УИХ: МАН авлигачдаасаа салж байна, АН харин 20 жил хамт явна

2023-11-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн авлигатай тэмцэх  "Шүүр"  ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:- Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тоогоо алдсан их хулгай гарлаа.  Дунд шатныхан дээд дарга нар нь ингэж хулгайлж байгаа юм чинь бид нар ч гэсэн яадаг юм гэсэн байдлаар асуудалд ханддаг болсон.  Төрийн албаныхан МАН ирэх сонгуульд ялагдаж магадгүй юм байна.  Тэгэхээр бушуухан байгаа дээрээ идэж уугаад авъя гэж ярьдаг болсон.  Ганцхан нүүрсний хулгай гэхэд 29 км газар 120 сая төгрөгөөр тээвэр хийж байна.  Нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд одоогийн байдлаар 350 сая тонн хүрсэн байна.  Зөвхөн нүүрсний хулгайтай тэмцсэнийх өнөөдөр төсвийн орлого 23 хувь нэмэгдсэн байна. Тийм учраас авлига хээл хахууль яах аргагүй Монголын хөгжлийг хойш татаж байна.  Түүний араас баахан хулгай байна.  Концесс, ЖДҮ, Төмөр зам, ногоон автобус, боловсролын зээлийн сан гээд бүгд дээрээ нэг нэгэндээ барьцаалагдчихаад байна. Дээрээ хариуцлага тооцохгүй учраас дунд, доод албан тушаалтнууд аргагүй ш дээ.  Тийм учраас ялын бодлогыг чангаруулаад энэ асуудлыг шийдэж чадах эсэхэд эргэлзээтэй байна. Асуудал гаргасан нэр холбогдсон хүмүүсээ авчраад шалга л даа. 2016-2020 онд асуудал гаргасан АН-ынхан өнөөдөр ямар хамгаалалтгүй гудамжинд явж байна.  Тэднийг авчираад шалга л даа. Өөрийн намынхнаа ч гэсэн шалга. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:- Таны үгийг би асуулт гэхээсээ илүү байр суурь хэмээн хүлээж авч байна. Б.Пүрэвдорж гишүүн туршлагатай улстөрч,  нам дотроо авлигачиддаа нэлээд шахагддаг юм шиг байна лээ. Авлига бол улс төрийн тэр нам энэ нам гэхээсээ илүү Монголын зовлон хүний эрхийн дайсан. Авлигаасаа салах бол тухайн улс төрийн намын өөрсдийнх нь асуудал.  МАН чичлүүлээд шүүмжлүүлээд өөрсдийн авлигачдаа өөрсдөө шийдвэрлэнэ.  Шийдвэрлэсээр ирсэн.  Үе хурдтай солигдож байгаа. МАН-ын парламент  Үндсэн хуулийг өөрчилсөн.  Парламентын хяналтыг сайжруулж, хяналтын түр хороо байгуулах эрх зүйн орчныг бий болгосон.  Энд намчирхал, ямар нэг дарга цэргийн албан шахалт байхгүйгээр авлигачдын үнэн нүүр царайг илчилнэ.  УИХ-ын танхимд яригдаж, олон асуугдсан жинхэнэ хулгайч илчлэгдэнэ. Нүүрсний сонсголыг таслан зогсоох, хийлгэхгүй байх санаархалд АН битгий татан ороогдоорой. Танай нам харин одоо хүртэл энэ хулгайчдаасаа салж чадахгүй байна.  Танай нам өнөөх л авлигачидтайгаа 20 жил явж байгаа.  Өөр намын дотоод асуудалд орох соёлгүй хэрэг.  Гэхдээ нэгэнт ард түмэн мэдчихсэн мафийн эздээсээ хамтдаа салъя гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Иргэн
Кккккккк хаана бн та нарын салсан гээд бгаа их хуралд хулгайчуучуудаа чадахгүй бж сүртэй ярьна хэрэгжүүлсэн нь хаана бн ганхуягын амийг барьж хорихоос өөр хэн хэрэг хүлээсэн юм
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

15 цаг 28 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

15 цаг 28 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16