Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай цагаан номоо нийтлэв

2023-11-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба арваннэгдүгээр сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай цагаан номоо нийтлэсэн байна. Цагаан номд шинэ эринд шилжиж буй Төвд, шинэ эриний Хятадын Төвдийг удирдах ерөнхий удирдлага чиглэлийн дор Төвдийн улс төр, эдийн засаг, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгэм, экологийн соёл иргэншлийн салбарууд хөгжил дэвшлийн талаар онцолсон байна. Бодит жишээ, дэлгэрэнгүй тоо баримтаар дамжуулан Төвдийг ядуурлаас ангижруулж, дунд түвшний чинээлэг нийгмийг цогцоор нь бүтээн байгуулж, нийгмийн ерөнхий байдал улам илүү тогтвортой болж, эдийн засаг, соёл улам цэцэглэн хөгжиж, экологийн орчин сайжирч, ард түмний амьдрал аз жаргалтай болж, шашны бодлого бүрэн хэрэгжиж, салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэл гүнзгийрч, Төвдийн буддизмын социалист нийгэмд дасан зохицох үйл явц үргэлжлэн урагшилсаар, нэгдмэл, чинээлэг соёл иргэншилтэй, эв найрамдалтай, шинэ сайхан дүр төрх бүхий социалист орчин үеийн Төвдийн одоо урагшилж буй шинэ аялалын амьд зураглалыг тод томруунаар харуулсан байна.

2022 онд Төвдийн дотоодын нийт бүтээгдэхүүн 213 тэрбум 364 сая юаньд хүрсэн ба үүнийг зэрэгцүүлэх үнээр 2012 онтой харьцуулахад 1.28 дахин нэмэгдсэн байна. Төвдийн дэд бүтцийн бүтээн байгуулалт иж бүрэн бэхжиж, нэн ядуу ард иргэд түүхэн шийдвэрлэлтэнд хүрч, хамтын хөгжил цэцэглэлтийн төвшин илт сайжирч, үндэстэн ястны ашиг орлого, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж тод томруунаар баталгаажсан.

2013 онд төрөөс "Хятадын их судар Төвд боть" соёлын чухал төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, 15 жилийн хугацааг зарцуулан Туфа-ийн үеэс Төвдийг энх тайвнаар чөлөөлөх хүртэл Төвдийн уран зохиол, сонгодог зохиолуудыг хэвлэн нийтэлсэн нь манай улс Төвдийн үндэсний уламжлалт соёлыг хамгаалах сурталчлах томоохон төсөл болон хэрэгжсэн юм.

Төвдийн шашин шүтэх эрх чөлөөний бодлого бүрэн хэрэгжиж, шашны үйл хэргийг хуулийн дагуу зохицуулах  тогтолцоо улам боловсронгуй болж, үндэстэн ястны эв нэгдэл, хөгжил дэвшил улам бэхэжсээр, Хятад үндэстний хамтын нийгэмлэгийн ухамсар тасралтгүй бат бөхөөр цутгагдсаар байна.

Одоогийн байдлаар Төвдийн нийгмийн засаглалын чадавхи, орчин үеийн хөгжлийн түвшин эрс сайжирч, орчин үеийн боловсролын систем, орон сууцны аюулгүй байдлын систем, олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо, нийгмийн хамгааллын хүртээмжтэй тогтолцоог цогцоор нь бүрдүүлсэн, "Аюулгүй Төвд"-ийн бүтээн байгуулалт гайхалтай үр дүнд хүрсэн. Лхаса хот Хятадын хамгийн аз жаргалтай хотуудын жагсаалтад долоон удаа орсон бөгөөд Төвдийн бүх үндэстэн ястны аюулгүй байдлын сэтгэл ханамжийн үзүүлэлт олон жилийн турш 99%-иас дээш хэвээр байсаар байна.

 

Төвд экологийг хамгаалах нэн тэргүүний зорилт болгож, уул ус, мөс цас нь үнэлж барашгүй үнэт баялаг юм гэсэн үзэл баримтлалыг тууштай баримталж, хамгаалалт болон хөгжлийн харилцааг зөв зохицуулж, экологийг нэн тэргүүний зорилт болгон, ногоон хөгжлийн замналаар хүн ба байгаль хоёр зохицон оршдог үзэсгэлэнт Төвдийг бий болгохыг эрмэлзэж байна. 2016-2022 онд Төвд 8 сая 320 мянган акр талбайг ойжуулж, ард иргэдийг жил бүр дунджаар 537,700 орчим байгаль орчныг хамгаалах ажлын байраар хангасан. Шинэ эриний Төвдөд социалист ардчиллын бүтээн байгуулалт улам урагшилж, бүс нутгийн үндэстний өөртөө засах тогтолцоо бүрэн хэрэгжиж, ардчиллын суурь хэрэгжилт өргөн, бодитой, тод томруун болж, Төвдийг хуулийн засаглалаар удирдах ажилд чухал ахиц дэвшил гарж, авлигатай тэмцэх ажлыг гүнзгийрүүлэн, бүх үндэстэн ард түмэн эх орондоо эзэн байх эрхийг бодитоор баталгаажуулж байна гэж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

1 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

11 цаг 22 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

11 цаг 22 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

23 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Өчигдөр 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Өчигдөр 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Өчигдөр 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Өчигдөр 06 цаг 00 мин