“Чингис хаан” одонт Морин хуурын чуулга

2023-11-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАНДИН

 

Монгол Улсын Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг жил бүрийн Монгол бахархлын өдөр төр түмэндээ үнэлэгдсэн эрхэм хүмүүн, хамт олонд хүндэтгэн олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жилийн Чингис хаан одонг Улсын Филармонийн дэргэдэх “Морин хуурын чуулга”-д хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

1993 онд анхны тоглолтоо толилуулж байсан Морин хуурын чуулга өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорно дахины сэтгэлгээний онцлог шингэсэн баялаг урын сантай болсон юм. Мөн АНУ-ын Нью-Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, Австралийн Сидней хотын дуурийн театр, Франц улсын Версалийн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монголын үндэсний бахархал, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, сурталчилж иржээ. Одоогоор 36 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй тус хамт олон энэ хугацаанд давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5000 гаруй, дэлхийн бусад 20 гаруй орны тайзнаа 600 гаруй тоглолтыг толилуулсны дээр олон арван нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвижээ.

“Морин хуурын чуулга”-ыг өнгөрсөн онд Гадаад харилцааны яамнаас  Монгол Улсын гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж “Монгол Улсын Соёлын элч”-ээр өргөмжилж байсан түүхтэй. 

“Чингис хаан” одон хүртсэн Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан чуулгынхаа тулгыг чулууг тавилцсан ахмад уран бүтээлчидээ дурссан сэтгэлийн үгээр сэтгэгдлээ илэрхийлэв. 

“Суут Богд, Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, энэ их алдраар овоглосон Монгол төрийн Тэргүүн зэргийн одон хүртэж байгаадаа Морин хуурын чуулгын үе үеийн уран бүтээлчид болон миний бие машид ихээр догдолж байна.

Хүн төрөлхтний буурал түүхэнд Монголчуудын буй болгосон үлэмж их өв уламжлал, оюун сэтгэлгээний үнэт зүйлс бүдгэрэх, мартагдах, сэргэх олон олон цаг үеийг гэтэлгэн энэ цагт өртөөлөн ирснээр Шинэ Монгол шинэ түүхэнд тодрон гэрэлтэн буй нь оюун санааны соёл уламжлалын асар их баялагтай, нөөцтэй ард түмэн гэдгийг дэлхийд хүчтэй мэдрүүлж буй нь дамжиггүй.

Тэртээ Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа чилээн энэхүү чуулгыг байгуулах гол санааг буй болгосон их бурхад болох гурван эрхэмд гүн их талархал дэвшүүлэхийг хүсэж байна. Алдарт хуурч Г.Жамьян, түүний шавь бидний их багш Ц.Батчулуун, бидний эгшиглэгээний эрхэм хүмүүн Н.Жанцанноров хэмээх ачтанууд оюун санаагаа чилээн хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн.

Тиймийн тулд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болох морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх, эрдэмжүүлэн түүчээлэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна” гэв.

2005 оноос уламжлал болгон хүртээх болсон энэхүү хүндэт одонг анхны Ерөнхийлөгч П.Очирбат анх гардаж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд урлаг, уран бүтээлээрээ Монголынхоо нэрийг дуурсгасан уран бүтээлч, хамт олонд олгож байгаа. 2019 онд The Hu хамтлаг энэ хүндэт шагналыг хүртэж байсан бол баг хамт олонд олгосон нь хоёр дахь удаагийнх энэ жил тохиов.

 

Монгол Улсын Чингис хаан одонт эрхмүүд:

 

•2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,

•2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,

•2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,

•2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,

•2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,

•2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,

•2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,

•2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,

•2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,

•2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,

•2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр,

•2019 онд The Hu хамтлаг,

•2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,

•2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,

•2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов,

•2022 онд АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 228 (7213)

 

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

11 цаг 12 мин
Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

11 цаг 16 мин
АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

11 цаг 23 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

Уржигдар 06 цаг 00 мин
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

Уржигдар 06 цаг 00 мин
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

2026-04-09
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

2026-04-09
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

2026-04-09
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

2026-04-09
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

2026-04-09