Г.Цэнгэлзаяа: Бид 627 сая ширхэг мод тарихаар төлөвлөсөн

2023-11-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Рагчаагийн ОЮУН

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяатай ярилцлаа.

-Сэлэнгэ аймаг улсыг мод үржүүлгээр хангагч гол аймаг. Өнөөдөр нөхцөл байдал хэр байна?

-Ерөнхийлөгч тэрбум мод тарина гэж уриалсны дараа манай аймаг үүнийг боломж хэмээн хүлээж авсан. Яагаад гэвэл Монгол Улсын хэмжээнд 9.2 сая тарьц байсны найман сая нь Сэлэнгэд байсан. Бид өөрсдийгөө хангаад зогсохгүй зах зээл байна гэж харсан. Тиймээс энэ ажлыг зоригтой барьж авч, төлөвлөгөө гаргаж хаана ойжуулах, хаана ойн зурвас гаргах, хаана бургасжуулах вэ гэсэн судалгаа гаргаад судалгаанд тулгуурласан, шинжлэх ухаанд үндэслэсэн төлөвлөлтийг хийсэн. Үүнийгээ аймгийн ИТХ-аар батлуулж авсан. Анх 27 мод үржүүлгийн газар байсан бол өнөөдөр 94 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, мод үржүүлгийн үйл ажиллагааг эрхэлж 27 сая гаруй ширхэг тарьц ургаж байна.

-Эдийн засагт ямар өөрчлөлт гарсан бэ?

-Хамгийн гол нь тогтвортой ажлын байр, тогтвортой тарьц, суулгацын нөөц бий болно. Мөн тарьц, суулгацын үнийн тогтвортой байдал. Зах зээлийн үнэ нэг ширхэг тарьц 1000 төгрөг гэвэл Сэлэнгэ аймаг үнээ тогтвортойгоор бариад явна. 2022-2030 он гэхэд бид 627 сая ширхэг мод тарихаар төлөвлөсөн байгаа. Үүнийгээ зургаан нэгж, байгууллага, уул уурхайн нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулж 320 гаруй сая нь уул уурхайн хүрээнд хийнэ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хөрөнгөөрөө жилд 1000 гаруй га газрыг ойжуулна. Үүнд 200 гаруй сая ширхэг мод  нийт 600 гаруй сая модтой “Тэрбум мод”-ныхоо үр дүнг харна гэж бодож байгаа. Мөн Засгийн газартай Сэлэнгэ аймаг аймгийнхаа хэмжээнд 20 сая тарьц ургуулахаар үүрэг даалгавар авсан. Энэ амлалтаас гадна өөрсдийнхөө туршлагад тулгуурласан боломж байгаа учраас 627 сая ширхэг модыг тарьж чадна гэж үзэж байна.

-Нэмэлтээр ойжуулалт хийхээр 200 га талбайг баталсан гэсэн?

-Жил бүрийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар тодорхой хэмжээний хөрөнгө зардаг. Тухайлбал, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын 85 хувийг буцаагаад байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулдаг. Энэ хөрөнгөөрөө бид 2022 онд нэг тэрбум 460 төгрөг, 2023 онд нэг тэрбум 664 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулахаар аймгийн ИТХ-аар батлуулаад хэрэгжүүлээд явж байна.

-“Сэлэнгийн ирээдүй-тогтвортой ногоон хөгжил”-ийн хүрээнд хэдэн хүнийг ажилтай, орлоготой болгох вэ?

-Бид тогтвортой ажлын байр бий болгоно гэж зарласан байгаа. Жилд мод үржүүлгийн газруудынхаа тоог нэмээд байхад байнгын ажлын байртай, одоогийн байдлаар 300 гэж байгаа. Үүнийг 4-5 дахин нэмсэн ажлын байртой болох боломж бидэнд харагдаж байна. Энэ нь тодорхой хэмжээгээр өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд үүрэг гүйцэтгэнэ.

-Өөр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид “Тэрбум мод”-ны хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Хамгийн гол нь мод үржүүлгийн газруудын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Өнөөдрийн байдлаар мод үржүүлгийн газар эрхлэхэд дуудлага худалдаагаар авч байна. Үүнийг эрх зүйн орчинд төр-хувийн хэвшлийн хоорондын уялдааг хангаж мод үржүүлгийн харилцаа холбоог сайжруулж байж мод үржүүлгийн газрынхаа тоог нэмэгдүүлж болохоор байна уу. Иргэнд яаж чирэгдэлгүйгээр өгч болохоор байна гэдэгт туслалцаа үзүүлэх. Нөгөө талаар Сэлэнгэ аймаг байгаль, цаг уурын тааламжтай нөхцөлтэй. Дээр нь уур амьсгалын тааламжтай нөхцөл байна. Өмнө нь Тужийн нарсаа ойжуулсан туршлагатай инженерүүд, ойжуулагчидтай. Тиймээс үүндээ тулгуурлаад тогтвортой ажлын байр бий болгох, тогтвортойгоор тарьц, суулгацын нөөцтэй болох. Үүний үндсэн дээр хомсдол, доройтолд орсон ойгоо нөхөн сэргээх мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан газрын доройтолд орсон газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулахаар зорин ажиллаж байна. Үүнийхээ ачаар бид 27 сая тарьцтай болсон.

-Танай туршлагаас судлахаар бусад аймгаас хүн их ирж байна уу?

-Их ирж байна. Бид Сэлэнгэ аймагтаа төдийгүй Дундговь, Өмнөговь аймагт Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудад ургуулсан тарьц, суулгацуудаа тарих, ЗДТГ-ын даргаар Ө.Сувдаагаар ахлуулсан удирдлагын баг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ахлуулсан баг яваад мод тариад ирсэн. Нийслэлд байнгын тарьц, суулгацаа зах зээлд гаргах үзэсгэлэн, худалдааг тогтмол явуулж байгаа.

-Танай тарьц, суулгацуудыг хаана ч тарих боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Сэлэнгэ аймгийн хөрсөнд ургасан мод ганцхан говьд бус бүх орон нутаг манай модыг авч тарьдаг. Учир нь бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон моднуудыг мод үржүүлгийн газрууддаа тарьж ургуулдаг. Дээр нь уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт ихтэй болж байгаа, салхинаас хамгаалсан зурваст тарьдаг учраас чийг, ган тэсвэртэй моднуудыг тарьж ургуулдгаараа онцогтой.  

Эх сурвалж www.polit.mn  

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

11 цаг 8 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

16 цаг 14 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

22 цаг 41 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

22 цаг 41 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

22 цаг 41 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин