Аудит: Төмөр замын гэрээнүүд залилангийн шинжтэй болсон байх магадлалтай байна

2023-11-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонслоо. Тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийг түр орлон гүйцэтгэгч, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулсан юм.

 

Тайланд,

-Төрийн захиргааны байгууллагууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй.

-Оффтэйк гэрээг дотоодын зах зээлийн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн заалтууд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй. Гэрээнд илчит тэрэг нийлүүлэх хугацаа, бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах зэрэг ажлууд дээр алданги тооцох боломжгүйгээр байгуулсан зэрэг олон алдаа гарсан.

-Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах гүйцэтгэгчийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй, боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийг хуульд заасны дагуу баталгаажуулаагүй.

-Тавантолгой-Гашуунсухайт өртөөдийн ажилтан албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулах 45.0 сая ам.долларыг Гашуун сухайт өртөөний шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтад зарцуулснаар орон сууц барих хөрөнгийн эх үүсвэргүй болсон.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбох ажлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийгээгүй гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн.

-Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын техник, эдийн засгийн үндэслэлд хийсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг төмөр замын байгууламжийн зураг төслийн эксперт дангаараа баталгаажуулсан, гүйцэтгэлийн баталгааг талууд хоорондоо өөрсдөө баталгаажуулж их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид баталгаагүйгээр олгосон байна.

- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурвас, 495 га нь улсын тусгай хамгаалалтын Говийн Бага дархан цаазтай газарт, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын 107 ордыг ашиглахаар төлөвлөсний нэг нь Говийн Бага дархан цаазтай газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй үйл ажиллагаа явуулсан.

-Гашуунсухайт өртөөний зүтгүүр эргэх тойрог, шилжүүлэн ачих терминал зэрэг байгууламж тусгай хамгаалалттай газарт баригдсан.  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй болсон.

-Бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцлалын зэрэглэлд хамаарч байсан гэх шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрсэн нь залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай байна.

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд бүрэн дуусаагүй, төлөвлөгдөөгүй нэмэлт ажлаас санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж, суурь бүтэц эзэмшигч “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд төлөвлөсөн орлогоо олох боломжгүй болж, их хэмжээний өр төлбөр, дамжуулан зээлийн эргэн төлөлт хойшлогдсон.

-Хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь санхүүжүүлж, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ууд дахь хувь эзэмшлээсээ илүү хөрөнгө оруулсан байна. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг татан буулгаж “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэснээр жил бүр нэмэгдсээр ирсэн хөрөнгө оруулалтад үнэлгээ хийгээгүй, үр ашиг хүртэх боломжгүй болсны зэрэгцээ цаашид хэрхэх талаар шийдвэрт хүрээгүй байна.

-“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гурав дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон.

-Ажил гүйцэтгэх болон санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж ажлын гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү олгосон зэргийг дурджээ.

Ийнхүү байнгын хорооны хуралдааны үеэр зарим гишүүн тайлантай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Төмөр зам бол зууны хамгийн том хулгай гэдгийг энэ тайлангаас харж болохоор байна. Дүгнэлтийн эхний хуудсыг сөхөөд харахад Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулалтыг 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан бол гурван их наяд 653.7 тэрбум төгрөг буюу 3.8 дахин их хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Хамгийн харамсалтай нь хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй төмөр зам болсон. Энэ дүгнэлтийг байнгын хороо зөвхөн сонсоод өнгөрч болохгүй. Эрх мэдлээ хэтрүүлсэн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах үүргийг Засгийн газарт УИХ-аас чиглэл болгох ёстой.  Хяналтын сонсгол явуулах уу энэ тухай мөн ярьж нэг чигт нь гаргамаар байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Тавантолгой-Зүүн баян, Тавантогой-Гашуунсухайтын төмөр замаа салгаж яривал илүү мэдээлэл авах боломжтой гэв.

Ийнхүү байнгын хорооны хуралд  нэр дурдсан төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалтнууд ирээгүй тул хэлэлцэхээр төлөвлөсөн энэхүү асуудлыг бүхэлд нь хойшлуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)

 

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

3 цаг 10 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

9 цаг 31 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Өчигдөр 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Өчигдөр 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Өчигдөр 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Өчигдөр 06 цаг 00 мин
NYT: Украиныг НАТО-д элсүүлэх боломжийг АНУ-аас шаардаж байна

Европ болон Киев Украины мөргөлдөөнийг зохицуулах ирээдүйн хэлэлцээрийн хүрээнд АН

Уржигдар 12 цаг 28 мин
Хятадын Төв Азитай хийсэн худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн

БНХАУ болон Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 2020-2024 онд 2.8 да

Уржигдар 12 цаг 27 мин
Полит тойм: Европын удирдагчид зөвхөн гал зогсоох нөхцөлд Украйны яриа хэлэлцээ хийхийг уриалав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар энэ наймдугаар

Уржигдар 12 цаг 25 мин
Муурны ертөнцөд зочилсон нэг өдөр

Өнгөрсөн баасан гарагт  Улаанбаатар дахь Оросын соёл  шинжлэх ухааны төвд  анх удаа Дэлхи

Уржигдар 10 цаг 45 мин