Б.Баярмаа: Газрын тухай хууль Монголчуудын анхаарлаа хандуулах ёстой чухал асуудал

2023-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Иргэний нийгмийн байгууллагууд  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гомдол гаргах  гэж байгаа тухай  мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Нийтийн эрхийн  өмгөөллийн сүлжээ” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа “УИХ-ын намрын чуулганаар Газрын тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцүүлж байна. Газар бол  улсын үндэс. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал,  төрийн бүрэн эрх, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа юм.    Харамсалтай нь уг хуулийн  далд санаа, үр дагавар нь  төрийн дур зорго, эрх мэдлийг хязгааргүй, хяналтгүй нэмэгдүүлж, эсрэгээр нь  иргэдийн газрын эрхийг хумиж хязгаарласан, халдсан шинжтэй байна.  Тиймээс  Газрын тухай хууль Монголчуудын анхаарлаа хандуулах ёстой чухал асуудал яах аргагүй мөн.  Газрын тухай багц хуулийг 2022 оны  арванхоёрдугаар сарын  1-нд УИХ-ын гишүүдийн  84.1  хувийн  саналаар  хэлэлцэх эсэхийг дэмжсэн.  Гэвч олон нийтээр хэлэлцүүлж, санал аваагүй  учраас  ИНБ-уудын эсэргүүцэлтэй тулгарч, буцааж татсан.  Энэ үеэс хойш Газрын хуулийг хэсэгчилж, хуваасан, бусад хуулийг дагалдуулсан, иргэдтэй холбоотой амин чухал  эрхийг хумисан, хувилсан шинжтэй зохицуулалтыг  хуулийн ард хулгайгаар  хийж, нуун дарагдуулсан шинжтэй  оруулж ирж байна” гэлээ. Мөн  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хандаж, байгаль орчин ба хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг  ТТБ-ууд  хамран гомдол гаргана гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 10 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 28 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

18 цаг 19 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13