“Хүч”-ийг нь Х.Баттулга авчихлаа, ард нь АН-д юу болох вэ?!

2023-11-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын сонгууль дөхсөн. Улс төр улам ивдэвхжив. Анхаарал татсан “улс төр”-үүдийн нэг нь яалт ч үгүй АН-д болж буй үйл явдал юм. Тус намынхан өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн АН-ын даргаа сонголоо. Энэ сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан нар өрсөлдсөн. Тэд АН-д өнөөдөр хүчтэй байгаа гурван фракцаас “нэр дэвшсэн” юм. Нийслэлийн АН-ын шинэ дарга шууд тодорчихоогүй байна. Хоёр дахь санал хураалтаар тодорчээ. Эхний удаад хэн нь ч 50+1 хувийн санал аваагүй байна. Тиймээс хоёр дахь шатны санал хураалт явуулжээ. Ингэхдээ эхний санал хураалтаад хамгийн бага санал авсан М.Тулгатыг хасжээ. Өрсөлдөөн Д.Бадарсан, Т.Батцогт хоёрын дунд болсон байна. Ингээд Т.Батцогт нь 56.1 хувийн саналаар Нийслэлийн АН-ын дарга болов. М.Тулгат маргааш нь сонгуулийн талаар цахим хуудастаа бичжээ. Тэрбээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. “...Ялах боломж бол бүрэн байлаа. Эхнээсээ л төв намын ДСХ, ҮДХ, намын байгуулалтууд ЖАН-д алдагдаж, Нийслэлийн намын өмнөх дарга Д.Пүрэвдаваагийн баг хурлын бэлтгэл болон зохион байгуулалтуудыг хийсэн. Манай талаас үндсэндээ процессийн оролцоо, хяналт боломжгүй болсон. Намын хорооны нөхөн сонгууль гэж юм хийгээд 60 шинэ хүн оруулж ирсэн. Нэг хэсэг нь “Женко”-гийн, нэг хэсэг нь Лу.Гантөмөрийн хүмүүс. Ингэж намайг буланд шахаж, “Женко”-гийнхонтой алалцуулж байгаад дундаас нь Д.Бадарсангаа гаргая гэж Лу.Гантөмөр дарга тооцсон байх. Өчигдөр эхний санал хураалтаар би хасагдах болоход, цаг хугацаатай уралдах асуудал үүссэн. Учир нь миний багцаас өдөржин хуралдсан хүмүүс залхаад эхнээсээ “Явлаа шүү, хаашдаа энэ хоёрын хэн нь ч ялгаа алга” гэдэг юм болсон. Д.Бадарсан бас илтгэл, мэтгэлцээн зэрэг дээрээ үнэлгээ алдсан байсан. Т.Батцогт эхнийх дээр өндөр гарч, нэмээд аравхан хүн татахад л ялах нөхцөл байдал үүссэн. Хоёр дахь санал хураалтын цаг тулчихсан, миний багц задарч байгаа үед команд ажиллахад хэцүү. Ер нь аль руу нь ч хийлээ гэсэн асуудал хоёр талтай байсан. ...Энэ сонгуулиар төв нам дэмждэггүй юмаа гэхэд шударга ажиллаж болох байсан. Хүмүүс эцсийн мөчид мурьсан. Үзэл санааны тал юм хойно дэмжинэ гээд гар барьж тэврээд салсан С.Эрдэнэ бүх хүнээ миний эсрэг өгүүлсэн. Ийм сонгууль боллоо” гэв. Түүний хэлснээр ийм л сонгууль боллоо.

Уг нь АН-ын дарга Лу.Гантөмөр нэлээд хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүдийн “Нэг Монгол”-той Д.Бадарсан дээр тохирсон гэдэг. Гэвч тэр нь хэрэгжсэнгүй. “Нэг Монгол” нь хулхидсан уу, Лу.Гантөмөр хуурсан уу. Ямартай ч УИХ-ын гишүүдийн талынхан энэ сонгуульд МоАХ, “Алтангадас” дээр хүч нэмсэн байна. Хэрвээ тэд байгаагүй бол Т.Батцогт Нийслэлийн АН-ын дарга болоход хэцүү, боломжгүй шахуу юм.

