Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгын илтгэлээс онцлох 10 эшлэл

2023-11-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

“Тээврийн долоо хоног” чуулган үргэлжилж байна. Энэхүү чуулганд  Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хилийн боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцыг танилцуулсан. Түүний танилцуулгаас эшлэн хүргэж байна. 

-Монгол Улсын нийт 39 боомтын 27 автозамын, зургаа нь төмөр замын, зургаа нь агаарынх. Боомтуудын дэд бүтцийг хөгжүүлж хүчин чадлыг нэмэгдүүлснээр 2024 он гэхэд Монгол Улсын нийт экспорт 14 тэрбум ам.долларт хүргэх бол 2025-2028 онд 17, 2029-2030 онд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилттой.

- Монгол Улсын экспорт гуравдугаар улиралд мөнгөн дүнгээр 14.3 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй.  Одоо улсын нийт экспортын 85.3 хувь Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн боомтуудад төвлөрч байгаа бол импортын ачааллын бараг 90 хувь Сүхбаатар, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ногдож байна.

-Боомтын тухай хуулийг УИХ-ын энэ намрын чуулганаар, амжихгүй бол хаврын чуулганд оруулахаар бэлтгэж байна. 2012 онд Боомтын тухай хуулийг баталснаас хоёр жилийн дараа хүчингүй болгосон.

-Боомтын ерөнхий төлөвлөлтийг эдийн засгийн чөлөөт бүсүүд, аж үйлдвэрийн паркууд, хуурай боомтуудтай шууд уялдуулах ёстой. Монгол, Орос, Хятад улсын холбосон “Эдийн засгийн коридор” санаачилга, “Транзит Монгол” бодлоготой уялдуулах, эдийн засгийн коридор нь Монгол Улсад үр ашигтай байх талаас нь давхар бодолцож боомтуудын төлөвлөлтүүдийг хийх хэрэгтэй.

-Монгол Улс, БНХАУ 2030 оноос өмнө худалдааны эргэлтээ 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Тэгвэл хөрш хоёр улс хоорондоо 200 тэрбум ам.долларын худалдаа хийж байна. Үүний хэдэн хувийг транзитаар манай улс өөрийн нутгаар, боомтуудын дэд бүтэц, авто болон төмөр замаар дамжуулж явуулах талаар маш сайн тооцоолох учиртай.

- Монгол Улс гадаад худалдааны стратегийн бодлогыг тодорхойлж, боомтын дэд бүтцүүд, замуудаа төлөвлөх ёстой. Өнөөдөр Тянжины боомт дээр Монголын чингэлэг тээвэр ачаалж түгжрэл үүсээд байгаа шалтгаан нь манай улсад бий.

-Нэг цуваа галт тэрэг орж ирэхэд Улаанбаатар хотод өдрийн дотор 50 вагоныг логистикийн төвүүдэд тарааж буулгах техникийн, дэд бүтцийн нөхцөл, чадамж байхгүй. Тиймээс “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хуурай боомтууд, төвлөрсөн хот сууринд ачаа тээврийн логистикийн терминал, төвүүдийг байгуулах ажлыг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ. 

-Монгол Улс түүхэн шийдвэрийг гаргаж Алтанбулаг-Замын Үүд боомтыг холбосон төмөр болон авто замын транзит коридорыг зарласан. Авто замын коридорын хувьд Алтанбулаг-Дархан хот болоод Налайх-Замын Үүд хүртэл дөрвөн эгнээ хоёр урсгалтай замыг концессоор байгуулна.

-Тэгвэл Замын-Үүдийн авто замын боомтыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг БНХАУ-ын боомтын удирдлагуудтай тохиролцож, арванхоёрдугаар 1-нээс туршилтын үйл ажиллагааг эхлүүлэх хэлцэлд хүрсэн. Хятад улс 315 боомттой.

-Монгол Улс одоогоор БНХАУ-тай ганцхан төмөр замын боомтоор холбогдож байна. 2024 онд шинээр 2 боомтыг төмөр замаар холбож чадах юм бол дараагийн ээлжинд төмөр замаар холбогдох потенциалтай боомт нь Ханги-Мандал. 

Эх сурвалж:www.polit.mn 

shaa
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

8 цаг 46 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

8 цаг 58 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

11 цаг 7 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

14 цаг 7 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

18 цаг 26 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

Уржигдар 18 цаг 56 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

Уржигдар 18 цаг 56 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

Уржигдар 15 цаг 08 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

Уржигдар 14 цаг 51 мин