж.Эрдэнэбат гэсэн 12 гишүүн гарын үсэг зурсан" гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

14 цаг 35 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

14 цаг 35 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16