Энэ сонгуульд ялалт байгуулсан МоАХ-ныхон уржигдар “Баянгол” дээр баяраа тэмдэглэжээ. Н.Алтанхуяг очиж, С.Ганбаатар Ховдоос мэндчилгээ дэвшүүлээд сүрхий л “цайллага” болсон байна. Ингэхээс ч аргагүй биз. Гол нь Х.Баттулга буюу МоАХ, “Алтангадас”-ынхан АН-ын орон нутгийн удирдлагуудыг бараг 70 хувь, Нийслэлийн АН-ыг 100 хувь гартаа оруулчихлаа. Энэ намын хүч түүнд төвлөрчихөж байгаа юм.

АН дахь фракцуудын хүчний харьцаа, ерөнхий байдал иймэрхүү боллоо. Тэгэхээр цаашдаа юу болох вэ. Энэ их сонин.

Ерөнхийдөө Х.Баттулга ингээд ханагүй л боловуу. Нөгөө л “...С.Баярцогтыг огцруул” гэдэг шаардлагаа янз бүрийн хэлбэрээр тавьж эхэлнэ. Янз бүрийн хэлбэрээр шүү. Энэ баараггүй. Учир нь Нийслэлийн АН дээр ялалт байгуулсан нь энэ “улс төр”-өө хийх боломжийг улам ихээр олгож байгаа юм. Хэрвээ энэ удааширвал “...Лу.Гантөмөр ч бас огцорх ёстой” гэдэг асуудал тавьж таарна. Ер нь бол МоАХ, “Алтангадас” зүгээс ирж мэдэх эдгээр улс төр бол ил тодорхой л байна. Явж явж энэ бүхэн хүн бол С.Баярцогт биш Лу.Гантөмөр дээр хамгийн хүнд тусна. С.Баярцогтын “мэдэл”-д АН-ын Улс төрийн зөвлөлийн 22 гишүүн бий. Улс төрийн зөвлөл нь гишүүдийн тооны хувьд 20 гаруй боловч жингийн туухай дээр тавибал АН дахь хүчний 20 хувьтай тэнцэхээр хүчтэй байгууллага юм. Улс төрийн зөвлөлийн хүчээр С.Баярцогт нэг биш, нэлээд хэдэн “цохилт”-оос мултарч чадна. Харин Лу.Гантөмөрийн хувьд тун эвгүй болчихож байгаа юм. Түүнийг торгоох хүч баараг байхгүй. АН дахь хүчнээс “...Лу.Гантөмөрт байна” гээд хувиар тооцох ч боломжгүй. Одоо түүнд ганц л боломж байна. Тэр нь “Нэг Монгол”-ынхонтой өмнөх яриагаа үргэлжлүүлж, гол нь хэлсэндээ хүрэх нь чухал юм. Хэрвээ хэд хоногийн өмнө уулзсанаа хийсэн юм уу, тэр байр суурьтаа байсан бол “Нэг Монгол” саяын сонгуульд МоАХ-г дэмжихгүй л байсан болов уу. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдээс тусламж хүсвэл түүнд АН-ын даргын суудалдаа тогтож үлдэх боломж байгаа юм. Гэхдээ түүний хувьд оройтсон ч байж мэдэх юм. Нийслэлийн АН-ын даргын сонгуулийн маргаашаас л АН-ынхан хэсэг бүлгээрээ энд тэнд уулзалдаад эхэлжээ. АН-ын ҮБХ-ны гишүүд дунд ил юм уу, нууцаар юм уу, ямар ч байсан “...АН-ын онц их хурлыг хийе” гэдэг гарын үсэг зурагдаад эхэлсэн байна. Ер нь тэгээд АН-ын даргын суудал МоАХ, “Алтангадас”, бас “Нэг Монгол”-ынхон нь хэрхэхээс шалтгаалахаар болчихлоо л доо. Гэтэл сонгууль дөхөөд байдаг. АН бүтцээ бүрэн “зурж” чадаагүй л байдаг. “...Даргаа өөрчилбөл Дээд шүүх хугацаанд нь бүртгэж, албажуулж өгөх үү, үгүй юу” гэдэг том асуудал бас бий. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)

 

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

9 цаг 20 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 39 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

18 цаг 5 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

18 цаг 18 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06