Э.Одбаярыг АН-ын генсек болгохоор тохирчээ

2023-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

АН нэг үеэ бодвол цэгцрээд байгаа юм. Улс төрийн зөвлөлтэй, ҮБХ-той,  нэг даргатай, нэлээн хэдэн дэд даргатай, Нийслэлийн АН-ын даргатай, аймаг дүүргийн АН-ын дарга нартай болсон. Гээд харахаар бас үгүй байна. Генсекээ томилж чаддаггүй. Энэ албан тушаалаас болоод намын дарга нь нуман тулгуурт орчихсон. Гурван том фракц нь дундаа хийж “нүдээд” Лу.Гантөмөр дарга хэцүүхэн л байх шиг байна. Нэгтэй нь гайгүй болохоор нөгөөх нь “...Унагана” гэж айлгана. “...Тохирчих” гэхээр мөргөлдсөн хүсэлтүүд тавина. Ингээд гацчихсан. Тэгсээр байтал АН-ын хүчний төв нь МоАХ, “Алтангадас”  руу шилжиж дуусав. Тэгэх тусам түүн рүү ирэх дайралт ширүүсээд байгаа юм. Уг нь бараг сарын өмнө Лу.Гантөмөр УИХ-ын гишүүдийн “Нэг Монгол” фракцтай уулзсан. Генсекээр санал болгоод байгаа Э.Одбаярыг нь дэмжье гэж тохирчээ. Гэвч гишүүд түүнийг “...Амаа биелүүлсэнгүй” гээд Нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогтыг дэмжжээ. Гишүүдийг  чигээр нь явуулах өөрт нь халтай. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд тэдэнтэй тохироо хийжээ. Өмнө ярьснаа хэрэгжүүлж, Э.Одбаярыг АН-ын геснсек болгохоор тохирсон байна. Үүнд мэдээж, Х.Баттулга дургүйцнэ. С.Баярцогт бүр ч эгдүүцнэ. Гэвч тэр ингэж өөр рүүгээ чиглэсэн “гал”-ыг намжаахаар шийдсэн бололтой. Ямартай ч энэ “шийдэл”-ийн дараа Лу.Гантөмөр зодооноос түр ч атугай холдож, Х.Баттулга, С.Баярцогт хоёр барьцалдаастай үлдэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 236 (7221)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

15 цаг 29 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

15 цаг 29 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16