Олон улсын тойм: Европын холбооны цагаачлалын бодлогын өөрчлөлтүүд

2023-11-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Насантуяагийн Жаргалмаа

Европын холбооны нөлөө бүхий гишүүд энэ долоо хоногт цагаачлалын асуудлаар ширүүхэн хөдлөөд эхэллээ. ХБНГУ-ын канцлер Олаф Шольц мужийн захирагчидтай цагаачлалын бодлогыг чангатгах хэлэлцээрт хүрсэн юм. Мягмар гарагийн шөнө дунд хүртэл үргэлжилсэн хэлэлцээрт 16 мужийн амбан захирагч оролцож, цагаачдад үзүүлдэг нийгмийн халамж, тэтгэмжийг бууруулж хэмнэсэн хөрөнгөө герман иргэдэд зориулах зохицуулалтыг хийхээр тогтжээ. Цагаачлалын бодлогыг ийнхүү чангатгах болсон нь Герман улсын хувьд түүхэн мөчид тооцогдох болно хэмээн Олаф онцолсон юм.

 

Өнгөрсөн үеийн цагаатгал

Түүний өмнөх канцлер болох Ангела Меркель “Цагаачлалыг нээлттэй байлгах нь өнгөрсөн үеийн цагаатгал болно” гэж байсан юм. 16 жилийн турш засгийн эрх барьсан тэрбээр нийгмийн эсэргүүцэл, эдийн засгийн аль ч тохиолдолд үзэл баримтлалаасаа ухраагүй билээ. Цар тахлын дараах эдийн засгийн байдал дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдлууд цагаачлалын бодлогыг дахин харах шаардлагыг бий болгосон нь эргэлзээгүй. Украин дахь түрэмгийлэл эхэлснээс хойш нэг сая гаруй дүрвэгсэд Германд ирээд байна. Түүнээс гадна 2014 онд болсон Ойрхи Дорнод Газын зурвасын мөргөлдөөний дараа нэг сая гаруй дүрвэгчийг хүлээн авч байсан юм. Түүнчлэн холбооны засгийн газар ирэх онд цагаачдыг нийгэмшүүлэх, чадвахжуулахад төсвийг хэд дахин нэмэгдүүлж үйл ажиллагааны цар хүрээг тэлэх шаардлагатай байгаа тухай мэдээлж байсан.

Олон тооны цагаачдаас үүдэлтэй нийгмийн асуудлууд ч ихэссэн. Берлиний гудамжин дахь ядуучууд, гэмт хэргийн гаралтууд хурцаар хөндөгдөж байна. Олаф, Ангела Меркелийн сөрөг хүчин байхдаа ч эдгээр асуудлыг гаргаж ирж тэдний үзэл баримтлалд шүүмжлэлтэй хандсаар байсан. Харин Олафын эвслийн Засгийн газрын Ногоон намынхан дээрх тохиролцоог буруутгалаа. Энэ талалар Ногоон намын цагаачлалын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Юлиан Палке “Энэ шийдвэр нийгмийн зөрчлийг нэмэгдүүлж, цагаачдыг нийгэмшүүлэх үйл явцыг хүндрүүлэх эрсдэлтэй” гэж мэдэгдсэн. Канцлер Олаф Шольц одоогоор шинэчилсэн бодлогын талаар нэмэлт нарийвчилсан тайлбар хийгээгүй байна.

 

Муу ч биш, сайн ч биш

 Цагаачлалтай холбоотой хамгийн гэнэтийн шийдвэрийг Итали улс гаргаад байна. Тэд дүрвэгсдийг Албани улсад байрлуулах гэрээ хийсэн юм. Тэд дээрх гэрээг батлахаас нэг цагийн өмнө Европын холбооны удирдагчдад мэдэгдсэн. Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони тус гэрээний талаар “Энэ бол зогсолтгүй урсах цагаачлалын нөхцөл байдалд уялдуулсан хамтын ажиллагаа. Цаашлаад энэ гэрээ Евролын холбооны гишүүн болон гишүүн бус орнуудын хувьд жишиг загвар болох боломжтой” гэж хэлсэн юм. Харин дүрвэгсдийн эрхийн хамгааллын талаар үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллага энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Олон улсын аврах хорооны Европ дахь салбар “Энэ бол дүрвэгсдийг Европт нэвтрүүлэхгүй гэсэн үйлдэл” гэв.

Хэдийгээр Европын холбооны конвенцид дүрвэгсдийг хамгаалах, аврах, тусламж үзүүлэх үүргийг тусгасан байдаг ч Итали улсын энэ үйлдэл Европын холбооны зорилгоос гажуудсан үйлдэл хэмээн “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагаас шүүмжиллээ. Удаан хугацааны дараа эдийн засгаа тогтворжуулж байгаа Европ жилийн гуравдугаар хагасаас цагаачлагч, орогнол хүсэгчдийн өмнөх шалгуурыг өндөрсгөж байна. Эхний есөн сарын байдлаар цагаачлал, орогнол хүсэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс Германд 73, Италид 65 хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй байна.

Эх сурвалж www.polit.mn

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

4 цаг 46 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

17 цаг 48 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

19 цаг 24 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

19 цаг 26 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

19 цаг 28 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30