Х.Болорчулуун: Хүнсний ногооны 85 хувийг дотоодоосоо хангаж байна

2023-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өглөө.   Энэ жил 456 мянган тн үр тариа хураан авснаас 435 мянган тн улаан буудай хураан авсан байна. Энэ нь 35 мянган тонн-оор буюу өнгөрсөн жилийнхээс найман хувиар өссөн үзүүлэлт юм байна.   Харин хүнсний ногоо өнгөрсөн жилийнхээс 23 хувиар өсчээ. Тодруулбал энэ жил 175 мянган тн төмс, 183 000 тн хүнсний ногоо хураан авсан байна.  Мөн 253,000 мянган тонн тэжээлийн ургамал, 50000 мянган тонн тосны ургамал хураан авчээ. 

Салбарын сайд нь "Дотоодоос хангах буудайг хангалттай буюу 14.2 центр га ургац авсан. Ойрын 7, 8 жилд ийм их хэмжээний ургац аваагүй. Монгол Улс түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авсан жил боллоо. Таван жилийн өмнө Монгол Улс хүнсний ногооныхоо 45 хувийг дотоодоосоо хангаж байсан. Энэ жилийн хувьд хүнсний ногооны 85 хувийг дотоодоосоо хангаж байна.

Ирэх жилээс 100 хувь бүрэн хангагдана. Иймд хүнсний ногооны үнэ төдийлөн өсөхгүй гэсэн ерөнхий төлөвтэй байна" гэв.  Нийт газар нутгийн 60 хувьд нь хүндэвтэр зудын байдалтай, зарим газраар 30-40 см зузаан хунгарласан цастай байгаа аж. 

Энэ жил 123 сая толгой мал өвөлжинө. Хадлан тэжээлийн хувьд хангалттай бэлтгэгдсэн байгаа юм байна.

Тодруулбал энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд 1.2 сая тн хадлан, 21.6 сая тн сүрэл, 118,000 тн ногоон тэжээл, 61,000 тн үйлдвэрийн тэжээл, 48,000 тн гар тэжээл, 18 мянган тн дарш, 81 мянган тн давс хужир бэлтгэж шаардагдах өвс тэжээлийн 92.3 хувийг бэлтгээд байгаа аж. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

16 цаг 27 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

16 цаг 27 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16